Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Норовбанзад агсаныг нэгэн олон улсын наадам дээр “Уяханзамбуу тивийн наран” дуугаа дуулахад уг тэмцээний шүүгч нь Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Т.Бирваагаас “Энэ юуны тухай дуу вэ” хэмээн асуухад нь “Нарны тухай дуу” хэмээн тайлбарлахад “Мэдсэн юм аа. Энэ ертөнцөөс тасрах шиг боллоо” гэж уулга алдаж байжээ.
Энэ мэт уртын дууны гайхамшгийг дэлхий дахинд мэдрүүлсэн алдарт дуучин Н.Норовбанзадын бүтээл туурвилыг олны хүртээл болгон Монголын их урлагийн өв санг хадгалж, хамгаалах зорилгоор байгуулагдсан “Норовбанзад сан”-ийн 10 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Сангийнхаа тэгш ойг тохиолдуулан Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад түүний хань нэрт зохиолч Н.Банзрагч нарын уран бүтээл, болон амьдралын алтан мөчүүдийг илэрхийлэх гэр музейн нээлт өчигдөр боллоо. Энэхүү гэр музейг “Норовбанзад сан”-ийн байранд нээж байгаа юм. Уг үйл ажиллагааг нээж “Норовбанзад сан”-ийн тэргүүн Монгол Улсаас Сингапур улсад суух онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Б.Дэлгэрмаа үг хэлсэн юм.
Тэрбээр хэлэхдээ “Манай гэр бол урлагийнхны цуглардаг өргөө байсан. Тэр ч утгаараа ижий, аав хоёртоо зориулж энэ сайхан гэр музейг байгуулж байгаа юм. Тиймээс энэхүү сайхан өргөөнд уран бүтээлчид хуран цуглаж бүтээл туурвилаа туурвиж байгаасай гэж хүсэж байна” хэмээн ярьсан юм. Уг музейд уран бүтээлчдийн түүхийг өгүүлэх гэрэл зургууд, төрийн шагналд өргөмжлөл, эдэлж хэрэглэж байсан зүйлсийг дэлгэсэн аж. Тухайлбал Н.Норовбанзад агсаны тайзны дээл, төгөлдөр хуур, Н.Банзрагч зохиолчийн уран бүтээлийн гар бичмэл болон бичгийн машиныг дэлгэн тавьсан нь үзэгчдийн анхаарлыг ихэд татаж байлаа. Мөн хоёр уран бүтээлчийн гэр бүлийн зургуудыг музейн хойморт байрлуулсан нь урлагийн гэр бүлийн түүхийг өгүүлэх мэт байсан юм.
Энэ үеэр“Норовбанзад сан”-ийн тэргүүн Б.Дэлгэрмаагийн сэтгэгдлийг нь хуваалцсан юм.
-Хоёр уран бүтээлчийн гэр музейг байгуулсан нь урлагийн салбарт оруулж байгаа үнэтэй хувь нэмэр болж байгаа болов уу гэж бодож байна. Та энэхүү сайхан билэгт өдрийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Тэгэлгүй яахав. Би энэхүү музейг байгууулах юмсан гэж их олон жил бодож явсан. Өнөөдөр ингээд биеллээ олж байгаад маш их баяртай байна.
-Үзэсгэлэнд хэчнээн төрлийн үзүүлэн тавьсан бэ?
-Ээж, аав хоёрынхоо үнэ цэнтэй бүхнээс дэлгэн тавилаа. Гэхдээ цаашид жил ирэх тусам энэхүү музейн үзмэрүүдийг арвижуулах болно.
-Энэхүү үзэсгэлэнг жирийн иргэд үзэх боломжтой юм болов уу?
-Жирийн иргэд гэхээсээ илүү уран бүтээлчдийн цугларч уран бүтээлээ туурвидаг өргөө байгаасаа гэж хүсэж байна. Гэхдээ үзэхээр зорьж ирсэн үзэгчдэд үзүүлэх бүрэн боломжтой.
Мөн Монголын сонгодог урлаг болох уртын дууны баярыг ард түмэнтэйгээ их дэлгүүрт тэмдэглэн өнгөрүүлсэн юм. Энэхүү баярт уртын дууны гайхамшгийг хүрч болох хэмжээнд нь хүртэл эзэмшсэн домогт дуучин Н.Норовбанзад агсны шавь нар ирж ая дуугаа өргөж үзэгчдийг баясгасан юм. Мөн алдарт дуучны нутгийн жаахан толгод дундаа дуулж явахдаа хамгийн анх сурч байсан уртын дуу болох “Сэрүүн сайхан хангай” хэмээх дууг дүрсжүүлснийг уртын дууны баярт хүрэлцэн ирсэн хүмүүст сонирхуулсан юм.
Энэ үеэр ССАЖЯ-ны Соёл урлагийн бодлогийн хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Оргил хэлэхдээ “Жил бүрийн энэхүү өдрийг уртын дууны өдөр болгон тэмдэглэх хүсэлтийг Н.Норовбанзад агсны үр хүүхдүүд манай яаманд тавьсан юм. Энэхүү хүсэлтийг бид дэмжиж байгаа. Уртын дууны өдөртэй болвол нэг өдөрт ч гэсэн монгол хүн бүр уртын дууны үнэ цэнийг мэдрэх болов уу гэж бодож байна”гэсэн юм.
Уг баярт Н.Норовбанзад агсны шавь болох Ардын жүжигчин, уртын дууч Ш.Чимэдцэеэ ая дуугаа өргөсөн юм. Тэрбээр багшийгаа дурсан ярихдаа “Миний багш бол мэдрэмж нь дээд цэгтээ хүрсэн хүн байсан юм. Хүн мэдлэгийг хичээл зүтгэлийн дүнд олж авдаг. Харин мэдрэмж гэдэг байгалиасаа заяасан авьяас гэлтэй. Норвоо багшийгаа би бол бурхны төгс бүтээл байсан гэж бодож явдаг” хэмээн дурсан ярьсан юм. Мөн багшийнхаа захиас болох “Гандан нам уулын цэцэг” хэмээх шүлгийг уртын болон богины дуу болгон дуулснаа хүрэлцэн ирсэн үзэгчдэд зориулав.
Тэнд хуран цугларсан үзэгчид энэхүү уран бүтээлийн анхны сонсогч болсон юм. Тэрбээр “Энэхүү дуугаа үзэгчдээс гадна багшдаа зориулан дуулсан юм. Хэрэв багш маань амьд сэрүүн байсан бол ямар нэгэн шүүмж хэлэх л байсан болов уу гэж бодож байна. Гэхдээ энэ дууг бүтээхдээ багшийгаа бодон, бодон бүтээсэн юм хэмээн дууны дараа нулимс дуслуулан ярьсан юм. Н.Норовбанзад бол Монголын төдийгүй дэлхийд данстай дуучин байсан юм.
Тэрбээр амьд сэрүүн байхдаа хэлэхдээ “Би бол жаргалтай хүн. Дуугаа зөн олондоо зориулж дуулдаг байсан юм” хэмээн ярьсан байдаг билээ. Тиймээс ч хойч үе болсон залуус бид нар энэхүү гайхамшигт дуучнаа дурсан санаж, дуулсан дуугаар нь ухаажиж явах хэрэгтэй билээ.
Н.Баасандэмбэрэл