gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     11
  • Зурхай
     5.16
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 11
Зурхай
 5.16
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 11
Зурхай
 5.16
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Дэлхийн III дайны эхлэл Ойрх Дорнодоос

Дэлхийд
2010-06-04
0
Twitter logo
0
Twitter logo
Дэлхийд
2010-06-04
Дэлхийн III дайны эхлэл Ойрх Дорнодоос
Ойрх Дорнодын байдал 2008 оноос тогтворжих хандлагатай байгаа ч дэлбэрэлт, алан хядлага явагдсаар байна. Хамгийн сүүлийн жишээ, өнгөрөгч сарын 31-нд Израиль цэргүүд олон улсын тусламжийн байгууллагын хөлөг онгоц руу дайрсан. Хөлөг Палестиний иргэдэд зориулсан хүмүүнлэгийн бараа хүргэх зорилготой юм.

Хэргийг үйлдсэн цэргүүдэд ямар нэгэн арга хэмжээ авах ёстой гэж НҮБ-ын яаралтай хуралд онцолсон. Гэвч хэрхэх нь өнөөдрийн байдлаар тодорхойгүй байна. Ямар ч байсан Тель-Авив НҮБ-аас уучлалт гуйв. Гэтэл НҮБ энэхүү хэргийг уучлалын төдийд хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэн юм. Харин Ойрх Дорнодын Сири, Иран, Иракийн тухай дэлхийн улс төрийн томоохон судлаачид олон таамаглал дэвшүүлсэн.

Үүний хамгийн сонирхолтой нь Ойрх Дорнодын улсуудын удирдагчид бүс нутгаа нэгтгэх гэсэн оролдлого хийх аж. Харин үүнд Израиль хатуу байр суурьтай ханддаг гэнэ. Учир нь тус бүс нутаг АНУ-ын хувьд стратегийн чухал ач холбогдолтой. Тиймдээ ч тэд Афганистан, Иракт цэргийн ажиллагаа явуулж байгаа. Үүнээс үзвэл АНУ Ойрх Дорнод руу ойртож, өөрийн ноёрхлоо тогтоон бэхжүүлэхэд анхаарлаа хандуулжээ.

Ойрх Дорнодын ирээдүйн тухай АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама "Хамгийн түрүүнд энэ бүс нутагт энхтайвныг бий болгох. Энэ нь Израиль, Палестиний олон жилийн мөргөлдөөнт байдалд цэг тавина. Үүнд бүс нутгийн болон дэлхийд тэргүүлэгч орнууд чухал ач холбогдол өгөх хэрэгтэй. Саяхан олон улсын хүмүүнлэгийн хөлөг рүү Израйлийн цэрэг дайрсан.

Энэ бол бүс нутагт энхтайван тогтоогүйн нэг жишээ. Пентагон тус бүс нутагт цэрэг оруулж, энхтайвныг бий болгохыг хүссэн. Үүнийг Конгрессын хуралдаанаар авч хэлэлцэнэ. Миний хувьд дээрх хүсэлт цагаа олоогүй. Учир нь иргэд үр хүүхдүүдээ дахиад дайны бүсэд илгээхгүй шүү дээ" хэмээжээ. Бүс нутгийн хувьд 50 жил дайн, мөргөлдөөнтэй байгаа. Палестиний удирдагч асан Ясир Арафат 2003 онд хэлэхдээ "Бүс нутгийн энхтайванд иргэдийн итгэлцэл чухал. Гэхдээ Израиль хэдий хэр түрэмгийлнэ бид төдий чинээ хариуг нь барина" хэмээсэн байдаг.

Дэлхийн улсууд ОХУ-ыг Ойрх Дорнодын асуудалд хэрхэн хандах бол хэмээн ажиглаж байгаа. Тэд ямар ч байсан Дундад Азид өөрийн эрх мэдлээ алдаагүй харин ч бэхжүүлсэн. Энэ нь Киргизстаны улс төрийн хямралд Оросыг баримтлагч Роза Отунбаева Ерөнхийлөгч Курманбек Бакиевийг эрх мэдлээс нь унагаж чадсан. Үүнээс үзвэл Орос Ойрх Дорнод руу ойртож байна. Мөн тэд Турктай гадаад харилцааны хүрээнд олон асуудлыг шийдсэн. Энэ мөн тэдний нэгэн бодлого байж болох талтайг харуулж байгаа гэнэ.

Тэгэхээр дэлхийн III дайн Ойрх Дорнодоос эхэлж болзошгүй аж. Учир нь Израиль, Палестиний нутаг дэвсгэр рүү ОХУ 350-1500 км, АНУ 320-450 км ойртжээ. Дээрх хэрэгтэй холбоотойгоор АНУ Польшид цэргийн "Патрион" пуужин байрлуулсан. Үүнд ОХУ хатуу анхааруулга өгсөн. Тэд АНУ-ыг Прагын гэрээг зөрчиж байна гэв. Энэхүү үйлдэл нь Ойрх Дорнодод шууд нөлөөлөхгүй ч тодорхой хэмжээний нөлөөлөл үзүүлсэн.

Жишээлбэл, өнгөрөгч сарын 31-нд болсон Израилийн цэрэг Олон улсын хүмүүнлэгийн хөлөг рүү дайрсан. Тель-Авивын мэдэгдэж буйгаар дээрх хөлөг ОХУ-ын тагнуул, цэргийн ямар нэг хүн явсан байх магадлалтай аж. Шалтгаан нь Палестинд зэр зэвсэг нийлүүлэх гэсэн зорилготой. Харин РГҮБ-ын үзэж буйгаар дээрх хөлөг онгоцонд ОХУ-ын иргэн байгаагүй. Түүнчлэн холбоотой ажилладаг гэх хүн ч зорчоогүй гэнэ.

Энэхүү хэрэгт Ираны ерөнхийлөгч Мухамед Ахмадинежад "Бүс нутгийн хурцадмал байдал намжихгүй нь бололтой. Хэрэв энэ хэвээрээ үргэлжилбэл хэн нэгэн этгээд энхтайван тогтоох гээд ороод ирнэ. Тэр үед та нарын ирээдүй хэрхэх нь тодорхойгүй болно. Тэгэхээр улс орнууд хоорондын асуудлыг зэвсэглэлээр биш дипломат харилцааны үндсэнд шиидвэрлэхийг шаардаж байна" хэмээжээ.

НҮБ-ын аюулгүйн зөвлөл дээрх хэргийг гал дээр тос нэмэхтэй адилтгав. Учир нь бүс нутгийн хямралт байдалд Израйль улам хүнд цохилт өглөө. Энэ нь тухайн улсын нэр хүндийг унагаж байгаа хэрэг боллоо хэмээн тайлбарлажээ. Мөн Израилийн энэхүү үйлдэл нь бүс нутгийн энхийн яриа хэлэлцээрийг сааруулж, улмаар энхтайвны эсрэг санаатай үйлдэл хийсэн гэв.

Тус бүс нутгийн ирээдүйн байдал олон улсын хамтын нийгэмлэгүүд, Дэлхийн банк, олон улсын санхүүгийн байгууллагуудын санааг нь зовоож байна. Учир нь Ойрх Дорнод, Дундад Азид энхтайван тогтох бол дэлхийн эдийн засаг хэзээ ч хямралд ороход бэлэн болсон гэнэ. Жишээлбэл, газрын тос үйлдвэрлэлээр дэлхийд дээгүүр байранд ордог улс нь Ирак. Тэнд, тэр тусмаа газрын тосны компанид ямар нэгэн халдлага, дэлбэрэлт боллоо гэхэд Нью-Йорк, Лондонгийн бирж дэх түүхий нефтийн үнэ огцом өсдөг аж. Энэ жишээ жижигхэн мэт санагдах боловч үүнтэй адилхан алт," зэс бусад үнэт металлийн үнэ өөрчлөгддөг гэнэ.

Хэрэв бүс нутагт энхтайван тогтвол эдийн засгийн өсөлтөд хамгийн үнэтэй нөлөө үзүүлэх аж. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар бүс нутагт энхийн яриа хэлэлцээр хийгдэх нь чухал биш аж. АНУ-ын болон бусад улсын компаниуд тус бүс нутагт өөрсдийн ноёрхлоо тогтоосон. Хэрэв энхийн яриа хэлэлцээр амжилттай хийгдвэл дээрх компаниудад сайнаар нөлөөлөхгүй.

Д.Түвшинтөр http://www.niigmiintoli.mn/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан