Таны төрийн эрх бүхий байгууллагаас хууль ёсны дагуу өмчилж авсан эсвэл эзэмших, ашиглах эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж, амьдарч буй газрыг чинь нэг л өдөр төр буцааж авахаар болж танайхыг албадан нүүлгэвэл яах вэ? Газрын нөхөн төлбөр болгож хангалттай хэмжээний мөнгө өгсөн ч та 100 хувь сэтгэл ханамжтай байж чадна гэж үү...
Мэдээж тухайн газар дээр хэр удаан аж төрсөн болон ямар үүх түүхтэй гэдгээс хамаараад хүн бүрт харилцан адилгүй байх нь ойлгомжтой. Тиймээс л иргэний өмчийг төр эргүүлэн авах үйл ажиллагааг заавал хуулиар зохицуулах шаардлагатай юм. Гэхдээ уг хууль нь иргэний эрхийг нэгдүгээрт тавьсан байх учиртай. Хүний эрхийг дээдэлдэг ямар ч улсад ийм зарчим баримталдаг ажээ. Манайх ч ийм ангилалд хамаарах улс учраас Газар албадан чөлөөлөх тухай хуулийн төсөл боловсруулж, УИХ-аараа хэлэлцүүлж буй.
Гэвч уг хуулийн төсөл нэрнээсээ эхлээд л буруу тийшээ явчих гээд байгаа нь олон нийтийн санааг чилээж байна. Тодруулбал, ямар ч гэм буруугүй мөрөөрөө амьдарч буй иргэнийхээ өмчийг төр авахын тулд албадлагын арга хэрэглэх, үүнийгээ яг ийм агуулгаар хуульчлах нь зохимжгүй юм. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн зарчимтай ч зөрчилдөнө гэсэн үг. Яагаад гэвэл “Албадан нүүлгэлт” гэж ямар нэгэн урьдчилсан мэдэгдэл, хууль эрх зүйн хамгаалалт, хохирлын нөхөн олговоргүйгээр тухайн хүмүүсийг хүсээгүй байхад орон байр болон эзэмшиж буй газраас нь нүүлгэхийг хэлдэг. Тиймээс төр иргэнийхээ газрыг албадан авах уу, зөвшилцөх замаар нүүлгэн шилжүүлэх үү гэх зэргээр нэр томъёоноосоо эхлээд анхаарах зүйл олон бий.
Улсын тусгай хэрэгцээг үндэслэн иргэний өмчийг газрыг төр эргүүлэн авч болно. Хамгийн гол нь ингэхдээ заавал албадлагын бус, зөвшилцлийн арга замыг сонгох ёстой гэдгийг олон улсын хүний эрхийн байгууллагууд онцолж байна. Ер нь олон улсын туршлагаар улсын тусгай хэрэгцээнд иргэний газрыг авах үйл ажиллагааг зохион байгуулахдаа иргэний эрх ашигт хамгийн нийцтэй хувилбараас эхэлдэг. Албадан нүүлгэх нь хамгийн эцсийн арга зам бөгөөд үүнээс өмнө зөвшилцлийн маш олон шат байдаг. Гэтэл өдгөө хэлэлцэж буй хуулийн төслөөр бол Засгийн газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар шийдвэр гаргуулах, иргэнд ажлын 22 хоногт багтан газраа чөлөөлөх боломж олгох, ингэж чадахгүй бол хүчээр нүүлгэх гэсэн маш цөөн үе шат хийгээд хатуу болзлуудыг тусгажээ. Мөн боломж олгосон хугацаанд иргэн өөрөө нүүвэл газрын зах зээлийн үнэлгээний 10 хувьтай тэнцэх мөнгөн урамшуулал олгох, нүүгээгүй бол уг урамшууллыг олгохгүй гэх мэт хэт түрэмгий шинжтэй зарчмууд байгаа юм.
Тэгвэл олон улсад мөрдөгддөг хүний эрхийн хэм хэмжээгээр хамгийн эхлээд улсын тусгай хэрэгцээнд газрыг эргүүлэн авах үндэслэлээ маш тодорхой болгож, юун түрүүнд зөвшилцлийн алхмыг хийдэг. Зөвшилцөх гэдэг нь нүүлгэн шилжүүлэлтийн боломжит бүх хувилбарын талаар тантай зөвлөлдөж, саналыг тань авч хэлэлцэх гэсэн үг. Зөвшилцөх үйл явц амжилттай дууссан тохиолдолд амаар болон бичгээр мэдэгдэл өгч, нүүх хангалттай хугацаа өгдөг. Энэхүү мэдэгдэлд нүүлгэн шилжүүлэлтийн шалтгаан, хугацаа, нөхөн олговрын үндэслэл, мэдээлэл, маргаантай асуудлыг шийдвэрлэх хууль эрх зүйн гарцыг тусгасан байх ёстой. Түүнчлэн иргэдэд санал хүсэлт тавих, сэтгэл зовж буй асуудлаа ярих, гомдлоо илэрхийлэх боломжийг олгодог. Улмаар шилжин суурших орон байрны асуудал шийдэгдээгүй бол олон улсын стандарт буюу хүн амьдрах бүхий л шаардлагыг хангасан орон байраар түр хангах үүргийг төр хүлээнэ. Нүүлгэн шилжүүлэлтээс болж нэг ч хүн гэр оронгүйдэх, ямар нэгэн эрх нь зөрчигдөхүйц эрсдэлд орох ёсгүй гэж үздэг. Гарсан гомдол бүрийг шийдвэрлэж, нүүлгэн шилжүүлэхээс өмнө зөвшилцсөний дагуу нөхөн олговрыг олгоно. Тэр ч бүү хэл, цаг агаарын тааламжгүй нөхцөл, сонгууль, сургуулийн шалгалтын өмнө болон ийм үеэр нүүлгэн шилжүүлэхийг хориглодог байна. Хүч хэрэглэхээс ямагт зайлсхийж, хүний эрхийг стандартуудыг мөрдөж, шинэ газар шилжин суурьшсаны дараа ч тэдгээр хүмүүс эрхээ эдэлж чадаж буй эсэхэд хяналт тавьдаг ажээ.
Нүүлгэн шилжүүлэлтийн үед энэ бүх зарчмыг баримтлахгүй л бол албадан нүүлгэлт буюу олон улсын эрх зүйн хүрээнд хууль бус ажиллагаа болж хувирдаг байна. Харин манай улсад өнгөрсөн хугацаанд улсын болон нийтийн хэрэгцээ гэх шаардлагаар иргэний өмчийн газрыг төр авахдаа хамгийн эхний буюу хамгийн энгийн алхмаа ч бүрэн дүүрэн хийж ирсэнгүй. Тодруулбал, улсын тусгай хэрэгцээ, нийтийн хэрэгцээ гэх мэт ойлголтууд нь яг таг хуулийн заалтаар торхойлогдоогүй. Жишээ нь, улсын тусгай хэрэгцээ, улсын тусгай хэрэгцээний газар гэдэг нь хоёр өөр ойлголт. Мөн үүнийг хэн хэрхэн тодорхойлох нь бүрхэг. Хуулиар тодорхойлоогүй ойлголтуудыг аливаа журмаар зохицуулдаг. Уг журмууд нь хуулийн зарчимтайгаа зөрчилдөж, улмаар хүний эрхийг зөрчихөд хүргэдэг билээ. Харин шинэ хуулийн төсөлд дээрх ойлголтуудыг нэлээд тодорхой болгож өгсөн нь сайшаалтай.
Бас нэг анхаарал татаж буй асуудал нь иргэний газрыг төр авахдаа материаллаг буюу зах зээлийн үнэлгээг л үндэс болгодгоос сэтгэл санааны буюу биет бус үнэлгээг тооцож байсан удаагүй юм. Шинэ хуулийн төсөлд ч уг зарчим тусгагдаагүй байна.
Жишээ нь, иргэдийн олон жилийн турш үе удмаараа амьдарч ирсэн газарт нь биет бус ямар ч үнэлэмж байж болно. Шүтэж бишэрдэг зүйл /өөрсдийн тарьж ургуулсан мод, бичиг захиастай хад чулуу ч байж болно/, гэр бүл, ураг удмын мартагдашгүй дурсамж гэх мэт өргөн хүрээтэй ойлголт байдаг. Хот суурин газрын иргэдээс гадна өвөлжөө бууц, бэлчээр усаа уул уурхайн компаниудад алдаж буй хөдөөгийн малчдын тухай ярьвал бүр ч нарийн асуудлууд урган гарч ирнэ. Яагаад гэвэл нүүдэлчин малчдын түүх соёл, өв уламжлал нь амьдарч буй газар нутагтай нь салшгүй холбоотой байдгийг хүн бүр мэднэ.
Тэгэхээр иргэний газрыг улсын хэрэгцээнд авах бүх үйл ажиллагааг заавал хуулиар зохицуулах, ингэхдээ хүний эрхийг дээд зэргээр хангаж, хамгаалах зарчмыг баримтлах нь төрийн үүрэг гэж ойлгох хэрэгтэй юм. Иргэд ч үүнийг шаардаж, түргэн түүхий хууль гарахаас сэргийлэх шаардлагатай байна.