gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -1
  • Зурхай
     4.05
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Д.Өлзий-Орших: “Уба” гэж гүйлдсэн охид, солонгос стильтэй залуус гудамжаар дүүрсэн нь эгдүү хүргэдэг

Соёл урлаг
2013-12-02
0
Twitter logo

“Өнөөдөр” сонины энэ удаагийн уншигч-сурвалжлагчаар гитарчин Д.Өлзий-Орших ажиллав.

Тэрбээр Солонгосын олон ангит кино хэт олон гарч, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрч буйд сэтгэл зовж явдгаа ярьсан юм. Тийм ч учраас энэ асуудлыг хянаж, зохицуулах ямар боломж байдаг талаар Харилцаа, холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын албаны дарга Ч.Оюунгэрэлтэй ярилцлаа.

-Сайн байна уу. Цаг зав гарган надтай ярилцахаар ирсэнд баярлалаа. Манай улсад хэдэн телевиз үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Манайд бүртгүүлж, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан 89 телевиз байна.

-Улсын хэмжээнд үү?

-Үгүй ээ, нийслэлийн хэмжээнд.

-Маш олон байна шүү. Зуун ямаанд жаран ухна гэгчтэй адил юм.
-Тусгай зөвшөөрлөө авсан ч үйл ажиллагаа эхлээгүй телевиз цөөнгүй бий. Ажиллаж байгаа телевизүүдээс 16 нь агаараар, 73 нь кабелиар нэвтрүүлгээ цацдаг. 73 сувгаас тогтмол үйл ажиллагаа явуулж буй нь 45 байна. Бид агаараар цацаж буйг нь телевиз, кабелиар цацаж буйг суваг гэж нэрлэдэг.

-Телевизийн тоог асуусан нь учиртай л даа. Солонгосын олон ангит кино гаргадаггүй телевиз, суваг байна уу?
-Харилцаа, холбооны зохицуулах хороо солонгос драм гаргаж байна уу, үгүй юү гэсэн судалгаа одоогоор хийгээг үй. Харин нийт телевиз, сувгийн нэвтрүүлгийн бодлогодоо монгол ёс заншил, өв уламжлалаа дээдэлсэн, сурталчилсан нэвтрүүлэг түлхүү гаргахыг шаардсан албан бичиг удаа дараа илгээж, ажил болгох тухай санал хүргүүлдэг. Бид 51 телевизийг сонгон мониторинг хийхэд, 11 нь Солонгосын олон ангит кино гаргаж байна.

-Тийм бага байна гэж үү. Манай гэрт 40 гаруй суваг гардаг. Зав гарсан үедээ “Жаахан юм хараадахъя” гээд суваг солихоор Солонгосын олон ангит кино л гарч байдаг шүү дээ?
-Гэхдээ энэ судалгаа бол өнгөрсөн аравдугаар сард ямар байсныг харуулж байгаа юм. Өмнө нь Солонгосын олон ангит кино үзүүлж байгаад судалгаа хийсэн сард нь гаргаагүй телевиз бий. Тухайлбал, “UBS” телевиз байна.

-Балхаа ах “Дахиж Солонгосын олон ангит киног гаргахгүй” гэж амласан юм. Солонгосын соёлын довтолгоон зөвхөн манай улсад биш дэлхийн олон оронд хүчтэй “тэсэрч” байна. Соёлоо дэлхий нийтэд сурталчилж буй БНСУ-ын Засгийн газар, Солонгосын кино продакшныг бид буруутгах уу. Эсвэл хэтэвчиндээ захирагдан кино худалдан авч буй Монголын телевизүүдийн буруу гэх үү. Үгүй л байхгүй юу, утгагүй асуудал шүү дээ. Миний уншсанаар БНСУ-ын Засгийн газар 2012 онд гаднын орнуудад соёлоо сурталчлахад зориулж 12 тэрбум вон зарцуулсан юм билээ.

-Засгийн газар нь бодлоготойгоор ийм ажил хийж байгаа болохоор Солонгосын соёлын довтолгоон эхэлсэн гэж хэлээд байгаа юм. Энэ довтолгоон дэлхийн хөгжилтэй оронд бус хөгжиж буй оронд маш хүчтэй орж ирж байна. Арабын орнуудыг ч байлдан дагуулж эхэлсэн.

-Аливаа улс орон хүчтэй байж, ноёрхол, нөлөөллөө тогтоохын тулд соёлын довтолгоон хийдэг. Тэр соёлыг дагаад хувцас, хоол, техник технологи, гар утас, компьютер гээд бүх бизнес орж ирдэг. Манайд ч мөн адил байна. Зарим хүн надаас асуудаг юм. Чи яагаад Солонгосын олон ангит киног үзэн ядаад байгаа юм бэ гэж. Монгол охид “Уба, уба” гээд гүйлдээд, солонгос стильтэй залуус гудамжаар дүүрэн болчихлоо.
-Надад нэг санал байна. Ямар үндэстэн нь мэдэгдэхгүй залуус олон болжээ. Саяхан ирсэн “Т-ARA” хамтлагийнхан “Танай орныг бид өөрөөр төс өөлж байсан. Гэтэл Монголд ирсэн чинь эх орондоо ирж буй мэт сэтгэгдэл төрсөн” гэж хэлсэн байна лээ. Энэ бас нэг зүйл хэлээд байна шүү.

-Тэгэлгүй яах юм бэ. Манай залуучууд тэдний үгийг сонсоод баярлаад байх юм. Энэ бол доромжлол. Ардчилсан орон, даяаршиж буй эринд бид амьдарч байгаа гээд юу ч хамаагүй хэрэглэж, ямар хэлээр ч хамаагүй ярьж, хөл толгойгоо алдаж болохгүй биз дээ. Бид монголчууд гээд хөдсөн дээл өмсөөд, XXI зуунд морио унаад давхихгүй нь ойлгомжтой. Гэхдээ бид монгол цус, хаана ч байхг үй, дахин давтагдахгүй монгол ёс заншлаа авч үлдэх үүрэгтэй хүмүүс. Миний эгдүүг хүргэдэг нэг зүйл байна. Солонгосын олон ангит киног их гаргаснаар бидний хойч ирээд үй болсон залуучуудын гаднах төрх өөрчлөгдөөд зогсохгүй, монгол хүний уугуул зан чанарыг нь өөрчилж эвдээд байна. Би үүнд маш их эмзэглэдэг. Нэг цохичихоор уйлаад л, шүүх цагдаа гээд гүйнэ, эрчүүд. Зарим нэг нь өмд, тирко нь ялгагдахгүй зүйл өмсчихсөн, нүүрээ будаж ч байх шиг. Хүний эрх, эрх чөлөө гэж ярих дуртай монголчуудад эдлэх ёсгүй эрх гэж байна шүү.
-Та Солонгосын олон ангит кино үзэж байгаагүй юу. Монголчуудын бараг 99 хувь нь үзсэн “Амьдралын ээдрээ” гэдэг кино дэлхийн олон оронд гарсан юм билээ.

-Нөгөө казиногийн тухай гардаг уу. Манай гэрийнхэн үзэж байсан. Гэхдээ би онцолж үзээг үй. Энэ киног дагаад ямар, ямар бизнес хөл дээрээ тогтсон тухай би уншиж байсан юм байна. Гол дүрийн залуу хайртай бүсгүйдээ эгшигт хайрцаг өгдөг юм билээ. Тэр хайрцгийг Солонгосын олон хос бие биедээ дурсгаж, зөвхөн тэр хайрцгийг зарсан хүмүүс олон зуун сая воны ашиг олсон гэсэн. Гол дүрийн жүжигчдийн ашигладаг утас, унадаг машин гээд л тэр киног дагаад олон төрлийн бизнес хөгжсөн талаар бичсэн байна лээ.

-Сүүлийн үед хайр сэтгэл, аж байдлын тухай киноноос гадна түүхэн кино их гаргах боллоо. Тэдгээр кино түүхийг гуйвуулсан мэт санагддаг юм.

-Харин тийм. Үүнд би бас эмзэглэдэг
юм. Үнэндээ солонгосчууд дэлхийн бусад орныг байлдан дагуулсан түүхийг би мэдэхгүй юм. Монголчууд л байлдан дагуулж, сүр хүчийг үзүүлсэн түүхийг дэлхий мэднэ шүү дээ. Гэтэл Солонгосын төдийгүй Казахстаны уран бүтээлчдийн хийсэн хэд хэдэн кино бий. Ойрдын их хаан Галданбошигтыг хэн ч мэдэгдэхгүй нусгай жаалууд эзэлж байгаа мэтээр үзүүлэх жишээтэй.

Солонгосчууд киногоо ямар ч сэдвээр, яаж ч хийж болно. Осолд ороод хараагүй, дүлий болоод, ой санамжаа алддаг, эсвэл хайртай хүн нь өөр хүнд сэтгэлтэй болдог гээд л. Харин түүхийг гуйвуулж, байхг үй зүйл бий болгож, өөрсдийгөө агуу улс мэтээр хүчээр сурталчилж болохгүй гэж би боддог.

Солонгосын олон ангит кино зөвхөн монголчуудын шүдний өвчин болоогүй юм билээ. Вьетнамд Солонгосын кино газар авч л дээ. Тэр үед Засгийн газар нь Вьетнамын уран бүтээлчидтэй хамтарч хийгээгүй бол Солонгосын ямар ч драмыг гаргахгүй гэж хууль гаргасан байх жишээтэй. Японы “Фүжи” телевизийн гадна Солонгосын олон ангит кино гаргахыг эсэргүүцэж, олон мянган хүн жагссан.

-Та бид хоёр зөвхөн Солонгосын олон ангит кино гаргах, гаргахгүй тухай ярих нь учир дутагдалтай байх. Дэлхий нийтийг хамарч буй Солонгосын соёлын довтолгооноос ангид байж, өөр үндэстэн гэдгээ хадгалж үлдэхэд эх оронч үзэл чухал. Энэ үзэл бидэнд дутаад байгаа нь анзаарагддаг. Адилхан солонгос хоолны газар байхад монголчууд солонгос эзэнтэй хоолны газраар үйлчлүүлдэг.

-Тантай санал нэг байна. Би нэг зүйл анзаараад уур хүрч байлаа. “Т-ARA” хамтлагийн тоглолтын тасалбарын үнэ 350 мянган төгрөг байсан. Гэтэл тэр үнээр нь олон хүн үзсэн байгаа юм. Монголын нэрт дуучин Ариунаа, Сараа, Лхагваа ийм үнээр тоглолт хийвэл юу болох бол. Хамтлаг, дуучдын хамгийн үнэтэй тоглолтын тасалбар 150 мянган төгрөг байсан байх. Эх орон, эх орноо хайрлаж байна гэж яриад байдаг ч жинхэнэ сэтгэл зүрхээ зориулж, бие биенээ дэмжихдээ манайхан яаж ханддаг билээ. Тамын тогооны үлгэрийг бид хэдэн жил хэрэгжүүлж явах юм бэ. Солонгосчууд манай улсад ирээд монгол эзэнтэй зочид буудалд бууж байна уу, монгол ресторанд хоол иддэг үү. Үгүй шүү дээ. Тэд Монголд ирэхдээ “Korean air” компанийнхаа онгоцоор ирнэ, солонгосчуудынхаа буудалд бууна, тэндхийн ресторанд хоолоо иднэ, юм худалдаж авахдаа ч өөрсдийн бараагаа авдаг. Тэд Монгол эзэнтэй компаниудад нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийхгүй. Тийм учраас солонгосчуудыг Азийн еврейчүүд гэдэг. Еврейчүүд дэлгүүрт тамхи дөрвөн еврогийн үнэтэй байхад еврейчүүдийнхээ дэлг үүрээс долоон еврогоор авч, бие биедээ хөрөнгө оруулалт хийдэг хүмүүс шүү дээ. Бид солонгосчуудын занг мэдсээр байж яагаад тэднийг дэмжээд, уугуул ёс заншлаа хүртэл таягдан хаях ёстой юм бэ. Би үзэл бодолдоо хөтлөгдөөд баахан ярьчихлаа, уучлаарай. Таниас нэг зүйл асууя. Харилцаа, холбооны зохицуулах хороо энэ бүгдийг хянаж, зохицуулах боломж байна уу?

-Манайд хууль эрх зүйн орчин алга. Өргөн нэвтрүүлгийн хууль гэж байдаггүй. Хэдэн жилийн өмнө овоо ярьж байгаад одоо чимээг үй болчихлоо. Энэ чиглэлээр баримтлах бодлого ч алга. Харин үндэсний аюулгүй байдлын бодлогодоо энэ талаар тусгасан зүйл бий.

-Чухам юу гэж тусгасан байдаг юм бол?
-Одоогоос гурван жилийн өмнө баталсан бодлогод гадаадын бодлого, соёл, шашныг тодорхой хэмжээнд хязгаарлана гэсэн нэг өгүүлбэр байдаг.

-Тодорхой хэмжээ гэдэг нь ...?

-Энэ өгүүлбэрийг ашиглаж бодлого боловсруулж болох юм билээ. Манай хороо бодлого боловсруулдаг газар биш. Бодлогын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Гэхдээ бид 2010 оноос хойш энэ асуудалд анхаарч, зохицуулалт хийх гэж оролдож байна. Бид журам гаргаж, долоо хоногийн нийт нэвтрүүлгийн 50 хувь нь монгол нэвтрүүлэг байхыг телевизийн удирдлагуудад сануулсан.

-Танай хорооны хяналт хэр цар хүрээтэй вэ. Шийдвэр гаргагчдад хүрч чаддаг уу?

-Өмнө нь бид телевиз байгуулах гэж буй хүмүүсээс стандартад нийцсэн техник хэрэгсэлтэй байх ганцхан шаардлага тавьдаг байсан бол одоо өөр. Телевиз олноороо бий болсноор нэвтрүүлгийн агуулгад анхаарах шаардлага гарч ирсэн. Тиймээс бид нийт нэвтрүүлгийн тодорхой хувийг монгол нэвтрүүлэг, үндэсний соёл, уламжлалыг харуулсан нэвтрүүлэг түлх үү байх, рекламд хязгаар тогтоож, нэг цаг тутамд 15 минутаас илүүгүй зар сурталчилгаа гаргах журам гаргасан. Гэхдээ энэ журмыг хуульчлах шаардлага зүй ёсоор гарч ирсэн.

Манай телевизүүд бидний гаргасан журмыг мөрддөг ч албан тоотын хариуд санхүүгийн зовлон тоочсон бичиг байнга дагуулдаг. Ямар нэвтрүүлэг хамгийн эрэлт хэрэгцээтэй байгаа талаар хийсэн судалгаа бидэнд байна. Түүнээс харахад телевизүүдийн гаргаж буй солонгос кино нийт нэвтрүүлгийн дөрвөн хувийг эзэлж буйгаараа бага мэт боловч хамгийн олон үзэгчтэй юм билээ. Монгол нэвтрүүлэг, олон ангит кино уйтгартай, өрсөлдөх чадвар муу гэж үзэгчид дүгнэсэн байна.

-Манай олон ангит кинонууд Солонгосынхтой өрсөлдөх боломжгүй. Засгийн газраас нь дэмжиж, их хэмжээний тэтгэлэг авч буй хүмүүстэй мөнгөгүй манай киноныхон яаж өрсөлдөх юм бэ?
-Үзэгчдийн үнэлгээ ийм байна. Телевиз хүчтэй “зэвсэг”. Тэгэхээр ганцхан манай хороо ажиллаад ач тусаа өгөх нь бага. Харин Боловсрол, шинжлэх ухааны яам, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гээд олон байгууллага хамтарч ажиллаж, бодлого боловсруулах ёстой гэдэгтэй санал нэг байна

-Та бүхэн журам биелүүлээгүй телевизийг шалгах, хяналт тавих, торгох, бүр цаашлаад лицензийг нь цуцлах эрх байдаг уу?
-Тодорхой хэмжээнд хяналтаа тавиад, мониторинг хийж, торгох арга хэмжээ авдаг. Гэхдээ хуульгүй учраас төрийн механизм бүрэн ажиллаж чадахгүй л байна. -Нөхцөл байдал ийм байгаа үед бид яах ёстой вэ гэдэг бодол надад төрлөө. Савангийн дуурь мундсан биш, Солонгосын олон ангит киног гаргахгүй байвал яасан юм бэ. Харин оронд нь ОХУ, Латин Америкийн алдартай олон ангит кино гаргаж яагаад болохгүй гэж. Солонгосын олон ангит киног бодвол үнэтэй л дээ. Гэхдээ монголчууд байнга ядуу байхгүй шүү дээ. Хэдхэн жилийн дараа бид өөр болно гэдэгт би итгэдэг.

-Төрийн зохицуулалт хэрэгтэй байна гэдгийг энэ ярилцлагаар шийдвэр гаргагчдад хүргэмээр байна. Зарим хүн юу үзэж, ямар зүйл сонсох нь бидний эрх гэдэг ч бид энд бодох зүйл байгааг олон хүн анзаарч байгаа байх.

-Хуулийн доорх эрх, эрх чөлөөг хүн эдлэх ёстой гэж би боддог. Бид хоёрын ярилцлагыг уншсан хүмүүс бидэнтэй санал нэг байх болов уу. Олон хүн, тэр дундаа бодлого, хууль боловсруулагчид анхаараасай гэж хүсэж байна.

Х.Оюунсүрэн

https://mgl.gogo.mn/news/2012/11/19/unuudur_banner.jpg

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан