"Чингис хаан" музей энэ сарын 11-ний мягмар гарагт нээгдэж, иргэд үзэх боломжтой болно. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар дараах мэдээллийг өглөө:
-"Чингис хаан, хаад язгууртны" музейн нээлтийн ёслолтой холбогдуулан өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлав. Соёлын дэд сайд М.Батбаяр, музейн захирал, академич С.Чулуун нар оролцож байна.
2019 оны долдугаар сарын 3-нд Засгийн газрын 280-р тогтоол гарч, "Чингис хаан, хаад язгууртны музей"-г байгуулах шийдвэр гарсан. Музейг барих ажил гурван жил үргэлжилж дуусжээ. Маргааш морин цагт музейг нээнэ. Энэ онд Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой тохиож байна. Энэхүү тэгш ойд зориулж, төрөөс олон ажил зохион байгуулахын нэг нь музей юм. Мөн Их Эзэн Чингис хааны эш хөргийг төрийн байгууллагуудад залах ажлыг эхлүүллээ. Эрдэмтэд, судлаачид одоо ч Монголын их амар амаргаланг судалсаар байна. Чингис хаан, түүний залгамжлагчдын талаар музейтэй болсноор бид түүхээ сурталчилж чадна. Олон түмнийг соён гэгээрүүлэхийн зэрэгцээ аялал жуулчлалд энэ музей чухал хувь нэмэр оруулна. Маргааш нээлтийн үеэр Төрийн есөн хөлт цагаан тугийг Төрийн ордноос гарган, музейд залах Ерөнхийлөгчийн зарлиг гарсан.
Соёлын дэд сайд М.Бaтбаяр: Соёлоо хадгалан хамгаалахад музей чухал үүрэгтэй. Иймд дэлхийн бүх улсад музейд өндөр ач холбогдол өгдөг. Музейн сан хөмрөгийн бүрдүүлэлт, хадгалалт, хамгаалалтын олон улсын стандартууд бий. Эдгээрт төрөөс онцгой анхаардаг. Цар тахлын амаргүй жил байсан ч барилгыг 1.6 жилд барьж дуусгав. 2021 оны Есдүгээр сарын 20-нд Улсын комисс барилгыг байнгын ашиглалтад хүлээн авсан. Үүнээс хойш үзүүлэл дэглэлтийн ажил эхлэв. Музейн барилга есөн давхар, 20 мянган м.кв талбайтай. Энд түүхэн эд өлгийн зүйлсийг дэлгэн үзүүлэхээс гадна хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж, боловсролын олон талт үйл ажиллагаа явуулна. Музейн салбар 100 жилийн түүхтэй ч манай улс олон улсын стандарт хангасан музейгүй байв. Энэ музей энэ шаардлагыг хангасан, манай улсын анхны музей боллоо.
Барилгын нийт талбайн 40 хувьд нь үзүүлэл дэлгэнэ. 6-9-р давхарт танхимууд байрлана. Үлдсэн нь сан хөмрөгийн талбай. Барилгыг ухаалаг системээр тоноглосон. Сан хөмрөгийн танхимуудад агаарыг вакуумжуулах замаар үзүүлэнгүүдэд сөрөг нөлөө үзүүлэхгүй байхаар тохижуулсан. Мөн Д.Балдан барилгын зураг төсөл дээр ажиллаж, үндэсний барилгын компаниуд, уран дархчуул ажиллалаа. Барилгын хамгийн дээд давхарт Их Эзэн Чингис хааны хүндэтгэлийн танхим бий. Цаашид 7 метр өндөр, Чингис хааны алтадмал баримлыг бүтээнэ. 28 метрийн диаметртэй ч дундаа баганагүй гэдгээрээ энэ орон зай манай улсад анхных. Барилгын шинэ технологи нэвтрүүлэн барьсан.
Энэ барилгыг урлагийн бүтээлээр тоноглосноороо онцлог. 200 гаруй уран бүтээлч нийт 5 багц ажил хийв. Музейн оройд 5.8 метр өндөр Алтан шонхор барьсан. Музейн хаалга дангаараа цогц бүтээл.
Түүх, соёлын 10,400 орчим дурсгалыг музейд дэлгэж байгаагаас найман хувь нь хосгүй үнэт дурсгал байна. Уг музейг байгуулсан нь таван үндсэн ач холбогдолтой гэв.
Монголын төрт ёсны түүхийг цогцоор нь харуулах, Соёлын өвийг стандарт, аюулгүйн шаардлага хангасан нөхцөлд хадгалах, бүх насны монголчууд төдийгүй монгол туургатан, бүс нутаг дэлхий дахины хүмүүсийг татах, тэдэнд Монголын түүхийн үнэн зөв мэдээлэл өгөх, эдийн засгийн хувьд соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн бололцоотой болж буй. Монголчууд өөрсдөө том бүтээн байгуулалт хийж чаддагийг харуулсан жишээ болж байгаа юм" хэмээн музейн захирал С.Чулуун онцлов.
МУЗЕЙД:
- Монголын эртний төрт улс (Хүннү, Сяньби, Жужан);
- Эртний нүүдэлчдийн төрт улс (Түрэг, Уйгур, Хятан);
- Их Монгол Улс;
- Монголын Их эзэнт улс;
- Чингис хааны угсааны хаад, язгууртны (XIV-XX зууны эхэн үе);
- Дэлхий дахин ба Монголчуудын танхим (Монгол бахархлын танхим);
- Их хааны хүндэтгэлийн өргөө гэсэн байнгын үзмэрийг нийтэд толилуулах юм.
Хамгийн сүүлд музейн барилгын нүүрэн дээр Чингис, Өгэдэй, Гүюг, Мөнх, Аригбөх нарын таван их хааны тамгыг байршуулаад байгаа билээ. Таван их хааны тамга тус бүрийн дээд талд эртний төрт улсуудын сүлд шүтээн шонхор, галт шувуу зэргийг дүрсэлсэн бол тамганы доод талд тухайн хааны үед хэрэглэж байсан зоосон мөнгийг урлажээ.