gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     0
  • Зурхай
     10.24
  • Валютын ханш
    $ | 3591₮
Цаг агаар
 0
Зурхай
 10.24
Валютын ханш
$ | 3591₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 0
Зурхай
 10.24
Валютын ханш
$ 3591₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Т-ара” Монголд ирнэ

Соёл урлаг
2013-08-13
0
Twitter logo
0
Twitter logo
Соёл урлаг
2013-08-13
“Т-ара” Монголд ирнэ
БНСУ-ын “Core Contest Media” энтертайнментад харьяалагддаг “Т-ара”, “Давичи”, “Сияа”, “Спийд” хамтлагийнхан ETV HD телевизийн урилгаар манай улсад ирэхээр болжээ.

Тэд ирэх сарын 21-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглох бөгөөд тасалбарын үнэ 35, 50, 150 мянган төгрөг гэнэ. “Т-ара” хамтлагийнхны талаарх сонирхолтой мэдээллээс хүргэе.

2009 онд байгуулагдсан “Т-ара”-гийнхан “Үнсгэлжин залуу” киноны “Сайн хүн” дууг анх амилуулж олны танил болжээ. “Т-ара” хамтлаг анх “Super Rookies” нэртэй байсан гэнэ. Жи Ёон, Хёомин, Жи Вон, Жи Ай, Енжон нарын таван гишүүнтэйгээр байгуулагдаж, удалгүй Жи Ай, Жи Вон нар хамтлагаа орхисон байна.

Ингээд Борам, Кюри, Суёон нарыг ам бүлдээ багтаажээ. Борам алдарт гитарчин, рок од Жи Ёон, жүжигчин Ли Мо Ёон нарын охин бол Кюри хөөрхөн царайгаараа интернэтээр од болсон нэгэн байв. Тэдний хамгийн анхны цомог “Absolute first” нь чамлахааргүй амжилт авчирч “Gaon” чартын дөрөвдүгээрт жагсаж, Солонгосын шилдэг шинэ залуу охидын хамтлаг шагнал хүртсэн байна. Тэд дууны клипээ кинодрамын аргаар хийдэг байсан нь олны анхаарлыг татаж амжилтад хүргэдэг гэнэ.

Гурав дахь цомог болох “Black eyes”-д багтсан “Cry cry” дууны клипийг 30 минутын дотор нэг сая хүн үзсэн бол 80-аад оны стилийг харуулсан “Roly Poly” дуугаа хоёр сая хувь борлуулсан байна. Тэд тэгш эрхтэй ажиллахын тулд хамтлагийн ахлагчаа байнга сольдог бөгөөд өдгөө Кюри ахалж буй аж.

Байнга шинэчлэл хийн, шинэ гишүүнээр сэлбэдэг тэд есөн гишүүнтэй байсан үе ч бий. Гэхдээ шалтгаангүйгээр хамтлагаа орхидог нь олон. Саяхан тус хамтлагийн отгон гишүүдийн нэг Арим ганцаараа уран бүтээлээ туурвихаар болсноо зарласан юм. Хамтлагийн гишүүн Хваёон өнгөрсөн жил хамтлагаасаа гэнэт гарах болсон нь шүтэн бишрэгчдээ цочирдуулсан байна.

Энэ үеэс хамтлагийн бусад гишүүн түүнийг гадуурхдаг байсан гэсэн мэдээлэл цацагдаж, баримт нотолгоотой бичлэг, зургууд ч гарсан байна. “Т-ара”-г тойрсон олон таагүй яриа гарч Солонгосын хамгийн олон үзэн ядагчтай хамтлаг болсон аж.

Интернэтийн санал асуулгаар 95 мянган хүн “Т-ара”-г тарах хэрэгтэй гэж үзсэн бол 150 мянган хүн тараахыг хүсэхгүй байна гэжээ. Солонгосын олонх од нэр хүнд унахад уран бүтээлээ хэсэг завсарладаг. Тэгвэл “Т-ара”-гийнхан харин ч уран бүтээлээ эрчимтэй хийж эсэргүүцлийг тоодоггүй.

Өдгөө тэдний нэр хүнд дахин сэргэжээ. Охид хэдхэн хоногийн өмнө Хонконгод болсон “Asian world expo arena”-д оролцож Лэди Гага, “Мароон 5” зэрэг дэлхийн ододтой нэгэн тайзнаа гарсан байна.

Б.Дөлгөөн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан