gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нүүдэлчдийн казино

Нийгэм
2010-12-13
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2010-12-13
Нүүдэлчдийн казино
Их талын нүүдэлчдийн амьдралын хэв шинж өөрчлөгдөж байна. Тэнд "казино" бий болжээ. Төр засаг иргэдээ тоолж cap бүр 21 мянган төгрөг олгохоор болж ингэж өгнө, тэгж өгөх юмсан гэж мунгинаж байх зуур нөгөө олгогдоогүй байгаа 21 мянган төгрөг маань "нүүдэлчдийн казино"-д аль хэдийнээ эргэлтэд оржээ.

Энэ тухай өгүүлье. Саяхан өвлийн идшиндээ явлаа. Өвс цас тэгшхэн, өдөр нь дулаахан, тал нутаг үнэгэн зоо шиг халиурсан сайхан өвөл болж байна. Намайг ирэх сургаар багын хоёр нөхөр маань бараг л уулын орой дээр дуран бариад хувь, хишгээ авахаар хүлээж байгаа. Бас улай хийх хар хүнд /мал алсан хүн/ гурван шил юм аваад гарч өглөө. Хоёр нөхөр маань миний аваачсан архийг, эрдэнийн хувь, эх орны хишиг гэж нэрлэдэг юм. Хөдөө байгаа дүүгийндээ очиход Ёоноо маань ирчихэж, Дорио бие нь өвдсөн гээд угтаж чадсангүй. Идэш хийхэд би ямар нэмэртэй биш. Төрсөн нутаг аавынхаа өвөлжөө бууцны хавийн уул толгодоор агаар салхинд явдаг юм. Ёоноо бид хоёр Баржин уулан дээр гарлаа.

Хашаатын тал, Цайдмын хөндий эцэс төгсгөлгүй мэт цэлийсэн ч тэнд өвөлжиж байгаа айлуудын малыг уулын орой дээрээс дурангаар ч бараг тоолчихмоор. Талд хоёр гурван хот айл байна. Энэ олон айл чинь хэнийхэн билээ. Ямар олон мал байна аа гэж асуухад. Чи танихгүй ээ. Дундговийн нүүдэлчид гэв. Зөвхөн хонь гэхэд л таван мянга гаруй гэснээ, Хөөе хоёулаа уулаар дэмий тэнэж байснаас "казинод" оръё гэв. Тэгээд бид хоёр "Нүүдэлчдийн казино"-д очив оо. Би болгоомжилж баахан архидсан хүмүүс дээр очихгүй шүү гэхэд. Үгүй үгүй архидахгүй зөвхөн тоглодог гэр байгаа бид түүнийг "казино" гэдэг юм гэж тайлбар өгнө. Чамд 21 мянган төгрөг байгаа биз гэж асуув. Надад байгаа гэхэд өврөөсөө гурван жижиг шагай үзүүлэв.

Энэ хот айлуудын мал үнэхээр сайхан таргалжээ. Хаана зусаж намаржсан болоод эдний мал ингэж сайхан тарган ороо вэ гэж лавлахад. Эдгээр айлууд уг нь Дундговь аймгийнх гэнэ. Дорнод аймгийн Матад, Эрээнцаваар зусаад шүлхий гарахаар түүнээс зугтааж Хэрлэн баян улаан бараадаж өвөлжих гэж ирсэн гэж Ёоноо тайлбарлав. Тэгснээ Говийнхон бол их ажлын хүмүүс, манайхан хажууд нь баас, хөрзөнгөөрөө хашаа хороо барьсныг нь хар, хот хороог нь хардаа, унаж байгаа машин, техникийг нь хар гэв. Үнэхээр энэ хот айлын гадаа Оросын чиргүүлтэй ЗИЛ-130 машинаас эхлээд, Ланд-80, Хятад мотоцикл хүртэл саравчны хажууд эгнүүлжээ. Бид хоёр хонины хороо тойруулан буусан зургаан гэрийн дунд талын том цагаан гэрт орлоо.

Гэрт таван ор тойруулан тавьж хивсээр бүтээсэн, битүү хулдаасан дэвсгэртэй дундаа майга ширээ тавьсан сайхан айл байна. Пийшинд хөлдүү хөрзөн түжигнэн асаж дүн өвлийн хүйтнээр хаалга онгойлгомоор халуухан. Томоо янхир биетэй өвгөжөөр хүнээс өөр хүн байсангүй . Мэнд усаа мэдсэний дараа. Өвгөн, За Ёоноо хүүгээр сонин юу байна, 21-ийгээ тушаах гэж явна уу гэв. Манай хүн мөчөөгөө өгөлгүй. 21-ийгээ ч тушаахгүй ээ хөө. Хоттойгоос чинь хороох гэж ирлээ гэв. Тоглоом наадам хийж уулздагаар бодоход хуучны танил төдийгүй энэ гэр манай хүний "ажлын газар" бололтой. Ёоноо намайг танилцуулав.

Энэ манай найз энэ нутгийн хүн байгаа юм, одоо хотод сурвалжлагч хийдэг, танайхыг нутгаасаа хөөх гэж ирсэн гэж надаар айлгаж байна. Би нудраад авав. Тэгсэн чинь за за тоглосон юм. Найздаа танай казиног үзүүлье гэсэн юм. Ажилдаа оръё. Манай хүн /намайг хэлж байгаа юм/ муухан муушгинаас өөр тоглоом мэдэхгүй. Хагархай магархай яасан бэ дуудаад ир хурдхан таван гар сууя гэв. Удалгүй нэг хүүхэд тэвэрсэн залуу бүсгүй, 15 орчим насны сэргэлэн шар хүү /Хагархай гэдэг нь тэр/ бид хэд мушгиваа. Эхлээд тоглох мөнгөө ширээн дээрээ тавив. Би ганцаараа 21 мянган төгрөг гаргав. Бусад нь нэг нэг шагай гаргаад тавив. Муушиг тоглож мэддэг ч шагайгаар тооцоо хийх аргыг мэддэггүй. 21 мянган төгрөг гэдэг нь cap бүр засгаас өгөх 21 мянган төгрөг юм байна. Энд бол нэг төлөг юм уу, нэг ямаатай тэнцдэг гэнэ.

Таван шагай хожвол нэг бага насны үхэр, адуу авч болно гэнэ. Үзэж тарлаа. Эхлээд би тун овоо байсан юм. Сүүлдээ алдаж эхэллээ. Манай хүн тэнд бүр баларч байна аа. Нэг шагай яваад өглөө. Би лав хориод мянган цаас алдчихсан бололтой. Манай хүн гаръя гэж нүдээрээ дохив. Бид хоёр морь харахаар гарлаа. Тэнэг хүүрээ чи яасан дохио ойлгодоггүй юм бэ. Цаана чинь цаад гурав чинь чамайг тэнэгийг чинь мэдчихээд хавсайдаад байна. Намайг үрлээ. Би хамгаалж байгаад үхээд байна. Чи ерөөсөө боль гээд л баахан загнав. Би тэр үед юу бодож байсан бэ гэхээр тал нутгийн өвлийн шөнө од гялалзаад ямар сайхан юм бэ. Энэ агаарыг ээ. Шар бууц, хот хороо, малын халуун үнэр хүн мал хоёр ямар сайхан зохицож амьдарч чадаж байна аа гэсэн шиг юм бодонгоо загнуулж зогсов. Чи өлсөж байна уу ресторанд юм захиалъя гэлээ.

Тэгснээ өнөө эрдэнийн хувиа /Нэг шил архи/ машинаас авч ресторан гэж нэрлэсэн нөгөө гэр рүү орлоо. Би ч буцаад гэрт орлоо. Түмпэн дүүрэн адууны чанасан мах тавьчихаж, Хамгийн дуртай хоол адууны чанасан умс хита, цагаан шавайнаас нь эхлээд баахан цохилоо. Зүүн талын /гэр ресторан/-д байгаа уух юмны зэсийг сонирхов. Халаасан айраг, ингэний хоормог, буцалгасан аарц, сүүний нэрмэл архи байна гэж гайхуулсан нь үнэн байлаа. Ингэний хөөсөрсөн халуун хоормог нэг аяга, шар тос самарсан нэрмэл нэг тагш уучихсан чинь нойр хүрч байна гэдэг жигтэйхэн. Тэгээд ч дахиад тогловол Ёоноод алуулна. Баруун орон дээр хажууллаа.

Нам унтчихжээ. Нэг мэдсэн манай хүн намайг явъя гэж дуудаж байна. Би хожигдож бараг хориод мянган төгрөгөө алдчихсан ч гэсэн их ч сайхан амарчээ. Намайг унтсанаас хойш манай хүн хожсон бололтой дуу шуу ихтэй мордлоо. Таван ширхэг улаан шагайтай болсон байна. Нэг шагай 21 мянгад бодогдоно. 100 000 төгрөг буюу нэг бод хожиж гэсэн үг. Тал нутгийн нүүдэлчид "казино"-тойгоо нүүж явна. Өвс цас тэнцүү энгүй их өвлийн тал нутаг, нүүдэлчдийн маань амьдрал хичнээн гайхам. "Казино"-гийн их хот Лас Вегас ийм л сайхан талд боссон юм гэнэ лээ.

Д.Дашрэнцэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан