gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     7
  • Зурхай
     4.03
  • Валютын ханш
    $ | 3571₮
Цаг агаар
 7
Зурхай
 4.03
Валютын ханш
$ | 3571₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 7
Зурхай
 4.03
Валютын ханш
$ 3571₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ТАНИЛЦ, ТЕДИ ДИЖИТАЛ ТӨВ

Бизнес
2022-09-12
43
Twitter logo
43
Twitter logo
Бизнес
2022-09-12

Мобикомын үйлчилгээний хамгийн том салбар болох Теди төв нь дижитал концепц бүхий цоо шинэ өнгө төрхтэй боллоо.

Гар утас нийтийн хэрэглээ болохоос өнөөдрийг хүртэлх 20 жилийн хугацаанд үйлчилгээний чанар, стандарт, зэрэглэлийг тогтоосоор ирсэн Tеди төв энэ удаад мобикомын брэндийн шинэчлэлийн дагуу хэрхэн өөрчлөгдсөнийг та бүхэндээ танилцуулъя.

Цэлгэр, минимал орчин

Та бүхэн төв хаалгаар орох даруйдаа ямар нэгэн арга хэмжээ, форумд ч оролцож мэдэх юм. Учир нь хана дүүрэн дэлгэцтэй арга хэмжээний хэсэг таныг угтан авна. Хойноос урагшаа “Теди”-г бүхэлд нь харж болохуйц цэлгэр талбай нь үйлчилгээ авахаар ирсэн хүн бүрд энгийн хэр нь тав тухтай мэдрэмж төрүүлж байв. Цайвар хана, ухаалаг дэлгэцүүд бүхий дижитал орчноо ногоон ургамлаар чимж, дулаан уур амьсгал оруулжээ.

Яагаад дижитал төв гэж…?

Ширээний ардаас үйлчилдэг уламжлалыг Теди төв энэ удаад эвдлээ. Гартаа таблет барьсан ажилтнууд хэрэглэгч дундуур явж, үйлчилгээ үзүүлэх шинэ загварыг тэд нэвтрүүлээд эхэлжээ. Нээлттэй, нөхөрсөг харилцааг эндээс харж болно. Түүнчлэн цаасан брошюрыг халж, ухаалаг дэлгэцээс хэрэгцээт мэдээллээ харж, дижитал төхөөрөмжөөс өөртөө үйлчилгээ авах боломжийг бүрдүүлсэн нь байгальд ээлтэй төдийгүй хэрэглэгчийн цагийг хэмнэх оновчтой шийдэл болжээ.

Гэртээ байгаа мэт

Теди төвийн хойд хэсэгт байрлах VOO Home үйлчилгээний хэсгээр заавал зочлоорой. Гэртээ суугаад зурагт үзэх мэт тав тухтайн дээр сонголтоо ч шууд хийх боломжтой.  

Хүүхэд хөхүүлэх, хуурайлах өрөө

Теди төв дээр хүүхэдтэйгээ, гэхдээ яарах зүйлгүйгээр тав тухтай үйлчлүүлэх боломж бүрэн бүрдсэн. Эх хүүхдийн өрөө нь нярай хуурайлах хэрэгсэл, угж халаах төхөөрөмжтэйгөөс гадна  хүүхдээ “Маамуу”-гийн найз Аами Таамитай тоглуулж, цагийг зугаатай өнгөрүүлж болно.

Хүн төвтэй, ээлтэй орчин

Үүдний налуу зам, ажилтнуудын эргономик ширээ, сандал, бидэ бүхий ариун цэврийн өрөө, ажилтнуудын амрах, хооллох, хувцас солих өрөө зэргээр бүх төлөвлөлтдөө олон улсын стандартыг мөрджээ. Ингэснээр үйлчилгээ авч байгаа хүмүүс төдийгүй тус төвийн ажилтнууд ч хамгийн тав тухтай, ээлтэй орчинд ажиллахаар боллоо.

Гар утастай холбоотой бүхнийг Мобикомоос

Теди дижитал төвийн урд хэсэг бүхэлдээ гар утас, дагалдах хэрэгслийн бүс болжээ. Эндээс дэлхийн шилдэг брэндүүд болох Apple, Samsung, Huawei, ZTE брэндийн гар утас, төхөөрөмжийг албан ёсны эрхтэй төлөөлөгчөөс худалдан авахаас гадна Баталгаат засварын төвийн үйлчилгээг нэг дор авах боломжтой. Хэрэглэгч гар утсандаа оношилгоо хийлгэхдээ бүх процессыг шилний наанаас харахаар зохион байгуулжээ. Энэхүү Баталгаат засварын төв нь Монголд ОУ-ын стандартын дагуу тохижуулсан анхны төв гэдгээрээ онцлог аж.

5G-г мэдэрмээр байна уу?

Теди дижитал төвөөс мэдрэх шинэлэг мэдрэмжүүд үүгээр зогсохгүй. Энэ удаад Тедиг зорих хүн бүрд 5G-г туршиж үзэх боломж нээгдлээ. Хэрхэн турших вэ гэж үү? “Туршилтын хэсэг”-т байрлах 5G дэмждэг утаснууд дээр 5G хурдыг шалгахаас гадна AR контентоор дамжуулан 5G технологи өдөр тутмын амьдралд хэрхэн ашиглагдахыг мэдэж авна.

Ташрамд дуулгахад Теди дижитал төвийн нээлтийг тохиолдуулан үйлчилгээ авсан хэрэглэгчдийн дунд ОНЦГОЙ УРАМШУУЛЛУУД зарласныг дуулгая.

Та бүхнийг Теди төвөөр зочилж, ЭЭЛТЭЙ, ТУХТАЙ, ДИЖИТАЛ орчныг өөрийн биеэр мэдрэхийг урьж байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан