Зам, тээврийн хөгжлийн яамнаас авто замын даац хэтрэлтэд тавьж буй хяналт, тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлтэй холбоотой мэдээлэл өглөө.
Ё.ЖАРГАЛСАЙХАН: ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН НИЙТ ЖИН 44 ТОННООС ХЭТРЭХГҮЙ БАЙХ ЁСТОЙ
Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан “Нийтийн зориулалттай авто замд даац хэтрүүлэн зорчих, тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, иргэд, аж ахуйн нэгжийн хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой асуудлуудад Зам, тээврийн хөгжлийн яамнаас онцгой анхаарал хандуулж байна.
Зам, тээврийн хөгжлийн сайдын өгсөн үүргийн дагуу байгуулагдсан ажлын хэсэг Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутагт орших Баянтээгийн уурхайгаас Орхон аймгийн чиглэл, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Могойн голын уурхайн авто замд ажиллаж, зам эвдэх эрсдэлээс урьдчилан сэргийлж, зөрчлийг арилгуулсан.
Манай улсад мөрдөж буй “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” стандартаар нэг тэнхлэг дээрх жин 11 тонн, нийт жин 44 тонн. Цаашид энэхүү стандартыг баримтлаагүй тохиолдолд хариуцлагыг тухайн аж ахуйн нэгж, хувь хүн өөрөө хариуцаж, авто зам, замын байгууламжид үүссэн хохирлыг холбогдох хуулийн дагуу буруутай этгээд барагдуулна.
Х.ПҮРЭВЖАРГАЛ: ДААЦ ХЭТРҮҮЛСЭН ЖОЛООЧ НАР, АЧАА ИЛГЭЭГЧДЭД ТООЦОХ ХАРИУЦЛАГЫГ НЭМЭГДҮҮЛНЭ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Х.Пүрэвжаргал “Цаашид ганц жолооч нар биш ачаа илгээгчдэд тооцох хариуцлагыг нэмэгдүүлнэ.
Үүний дагуу ачаа илгээгч аж ахуйн нэгж, холбогдох байгууллагад шаардлага мэдээлэл хүргүүлж, хамтран ажиллахаар болсон.
Энэ оны ЧАНАРТАЙ ЗАМ-ЧАНСААТАЙ ЗАСВАР АРЧЛАЛТ зорилтын хүрээнд авто замын барилгын норм, нормативыг шинэчилнэ. 1274 км хатуу хучилттай авто зам, 229 у/м төмөр бетон гүүр ашиглалтад оруулна. Түүнчлэн 107 км авто замын их засвар, 311 км авто зам, 1,205 у/м гүүрний урсгал засварын ажлыг эхлүүлэх юм. Харин одоо барьсан замаа яаж хайрлах, хэрхэн арчилж хамгаалах вэ гэсэн асуудал шинээр зам барихаас дутахгүй чухал боллоо.
Уул уурхайн гаралтай бүтээгдэхүүн, цемент, шатахуун тээвэрлэгч зарим компани даац хэтрүүлж, зам эвддэг. Улс орны эдийн засагт ихээхэн хохирол учруулж байна. Мөн жин тонн хэтрүүлснээс үүдэлтэй замын эвдрэлээс болж эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд хохирох явдал ч буураагүй.
Тиймээс салбар яам, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ, Тээврийн цагдаагийн газар холбогдох байгууллагуудтай хамтарч авто замын даац хэтрэлтэд тавих хяналтыг чангатгана. Энэ хүрээнд даац хэтрүүлсэн жолооч тээвэрчдээс гадна тухайн ачааг илгээгч, хүлээн авагчтай хатуу хариуцлага тооцно.