Одоогоос 21 жилийн өмнө тэрбээр Баянхонгор аймгийн Заг сумын нэгэн залуу гэр бүлд хоёр дахь хүүхэд, анхны охин нь болж мэндэлжээ.
Хүслээр болдоггүй хүний орчлонд дуугаа хадаах хувьтай төрсөн бяцхан охины чихэнд аав нь “Цэдэн-Иш” гэж нэрийг гурвантаа шивнэж...
Охин зулайгаа гишгэн төрсөн нэг ахтай бөгөөд аав, ээжийнхээ халамжинд дутагдах гачигдах зүйлгүй сайхан өсчээ.
Энэ мөчөөс хойш охиныг Гэмтлийн эмнэлэгт амьсгал хураах хүртэл ямар зам туулсныг, яагаад амь насаа алдах болсон шалтгааныг гэрчлэх хүн түүнээс өөр даанч үгүй мэт.
Түүний аав Г.Бадрах сумдаа хувиараа бизнес эрхэлдэг. Ээж нь сумын ЗДТГ-ын Төрийн сангийн төлөөлөгчийн албыг хашдаг байна.
Багын үг дуу цөөтэй, аав ээжийн эрх танхи охин аймгийн төвд дунд сургуулиа амжилттай төгсөөд, оюутан болж их хотод хөл тавьжээ. Тэрбээр сурлага сайтай учир өөрийнхөө сонирхлоор “Их засаг” их сургуульд Гадаад харилцааны чиглэлээр суралцах болов.
Охиныг оюутан байхад хөдөөнөөс аав, ээж нь түүний хэрэглээнд шаардлагатай бүхий л зардлыг явуулж байсан бөгөөд дутагдах гачигдах зүйлгүй эхний хоёр жилийг өнгөрөөж. Цэдэн-Иш сурлагаараа тэргүүлсэн учир үргэлжлүүлэн Японд суралцаж, мэргэжил эзэмшихээр болсон байна.
Мэдээж хүүхэд насаа сумын төвд өнгөрөөсөн охины хувьд харийн орныг зорьж, дэлхийн түвшинд хүрсэн мэдлэг боловсрол эзэмшинэ гэдэг нэг талаас хэзээд олдошгүй боломж. Энэ сайхан мэдээг аав, ээж нь баяртайгаар хүлээн авч охиноо арлын орон руу үдлээ.
...Охин нь зорьсноо биелүүлж, мэргэжил эзэмшин Монголдоо ирж ажиллав. Ингээд Японы хөрөнгө оруулалттай нэгэн компанид менежерээр орж, ажлын гараагаа эхлэв. Тэр нь хүмүүст машин худалдаж авахад нь туслах, мэдээлэл өгөх, худалдаалах зэрэг үйл ажиллагаа явуулдаг компани. Ажил, амьдралд хүмүүстэй харилцах, арга эвийг нь олох гээд сурч мэдэх зүйл охинд дэндүү их. Ажил хэргийн шаардлагаар олон хүнтэй харилцана. 21-хэн настай, гадаадад мэдлэг, боловсрол эзэмшсэн, гэр бүл зохиож амжаагүй бүсгүйд эрчүүд харц унагах, эргүүлэх нь байх л зүйл. Тийн ажлаа хийж яваад Алтанхүү хэмээх машины ченж залуутай танилцжээ. Хэрвээ тэр өдөр түүнтэй танилцаагүй бол охин өнөөдөр амьд байх байсан гэх бодол эрхгүй төрнө. Ажлын болон бусад цагаар ч дэнгийн эрвээхэй мэт хоргоон эргүүлэх тэр залуугийн эелдэг харилцаа, хэзээд хувиршгүй мэт хайр халамжийг охин нэг л мэдэхэд үгүйлдэг болчихсон байв. Удалгүй хамт амьдрах боллоо. Үлгэрийн юм шиг төсөөлж байсан ханхүү нь үнэн хэрэгтээ үргэлж хардаж зовоодог араатан мэт авиртай, ууртай догшин этгээд болж хувирав.
Хамт амьдрах дөрөвхөн сарын хугацаанд хэд хэдэн удаа гар хүрснийг бүсгүйн ар гэрийнхэн мэдэж байлаа. Нэг удаа хоёр хавиргаа хугартал зодуулчихаад, хотод байдаг нагац эгчийндээ очиж түүнтэй хэзээ ч уулзахгүй хэмээн шийдсэн байсныг өдгөө ойр дотныхон нь гэрчилж буй.
Гэтэл нүд нь улаанаар эргэлдэн улангасан дайрч байсан өнөөх залуу бороонд норсон боохой мэт гөлөгнөж сөгдөөд “Дахиж хэзээ ч тэгэхгүй. Би чамд хайртай болохоор л хардаад өөрийн мэдэлгүй ийм зан гаргачихлаа...” гэж гуйн гувшсаар бүсгүйн сэтгэлийг зөөлрүүлэн эргүүлж амжив.
Цэдэн-Иш өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 12-ны 11.00 цагт ээжтэйгээ утсаар ярьж, “Ээж ээ, арванхоёрдугаар сарын 4-нд манай ажлын шинэ жил болно. Охин нь Японд өмсч байсан даашинзаа өмсдөг юм бил үү гэж бодож байна. Тэнд л өмсч байсан юм чинь хүн мэдэхгүй шүү дээ, тийм ээ” гэж ээжтэйгээ ярихдаа “сүүлчийн удаа” ярьсанаа яахан мэдэх билээ. Хүний хорвоод мэндлээд, харамсалтайгаар амиа алдсан охиноо дурсан ээж нь нулимсаа ширгэтэл уйлж, шаналж байна.
Хүний хорвоод мэндлээд, харамсалтайгаар амиа алдсан охиноо дурсан ээж нь нулимсаа ширгэтэл уйлж, шаналж байна
Охины хорвоод ирээд буцсан товчхон түүх ердөө л энэ. Харин цаг бусаар яваагүй бол яаж баяжуулах байсныг ч таашгүй.

Орчлонтой салах ёс үйлдэхдээ үхэл амьдралтай хэрхэн тэмцэлдэж байсан тэр л зовлонт дурсамжаа тээгээд хэзээ ч ирэхгүйгээр биднийг орхин одож.
Харин охиныг амьсгал хураах хүртэл хамт амьдрахдаа байнга зодож байсан гэх залуу нь түүнийг ухаангүй, зодуулсан байдалтайгаар эмнэлэгт хүргэн иржээ. Түүнээс өмнө хоёр ч хувийн эмнэлэгт үзүүлэхээр очсоныг нотлох баримт хүртэл бий. Гэтэл өнөөдөр охины үхлийн буруутан олдсонгүй. Хэдийгээр хамтран амьдрагч Алтанхүүг хорьж шалгасан ч шинжээчид үхлийн шалтгааныг архины хордлого гэгчээр тайлбарласан. Ингэхдээ адаглаад хүний аминд чухам ямар архи хүрсэнийг ч хэлээгүй. Яагаад. Хэрэвзээ тэр архи гээд хэлчихвэл үйлдвэрлэгчид үгүйсгэсэн нотолгоогоо гаргаад ирэх болох тэгсэн байж таарах уу? Үгүйдээ түүнтэй хамт архи уусан хүний тухай ч ярьсангүй. 21 настай охин хордлогод ортлоо ганцаараа архидах ямар шалтгаан байдаг юм бол оо?
Нүцгэн үнэнийг амар амгалангийн орон руугаа авч одсон нь хөөрхий бүсгүйн үхэл баригдах вий гэхээс тарчлан буй алуурчдад хангалтгүй байгаа нь дэндүү гутамшигтай.
Хөөрхий охиныг басамжилсан мэт “Архины хордлогоос болж нас барсан” гэх шүүх эмнэлгийн дүгнэлт гарснаас хойш түүнийг “архичин, янхан, шоучин, ядуу амьдралтай, хойд эхтэй, түүндээ ад үзэгддэг байсан” гэх үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээ, мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах болов.
Миний охин хэвлэлүүдээр бичээд байгаа шиг архичин, бие үнэлэгч биш. Түүгээр ч барахгүй намайг хойд эх нь гэж бичих боллоо. Яагаад биднээр оролдоод байгааг ойлгохгүй байна.
"Миний охин хэвлэлүүдээр бичээд байгаа шиг архичин, бие үнэлэгч биш. Түүгээр ч барахгүй намайг хойд эх нь гэж бичих боллоо. Яагаад биднийг ингэж муухайгаар оролдоод байгааг ойлгохгүй байна. Сэтгэл минь хангалттай шаналж байна. Миний ганц охин байсан шүү дээ" гэж охины эх нулимсаа барьж ядан ярилаа.
Хэрвээ ээжийнх нь хэлсэн үнэн бол хорвоо эх, охин хоёрт дэндүү хатуу ханджээ. Харин түүнийг байнга зоддог байсан гэх залуу үхсэн хүн үг хэлэхгүй гэгчээр өөрийгөө огтоос буруугүй гэж харамссан ч шинжгүй тайлбарлаж сууна. Талийгаачийн нэрийг нь хүртэл хэлэхээс цээрлэдэг монголчууд элдвээр хараан байна. Үхсэнийх нь хохь, амьдынх нь аз болсон хорвоо гэж үү? Бид үнэнийг охинтой хамт булшлах уу?
Энэ бүхэнд талийгаачийн яс өндөлзөж, үрэгдсний ард үлдсэн ар гэрийнхний сэтгэл хэрхэн сэмэрч байгааг нэг бодож үзээсэй.
Нийгмийг цочирдуулсан энэ хэргийг шударгаар шийдвэрлэнэ гэдэгт олон түмэн итгэж найдан хүлээж байна.