gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

УРЬДЧИЛГАА ТӨЛБӨР 30 ХУВЬ

Эдийн засаг
2013-06-25
0
Twitter logo
0
Twitter logo
Эдийн засаг
2013-06-25
Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газрын ахлах эдийн засагч Д.Баянзулаас дараах тодруулгыг авлаа.

- Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг 0 хувь болгож залуусыг дэмжиж болох тухай яриа гарсан. Энэ боломжтой юу? Монголбанк үүн дээр ямар тайлбар хэлэх вэ?
-Монгол Улсад орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 0 хувь болгох ямар ч боломж байхгүй. Хөтөлбөрийг урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлж, хөдөлмөр эрхэлдэг олон хүнийг орон байртай болгож, нийгмийн дундаж давхаргаа бэхжүүлье, тэдний хуримтлалыг өсгөе, тэгснээрээ эдийн засгийн тогтвортой өсөлтөд хүрье гэвэл орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр 30 хувь байх шаардлагыг тууштай мөрдөх шаардлагатай. Энэ бол банкны салбар төдийгүй зээл авч байгаа иргэдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн, зайлшгүй байх ёстой зохицуулалт.  

-Урьдчилгаа төлбөрийн хэмжээг яагаад багаар тогтоож болдоггүй юм бэ? Яг ямар эрсдэл бий болох вэ?
-Зээлдэгчийн сард төлөх өрийн дарамт нэмэгдэнэ. Мөн үл хөдлөх хөрөнгийн үнийн хэлбэлзлээс шалтгаалж зээлдэгчид ирээдүйд өрийн дарамт үүсэх эрсдэл учирч болзошгүй байдаг. Ингэснээр зээлдэгч зээлийн төлбөрийн чадварын эрсдэлд ордог. Хэрэв зээлдэгч төлбөрийн чадваргүй болчихвол барьцааны зүйл болох орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулна. Энэ тохиолдолд зээлдэгч орон сууцаа алдана. Дээр нь санхүүгийн асар их алдагдал, хохирол амсана. Ийм зүйл тохиолдохыг хэн ч хүсэхгүй нь мэдээж. Тэгэхээр урьдчилгаа төлбөрийн 30 хувийн шаардлага нь зээлдэгчийг өөрийг нь мөн хамгаалсан зохицуулалт юм.

-Банкны салбараа эрсдэлээс хамгаалсан зохицуулалт гэж та бас хэлсэн. Үүнийг тодруулахгүй юу?
-Үл хөдлөх хөрөнгийн үнийн хэлбэлзлээс шалтгаалж банкны системд аливаа сөрөг нөлөөлөл бий болох тохиолдолд түүнд банкууд маань тэсвэртэй байх ёстой. Энэхүү хөтөлбөрийн үр дүнд банкны салбарт орон сууцны ипотекийн зээл их хэмжээгээр нэмэгдэх тул орон сууцны ипотекийн зээлийн багц бүхэлдээ чанартай байх шаардлагатай юм. Иймд, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилгын хүрээнд Монголбанк урьдчилгаа төлбөрийн шаардлагыг 30 хувиар л хангуулна. Бууруулах ямар ч үндэслэл, боломж байхгүй.     

-Ярилцсанд баярлалаа

Б.Хулан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан