Сүүлийн үед “Нарантуул-2” захад гарсан галын талаар үнэн, худал нь мэдэгдэхгүй олон мэдээлэл цацагдах болсон. Тиймээс энэ талаар “Нарантуул-2” захын хуулийн зөвлөх Г.Батбаяртай ярилцлаа.
-“Нарантуул-2” захад тухайн өдөр хоёр удаа гал гарсан гэсэн. Гэтэл ОБЕГ-аас дахин гал гараагүй гэж байсан. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?
-“Нарантуул-2” худалдааны төвд гал гарсан хэрэг энэ сарын 9-10-нд шилжих шөнө гарсан. Тодруулбал, тухайн өдөр 22.30 цагийн орчимд гал гарч эхэлсэн.
Энэ нь хэргийн газарт байсан хүмүүсийн ОБЕГ-т өгсөн утасны дуудлагаар нотлогдож байгаа. Улмаар 23.00 цагийн орчимд буюу ОБЕГ-ын гал сөнөөгчид цаг гаруй хугацаанд ажиллаад, галыг бүрэн унтраасан гэж үзээд явцгаасан. Гэхдээ ингээд явахдаа алдаа гаргаснаас болоод дахин гал гарсан.
ОБЕГ-ын ажилтнууд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өгч байгаа мэдээлэлдээ би галыг бүрэн унтраасан. Тэр бүү хэл нано технологиор хийгдсэн камераараа үзэж шалгахад бүх гал унтарсан гэдэг нь нотлогдсон. Тиймээс бид галыг бүрэн гүйцэд унтраагаад, хүлээлгэж өгөөд явсан гэж тайлбарлаж байгаа.
Гэтэл тухайн өмчийн эзэд бидэнд хүлээлгэж өгөөгүй. Өөрөөр хэлбэл, онцгой байдлын ажилчид галыг бүрэн унтраасан, хэдэн литр ус, хөөс, шатахуун зарцууллаа гэдгээ гарсан зардлаа бичээд гал унтарсан тухай нотломж бичгийг тухайн өмчийн эздэд өгдөг. Гэтэл онцгой байдлын ажилчид уг нотломж бичгээ үйлдээгүй яваад өгсөн.
-Гал гарах үед цагдаагийн ажилтан түлхүүр авч явсан учир орж чадахгүй байсан гэж байсан. Яагаад цагдаад худалдааны төвийн түлхүүр байсан юм бэ?
-ЦЕГ-аас хяналт шалгалтын байцаагчаар томилогдож ирсэн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн ахлагч н.Ганболд гэдэг хүн хэргийн газарт үзлэг хийх нэрийдлээр худалдааны төвийн бүх түлхүүрийг нь авсан. Тэгээд гал гарсан захад хэн ч нэвтэрч болохгүй, бид цагдаагийн хамгаалалтад авлаа гэсэн юм билээ.
Харин түрээслэгчид галын цурам энэ тэр асуудал байж магадгүй шалгаж үзмээр байна гэхэд нь тэр талаар санаа зовох зүйлгүй бид хариуцна, бид ажлаа мэдэж байна гэсэн хариу өгсөн байгаа юм. Ингээд энэ сарын 10-ны 01.00 цагийн орчимд бүх үйл явдал болоод дууссан.
Тэгээд хэргийн газарт байсан бүх хүмүүс тараад, компанийн ажилчид үлдсэн байгаа юм. Гэтэл удалгүй 02.30 цагийн үед дахин гал гарч эхэлсэн. Тэгээд дахиад ОБЕГ-т дуудлага өгөөд гал командын машин иртэл 30-40 минут өнгөрсөн байгаа юм.
Энэ хооронд ажилчид өөрсдийн хүчээр галыг унтраах бүрэн боломж байсан ч бүх хаалганы түлхүүрийг эргүүлээр үлдсэн цагдаа нарт үлдээлгүй нь ахлагч н.Ганболд аваад, утсаа салгаад явчихсан байсан. Тиймээс гал унтраах ямар ч боломж байгаагүй.
-Сүүлд гарсан гал хэчнээн хувийн хохирол учруулсан бол. Ойролцоогоор гаргасан тоо баримт бий юу?
-Гал гараад 100 хувь хохирол учирсан гэж үзвэл 50-60 хувь нь эхний галаас, 30-40 хувийн хохирол хоёр дахь галаас бий болсон гэж үзэж байгаа. Тиймээс дахин гарсан галын шалтгаан нь яах аргагүй ОБЕГ болоод цагдаагийн ажилтны буруу байсан.
Гэтэл гал гарснаас хойш хоёр өдрийн дараа ЦЕГ-аас хэвлэл мэдээллийн хэрэгслээр байр сууриа илэрхийлэхдээ гал цахилгааны утаснаас болж гарсан байж болзошгүй гэж мэдэгдсэн. Энэ нь “Нарантуул-2”-т гарсан гал ямар ч гадны нөлөөгүй юм байна гэж ойлгогдсон.
Гэтэл гал гарснаас хоёр өдрийн дараа шинжээчдийн баг ч томилогдоогүй байхад галын утаснаас болсон байх гэж мэдээлж байгаа нь хэн нэгэн этгээдийн ашиг сонирхлыг хамгаалаад байгаа юм биш биз гэсэн хардлага төрүүлж байгаа.
Ер нь “Нарантуул” олон улсын худалдааны төвд гал гараад удаагүй байхад дахиад “Нарантуул-2” худалдааны төв шатлаа. Тиймээс ар араасаа гарч байгаа эдгээр галыг бид тохиолдлын шинжтэй гэж үзэхгүй байгаа.
-Түрээслэгчдэд учирсан хохирлыг “Нарантуул-2” худалдааны төвийн удирдлага төлж барагдуулах уу?
-Албан ёсоор гал цахилгааны утаснаас гарсан гэсэн шинжээчдийн дүгнэлт нь гараад, гэм буруутай этгээдэд шүүхийн шийтгэл, тогтоол нь гарна. Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээд л хохирлыг төлнө.
Бид бол өөрсдөө хохирогч шүү дээ. Түүнээс “Нарантуул-2” худалдааны төв ямар ч тохиолдолд төлнө гэсэн ойлголт байхгүй. Гэхдээ түрээслэгчдийн хохирлыг бид төллөө гэхэд бидний хохирлыг хэн төлөх вэ гэдэг асуудал гарч ирнэ.
-Түрээслэгчидтэй хийсэн гэрээ ёсоор бол хохирлын хэмжээ ойролцоогоор хэдэн төгрөг болж байгаа вэ?
-Өнгөрсөн есдүгээр сард бүх лангуун дээр дүрс бичлэгтэй иж бүрэн шалгалт явуулсан. Тэгээд түрээслэгчидтэй гэрээ хийхдээ лангуундаа 10 саяаас дээш төгрөгийн бараа хадгалахгүй байхаар хийсэн.
Тиймээс уг гэрээгээрээ зохицуулагдана. Өөрөөр хэлбэл, 20 лангуу шатсан гэж үзвэл хамгийн дээд ханшаар бодвол 200 сая төгрөгийн хохирол учирсан байх магадлалтай байгаа.
-Цахилгааны утсыг анх солих гэж байхад нь стандарт шаардлага хангахгүй гээд тавихыг хориглосон шаардага ОБЕГ-аас өгч байсан гэсэн?
-Цахилгааны утсыг манайхаас тавиагүй. Эрх бүхий “Сод билгүүн” хэмээх мэргэжлийн байгууллагаар цахилгааны ажлыг хоёр жилийн баталгаатайгаар хийлгэсэн. ОБЕГ-аас манайд шалгалт хийж, стандартад нийцэхгүй утас байна гэсэн дүгнэлт гаргаагүй.
Хэрэв тухайн үед тийм шаардлага хүргүүлж байсан бол бид захиалагч компани учир цахилгааны монтаж хийлгэж байгаа компанид стандартад нийцсэн утас тавихыг шаардах байсан. Түүнээс 100 сая төгрөөр өөрийн өмчийг шатаах санаатайгаар стандартад нийцэхгүй худалдаж авахгүй нь ойлгомжтой.
Бид тендер зарлаад “Сод билгүүн” компани шалгараад “Содномпил” ХХК-ийн оруулж ирсэн цахилгааны утсаар монтаж хийсэн. Тиймээс цахилгааны утаснаас болсон гэдэг дүгнэлт эцэслэн тогтоогдвол цахилгааны утас тавьсан эрх бүхий компани хохирлыг төлнө.
-“Нарантуул-2” захад гарсан галыг гадны нөлөөтэй гэж батлах баримт байгаа юу?
-Өчигдөр /өнгөрсөн мягмар гараг/ ОБЕГ-аас байр сууриа илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, манайхаас байр сууриа илэрхийлсний дараа гэсэн үг. Өмнө нь хоёр дахь галын талаар “Дахин гал гараагүй. Бид бүрэн унтраагаад явсан” гэж байсан.
Гэтэл хоёр дахь галын талаар маргах аргаггүй нотлох баримт байгаа гэдгийг мэдээд өөр зүйл ярьж эхэлсэн. Тодруулбал, цахилгааны утас бүгд салгаатай байсан. Тиймээс цахилгаанаас болж гал гарах ямар ч үндэслэлгүй. Эхний галыг манай ажилчид бүрэн унтраасан.
Гал дахин гарах ямар ч боломжгүй байсан гэж мэдэгдсэн. Тэгвэл гал бүрэн унтарсан, цахилгаан салгагдсан, тухайн газар цагдаагийн хамгаалалтад орчихсон байх үед яагаад гал гарав гэдэг асуулт гарна. Тэгэхээр гал унтраах үед тэнд нэг хүн нуугдаад үлдчихсэн эсвэл цагдаагийн хамгаалалтын хажуугаар сэмхэн ороод гал тавьсан байж болох.
Эсвэл түлхүүр аваад явсан цагдаа өөрт байсан түлхүүрээ ашиглаад дахин гал тавьсан уу гээд олон хардалт бий болно. Энэ бүгдээс үзэхэд гал гадны нөлөөтэй байх ёстой учир гэм буруутай этгээдийг олж тогтоох хэрэгтэй. Үнэхээр ОБЕГ-ын алба хаагчид галаа бүрэн унтраагаад үүргээ онцсайн биелүүлээд явсан л бол хоёр дахь гал гадны нөлөөнөөс болж гарсан гэдэг нь ойлгомжтой.
Ойр ойрхон гарч байгаа галын шалтгааныг тохиолдлын шинжтэй гэж бодохгүй байгаа. Алдсан хүн арван тамтай гэдэг шиг янз бүрийн хүнийг хардаж байна. Хардах үндэслэл ч байна. Эдгээр үндэслэлүүдээ цагдаагийн байгууллагад өгнө.
Үүнийг цагдаагийн байгуулага нягтлан шалгах үүргээ сайтар гүйцэтгэх ёстой. Ер нь бид хэн гал тавиад байгаа юм бол, өрсөлдөгч компаниас захиалав уу гээд хардалт, таамаглал болгох зүйл олон байгаа. Эдгээр асуудлыг мөрдөн байцаах ажиллагаатай холбоотойгоор хамаагүй дэлгэж болохгүй.
Ж.Отгонмягмар