Энэ жилийн хаврын анхны бороо өчигдөр орлоо. Урин цаг ирэхтэй зэрэгцээд нийслэлчүүд субботникт гарч, хот өнгөө засдаг. Төрийн ордонд энэ ажил хэдийнэ эхэлжээ. Өчигдөр ордны хойд цэцэрлэгт оршдог Тамганы хөшөөг цэвэрлэн, өнгөлсөн байна.
Энэ хөшөө Монгол төрийн үе үеийн тамганы дардсыг агуулдаг. Хөшөөний нүүрэн талд одоогоос 760 жилийн тэртээ Гүюг хаанаас Ропын пап 4 дүгээр Инночинцод илгээсэн захидлын эх бичигт дарсан, Их Монгол улсын Далай хааны тамганы дүрслэлийг сийлсэн байдаг.
Харин баруун талд нь Богд хаант Монгол улсын төрийн тамга, хойд талд нь 1924 онд Улсын анхдугаар их хурлаас баталсан БНМАУ-ын их хурлын тамга, зүүн талд нь ардчилсан тогтолцоог сонгосон өнөөгийн Монгол улсын төрийн тамганы дардас байрлуулжээ.
Тамганы бариул хэсгийг сууж буй бар хэлбэрээр хийж, сууринд нь нүүдэлчин овгуудын тамганы дүрсүүдийг сийлжээ.
Нүүрэн талд байх тамганы бичээсийг дурдваас, “Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсын Далай хааны зарлиг, ил булха иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай” хэмээсэн байдаг байна.