gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     25
  • Зурхай
     6.15
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 25
Зурхай
 6.15
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 25
Зурхай
 6.15
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Бэрхийн далд уурхайн музейд 415 сая төгрөгөөр Очирваань бурхан бүтээнэ

Б.Чимэг
Эдийн засаг
2022-07-22
1307
Twitter logo

Хэнтий аймгийн Бэрх тосгоны далд уурхайн музейд “Очирваань бурхан”, түүний дагалдах бурхдыг бүтээж, зална. Энэ ажлын тендерийг Эрдэнэт үйлдвэр захиалжээ.

Далд уурхайн музейд бурхан бүтээх шаардлага байсан уу? Санхүүжилтийг яагаад “Эрдэнэт” үйлдвэр гаргах болсон талаар Бэрх тосгоны далд уурхайн музейн төслийн нэгжийн захирал Н.Батболд дараах хариултыг өглөө:

-Энэ төсөл 2019 онд эхэлж, одоо ажлын явц 70 хувьтай байна. Уул уурхай яагаад бурхантай холбоотой болов гээд та нар гайхаж байна. Бэрхийн далд уурхайг 1954 оноос ашиглаж эхэлсэн. Энэ уурхай тухайн үедээ одоогийн Эрдэнэт шиг улсын эдийн засагт ихээхэн нөлөөтэй, улсын төсвийн 20-иод хувийг бүрдүүлдэг байв. 1998 онд уурхайн 45 жилийн ойгоор найман метр өндөр, Очирваань бурхан бүтээлгэсэн юм билээ. Очирваань нь Буддын мянган бурхнаас Монголыг даасан бурхны сацуу лус савдгийг эзэгнэн захирагч тул газар хөнддөг уурхайчдынхаа эрүүл мэнд, амь насыг даатган, энэ бурхныг Хамба лам Д.Чойжамцын зөвлөснөөр бурхныг бүтээлгэжээ.

Ер нь далд уурхайд хүн арван жил ажиллаад л тэтгэвэртээ гардаг, хүнд ажил шүү дээ. Бэрхийн уурхай манай улсын анхны далд уурхай. Тухайн үед уурхайчид осолд өртсөн тохиолдлууд ч гарсан тул бурхан бүтээлгэсэн. Удалгүй уурхай хаагдан, Очирваань бурхан шатсан. Иймд бид Очирваань бурхныг дахин босгохоор шийдсэн.

Санхүүжилтийн хувьд Эрдэнэт үйлдвэр дүйцүүлэн нөхөн сэргээх үүргийнхээ хүрээнд зардлыг хариуцсан юм. Тус үйлдвэр 50-60 жилийн дараа хаагдана. Гэсэн ч одооноос нөхөн сэргээлтийн санд тодорхой хөрөнгө хуримтлуулан, уурхайг хаасны дараа хуримтлуулсан хөрөнгөө нөхөн сэргээлтэд зарцуулах үүрэгтэй.

Гэхдээ энэ уурхай хагас зуун жилийн дараа хаагдах тул одоо бүрдүүлсэн, нөхөн сэргээлтийн хөрөнгөө өөр шаардлагатай төсөлд зарцуулж болдог. Үүнийг дүйцүүлсэн нөхөн сэргээлт гэдэг. Бид уул уурхайн том компаниудад манай төслийг дэмжих санал тавьсны дагуу УУХҮЯ зөвшөөрч, “Эрдэнэт” бурхан бүтээх төлбөрийг хариуцах болсон. Түүнээс энэ төслийн бүх зардлыг энэ үйлдвэр гаргахгүй
гэв.     

Өнгөрсөн гурван жилд Бэрх тосгоны далд уурхайн музей байгуулахад улсын төсвөөс 6 тэрбум төгрөг зарцуулжээ. Энд уул уурхайн оюутнуудыг дадлага хийлгэх сургалтын төвийг ч байгуулах юм байна.                         

Tender.gov.mn-д мэдээлснээр 

Захиалагч: Эрдэнэт үйлдвэр
Тендер шалгаруулалтын дугаар: ЭҮТӨҮГ/2022031011
Урилгын дугаар: ЭҮТӨҮГ/2022031011/01/01
Санхүүжилтийн эх үүсвэр: Өөрийн хөрөнгө
Нийт төсөвт өртөг: 415,300,000 ₮
Тухайн онд санхүүжих төсөвт өртөг: 415,300,000₮
ХАА-ны мөрдөх журам: Нээлттэй тендер шалгаруулалтын журам
Цахим тендер эсэх: Хялбаршуулсан цахим
Тендерийн баримт бичгийн төлөв: Тендер хүлээн авч байгаа

Тендер шалгаруулалт дараах багцаас бүрдэнэ: Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй. 50 мянган төгрөг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 2,100,000 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг ирэх сарын 19-ны 08.00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлнэ. Тендерийн нээлтийг ирэх сарын 19-ний 08.30-д зохион байгуулна.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх:  Эрхгүй
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх:  Үгүй

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан