gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.23
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Худаг эзэмшдэг байгууллагаар хохирлоо барагдуулах ёстой”

Нийгэм
2010-07-09
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2010-07-09
Манай сонины 129 дүгээр дугаарт "Хотын даргын чихнээс уях хонх" буланд "Зогс, Та "минижүүлсэн" бүсэд байна" хэмээх нийтлэлийг уншигч та санаж байгаа биз ээ. Нийтлэлийн мөрөөр манай редакцид траншейнд унаж гэмтэж бэртсэн иргэд хохирлоо хэрхэн барагдуулах талаар лавлаж хандсаар байна.
Тиймээс бид Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Л.Алтангэрэлтэй уулзлаа.

Тэрээр "Танай сонин инженерийн шугам сүлжээний худгуудын тагны талаар хөндөж бичсэн. Энэ бол зөв зүйтэй асуудал. Удирдах төвийн ашиглалтын хэвийн ажиллааг хангах үүднээс бид Улаанбаатар дулааны шугам сүлжээ, УСУГ, Цахилгаан холбоо компани, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газруудад үүрэг даалгавар өгч ажиллаж байна. Өнөөдөр инженерийн шугам сүлжээний худгууд яагаад таггүй байна вэ. Эдгээр худгийн тагийг хулгай аваад явчихдаг. Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс бодсон ч санаатайгаар онгорхой байлгахгүй нь ойлгомжтой.

Нэгдүгээрт таг алдагдах гол шалтгаан нь шинээр баригдаж буй барилга байгууламжид хулгайчид хулгайлсан тагаа аваачиж худалддагт учир байгаа юм. Шинээр ашиглалтад орж буй барилгуудыг улсын комисс хүлээж авахдаа хуучин тагтай хүлээж авахгүй байх хэрэгтэй. Хоёрдугаарт ширмэнд тушаадаг асуудал бий. Бид хаягдал төмөр авдаг газруудад худгийн таг авч болохгүй гэсэн албан шаардлага хүргүүлдэг. Гэвч хулгайч нарын арга нарийсч буталж ширмэнд тушаадаг болсон. Бид танай сонины нийтлэл гарсан даруй худгуудыг тагтай болгохоор газар дээр нь үзэж албан бичиг явуулаад арга хэмжээ авч байна. Энэ сарын 15-наас хамтарсан шалгалтыг дахин явуулна" хэмээлээ.

Дараа нь бид Нийслэлийн Захирагчийн ажлын алба Инженерийн байгууламжийн хэлтсийн мэргэжилтэн Ч.Ган-Очироос цөөн асуултад хариулт авлаа.

-Нийслэлд байгаа дулаан, бохир, цэвэр усны худгуудыг ямар газар хариуцдаг вэ?

-Нийслэлийн нутаг дэвсгэрт Улаанбаатар дулааны шугам сүлжээ, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ зэрэг төрийн өмчит ашиглалтын байгууллагууд байдаг боловч хэрэглэгчид нь нийслэлчүүд. Тэр байгууллагын өмчлөл удирдлагын асуудал нь шууд Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яаманд харьяалагддаг. Тиймээс энэ талын асуудал сөхөгдөхөд бидэнд бүтцийн асуудал яригддаг. Эдгээр таггүй хүн унаж гэмтээд буй худгууд өнөөдөр инженер хангамжийн байгууллагуудын өөрсдийнх нь мэдэлд байдаг. Тэд эдгээр худгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, засварлах үүрэгтэй. Гэтэл өнөөдөр хотын хэмжээгээр цэвэр ус, холбооны худаг, борооны ус зайлуулах шүүрүүд эзэнгүй байна.

-Тагуудыг хулгай авчихдаг. Дахиад сэргээх эсвэл хулгай авахгүйгээр үйлдвэрлэх боломжгүй гэж үү?

-Сүүлийн үед төмөр үнэтэй болсноос байнга хулгайд алдах болсон. Шугам сүлжээний байгууллагууд өдөрт арван таг алдлаа гэхэд түүнийг худалдаж авах санхүүгийн боломжгүйгээс тэр дор нь сэргээж чаддаггүй.

-Нэг ширхэг таг ямар үнэтэй байдаг юм бол?
-Нэг таг нь дунджаар 25-30 кг жинтэй, төмрийнх нь өөрийн нь үнээр бодоход дор хаяж 30-40 мянган төгрөг байдаг. Бусад шугам сүлжээний засвартаа төсвөө хүргэх гэж ядардаг ашиглалтын байгууллагууд дор бүр нь шинэчлэх боломжгүй. Түүнчлэн дулаан, цэвэр, бохир усны шугам гээд эдгээр худгийн таг тусдаа стандарттай байдаг. Мөн замын даац зориулалтаасаа шалтгаалж ялгаатай. Тэгээд ч зах зээл дээр тэр бүр эдгээр таг бэлэн байдаггүй.

-Тэгэхээр зах зээл дээр таг хангалттай бус гэсэн үг үү?

-Эдгээр худгийн тагийг шугам сүлжээний байгууллагуудын захиалгаар ширэмний үйлдвэрүүд хийдэг.
Шугам сүлжээний байгууллагууд эргээд өөрсдийгөө сэргээдэг аж ахуйн нэгжүүд тул иргэдийн хэрэглэсэн ус, цахилгааны мөнгөөр уг тагуудыг сэргээх ёстой. Гол нь тэр хэмжээний зардал үнэ тарифийг төр хатуу барьчихаад гаргаж чадахгүй байгаа юм. Магадгүй өдөр бүр сэргээгээд шинийг тавьж болох байх. Харин энэ хэмжээгээр таны цахилгаан, халаалт, усны мөнгө хэдэн хувиар нэмэгдэх үү гэдэг асуудал эргээд яригдана. Иргэдийн эрх ашиг хөндөгдөнө гэсэн үг. Одоо бол боломжийн хэрээр худгийн тагуудыг сэргээж байна.

-Нийслэлийн хэмжээнд хэд орчим худаг таггүй байдаг вэ?
-Энэ талаар бидэнд одоогоор тоо алга. Бид нийслэлд ийм таг хэд байгааг мэдэх ёсгүй. Өнөөдөр Улаанбаатар хотод байгаа худгууд төрийн болон орон нутгийн өмчийн байгууллага, хувийн компани аж ахуйн нэгж байгууллагуудын өмч.Нэг иргэн барилга барихад холбооны шугам, бохир, цэвэр усны худаг гаргана. Цаашаа хэдэн ч худгаар дамжиж төвлөрсөн шугамд холбох юм билээ. Тэр хүний өөрийн өмч тэр хүн өөрөө хамгаалах ёстой. Тэр бүрийг инженерийн шугам сүлжээ хариуцахгүй.

-Тэгвэл хотод байгаа худгуудын ойролцоо тоо бий юу?

-Үнэнийг хэлэхэд наадахыг чинь тоолох боломжгүй. Төрийн өмчийн болон нийслэлийн өмчийн байгууллагуудынхаа мэдээллийг бид олж авч байна. Улаанбаатар дулааны шугам сүлжээ компани гэхэд 1600 орчим худаг бий. Нэг худаг 2-4 тагтай гээд бод доо. Улаанбаатар хотод УСУГ-ын харьяа 35 км бохир усны шугам байна. 100-150 метр тутамд нэг худаг байх ёстой. Ингээд бодохоор 20-30 мянгаар тоологдоно. Дээрээс нь хувийн компаниуд байгууллагууд мэдэлд нэг хэсэг нь бий. Өмчийнхөө харьяаллын хувьд бид нийслэлийн өмчит байгууллагууд дотор үйл ажиллагааг нь ярьж чадна.

-Нийслэлийн өмчит гэхээр ямар газрууд байна?

-Нийслэлийн өмчит байгууллагын тоонд УСУГ, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар хоёр багтдаг. Гэтэл цаана нь нийслэлд хамааралгүй баахан төрийн өмчит байгууллага бий. Нийслэл эдгээр төрийн өмчийн байгууллагатай хариуцлага тооцох боломжгүй. Бид зөвхөн тэдний хэрэглэгч. Ийм тохиолдолд бид тэдэн рүү шугам сүлжээгээ үүргийнхээ дагуу сэргээ гэдэг. Эргээд уг байгууллагууд бид өдөр бүр ийм хэмжээний шугам сүлжээний зардал гаргаж таг авч чадахгүй гэсэн хариу өгдөг.

Нэг цэцэрлэг дөрвөн худагтай байлаа гэхэд сайндаа жилд нэг л худгийн таг шинэчлэх мөнгө гаргаж чадна. Гэтэл түүнийг нь нэг ч удаа хулгайлах боломжтой. Яагаад гэвэл худаг бүрийг манах боломжгүй. Тиймээс хүмүүсийн ухамсарт нөлөөлж хулгайлуулахгүй байх талаар анхаарах нь чухал. Ер нь таг бэлтгэж нийлүүлэх инженерийн хангамжийн байгууллагуудын чадавхиас нь илүү хурдтай хулгайлаад байна шүү дээ. Хамгаалах тал дээр их хүндрэлтэй байдаг. Үдэж боож, гагнадаг. Гагначихаар өөрсдөө дараа нь орж боддоггүй. Боочихоор тайлаад аваад явчихдаг. Цаашдаа хулгайд алдахгүй байх талаас нь анхаарч ажиллана.

Дүүрэг, байгууллагуудад өөрийн эзэмшлийн инженерийн шугам сүлжээний худгуудын тагаа хамгаалаач, тодорхой санал боловсруулаач гэсэн үүрэг өгсөн.

-Худагт унаж гэмтсэн иргэд хохирлоо хаана барагдуулах талаар их асууж байна?

-Иргэн худагт унаж бэртэж гэмтсэн тохиолдолд хохирлыг инженер хангамжийн байгууллага тухайн дулаан, цэвэр бохир усны худгийг эзэмшиж байгаа байгууллага барагдуулах ёстой. Уг байгууллага эдгээр худгийн бүрэн бүтэн байдлыг хангах хуулиар хүлээсэн үүрэгтэй. Тэгэхээр таны унасан худгийг ямар байгууллага эзэмшиж байна, хохирлоо түүгээр гаргуулна гэсэн үг.

Т.Сэлэнгэ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан