Дээрх асуултыг малчид гэхээсээ илүү ноолуур боловсруулагч үндэсний хэдэн үйлдвэрлэгчид тавьж байна. Өнгөрсөн жил малчдаа бодож байна гээд төр, засгаас ноолуурын экспортод олгодог татварыг тэглэсэн.
Үүнээс болж манай улс бэлтгэсэн ноолуурынхаа тал хувийг гадагш алдаж, хамгийн ноцтой нь үндэсний хэдэн үйлдвэр нь ноолуураар гачигдсан.
Хорь шахам сая ямаатай Монгол Улс ноолуурын дутагдалд орсон гэхэд үнэмшимгүй. Улс төрийн, түр зуурын өрөөсгөл шийдвэртэй холбоотойгоор гарч ирсэн дээрх байдал энэ жил давтагдах уу гэдэг асуулт өнөөдөр тавигдаж байна.
Ноолуур бэлтгэлийн үе ирэхээр монголчууд бид юуны өмнө эхлээд үнэ ханшийг нь сонирхдог. Энэ хавар ноолуурын үнэ кг нь 38 мянган төгрөгөөс эхэлж, нийслэлийн захад орших "Эмээлт" зах дээр хамгийн сүүлд 53 мянгад хүрсэн дуулдсан. Үүнийг сонссон малчид хэдэн ямаагаа бараг самнаад дуусч байна. Бэлэн мөнгөгүй тэд тэгэхээс ч яах вэ.
Гэвч эхэнд өгүүлснээр ганц малчдаа бодоод байх уу, эсвэл цаана нь байгаа ноолуур боловсруулах хэдэн үйлдвэрээ гэх үү гэдэг байдал дахиад л үүслээ. Үүнээс яаж гарах вэ, цаашид яах вэ гэдэг нь УИХ-ын эрхэм гишүүдээс шалтгаалах үлдээд байна. Үнэндээ түүхий болон угаасан ноолуур гаргахад авдаг татвараа тэглэсэн шийдвэрээ цуцалж, "Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээг тогтоох тухай" хуулиа эргэж сэргээхийг УИХ-ын эрхэм гишүүдээс хүлээж байна.
Энэ бол энэ жилд шийдэх асуудал. Харин цаашид яах вэ? Нэг бол малчнаа бодсон, эсвэл ченжүүдээ харсан, эсвэл үйлдвэрлэгчдээ хаяачихгүй байх гэсэн гурван тийш харсан тогтворгүй байдал, тодорхойгүй бодлогоор яваад байх уу, эсвэл малчид, ченжүүд, үйлдвэрлэгчдэдээ холбосон нэгдсэн нэг бодлоготой болох уу? Энэ асуултын гарцад нэгд, юуны өмнө ноолуурын экспортод кг тутамд 4000-7000 төгрөгийн татвар тавьж авах. Цаашлаад түүхий болон угаасан ноолуур хилээр гаргахыг бүрмөсөн хориглож, аль болох боловсруулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгож гаргах.
Хоёрт, ноолуурын гүн боловсруулалт хийж буй үндэсний үйлдвэрүүдэд эргэлтийн хөрөнгөөр туслаж, хөнгөлөлттэй зээл олгох. Мөн бүтээгдэхүүнээ экспортод гаргаж буй үйлдвэр, аж ахуйн нэгжийн самнасан ноолуурыг экспортын татвараас чөлөөлж урамшуулах. Ядаж л эхний ээлжинд ноолуур бэлтгэлийн ид үеэр түүхий эдээ гаргахыг хориглох юм уу, эсвэл өндөр татвар тавих. Эцэст нь, Бараа, түүхий эдийн бирж байгуулах тухай хуулийг УИХ-аас яаралтай гарган, ингэснээр түүхий эд нийлүүлэгчдийг цэгцэлж, ноолуурын худалдааг төвлөрүүлж хянах гэх мэтээр хийх ажил, шийдэх зүйл бишгүй байгааг мэргэжилтнүүд хэлж байна.
Алт, зэс, нүүрс зэрэг уул уурхайн ашигт малтмалын нөөц хэзээ нэгэн цагт шавхагдаад дуусна. Харин ноолуур бол мал байгаа цагт яндашгүй, үүгээрээ үндэсний баялаг, стратегийн ач холбогдолтой түүхий эд юм. Төр, засгийнхан үүнийг сайн бодож, энэ үүднээс ноолуурын салбарт хандсан шийдвэр гаргаж байхыг олон хүн захин хэлж байна.
Б.Болд