gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     12.15
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хүү бууруулдаггүй Төвбанк Монголд хэрэггүй юм бол инфляци өсгөдөг парламент бүр ч шаардлагагүй

Эдийн засаг
2010-10-19
0
Twitter logo

"Зээлийн хүүг бууруул. Тэгж чадахгүй бол та нар хэрэггүй" хэмээн УИХ-ын гишүүн З.Энхболд Монголбанкны ерөнхийлөгчийг зандраад авсан. "Бизнесийн орчныг шинэтгэх жил" гэж Засгийн газар нь зарласаар байтал Төвбанк нь хамаг мөнгөө хав дарчихсанд парламент ийн хилэгнэсэн хэрэг.

Харин Л.Пүрэвдорж "Инфляцийг нэг оронтой тоонд барих боломжтой. Бодлогын хүүг бууруулах боломж одоогоор алга" гэдгээс өөр тайлбар хэлсэнгүй. Мөнгөний бодлого хэлэлцэх үеэр ийм ойлгомжгүй байдал үүсдэг нь уламжлал болчихож.

Үнэндээ эдийн засгийн үсрэнгүй хөгжилд хүрэх тухай манай парламент сонгууль бүрийн амлалтынхаа уриа болгодог. Тиймдээ ч иргэн бүрийг ажилтай болгох, хүн бүртээ эх орны хишиг, эрдэнийн хувь тараахаар ярилцаж шийдвэрлэсэн. Монгол хүн бүр яагаад хангалуун амьдарч болохгүй гэж. Энэ бол зайлшгүй гарах л асуулт. Хачирхалтай нь, ажилтай болгох зорилт нь ухраад гар дээрээ хишиг хүртэх амлалт нь хэрэгжээд эхэлчихсэн.

Манай худалдааны хамгийн том түнш, эдийн засгаараа манлайлж байгаа Хятад улсад гэхэд Засгийн газраас нь өнгөрсөн онд 500 гаруй тэрбум юань зах зээлдээ цутгасан. Харин өнгөрсөн долоо хоногт гадаад валютын нөөц нь 2,6 триллион ам.долларт хүрсэн тухайгаа зарласан Хятадын Засгийн газрын мэдэгдэл дотоодын үйлдвэрлэгчдээ их хэмжээний зэс худалдан авах "виза" тараасан байлаа. Ийм ч учраас 2007 оны санхүүгийн сүйрлээс хойш анх удаа дэлхийн зах зээлд тонн зэсийн үнэ 8500 ам.долларт дөхсөн билээ.

Эдийн засгийн өсөлтийн бодит жишээ энэ биш гэж үү. АНУ-ыг харъя л даа. Холбооны нөөцийн сангийн дарга Б.Бернанке "Ажилгүйдэл буурахгүй байгаа учир бид зээлийн хүүг өсгөх нөхцөл алга. Хүү хамгийн доод төвшинд хэсэгтээ хадгалагдана" гэсэн.

Баруун болоод дорныхны ДНБ өсөөд байгаагийн энгийн жишээг дурдсаны эцэст өөрсөдтэйгөө харьцуулбал УИХ-ын гишүүн З.Энхболдын хэлсэн нь яах аргагүй ортой болоод байна. Гэтэл үнэнийг олох цонх руу ахиад нэг өнгийе.

"Иргэдэд өгөх бэлэн мөнгө нэмэгдвэл бид бодлогодоо залруулга хийхээс аргагүй. Инфляцийн дарамт ирэх онд байсаар л байна" гэж Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж УИХ-ын гишүүдэд хариулсныг саная. Ийн хэлснээрээ тэрээр иргэдэд мөнгө тарааснаар Төвбанкнаас яриад байгаа нэг оронтой инфляцийг мөрөөдөөд ч хэрэггүй нөхцөл үүсэхийг сануулсан хэрэг.

Оюутны сургалтын төлбөр, иргэн бүрт 20 мянга, бас 500 мянга, 100 мянга гэхчлэнгээр бэлэнчлэх сэтгэлгээтний армийг урамшуулах аяныг парламент санаачилсан. Үйлдвэрлэлгүй зах зээлд мөнгө ийн нийлүүлбэл ваннын цоргыг хаачихаад ус гоожуулаад байгаагаас ялгаагүй. Ус халихаас биш доош шингэн урсахгүй нь мэдээж. Ажилгүйчүүдэд очиж байгаа мөнгө үнэ өсгөхөөс биш үйлдвэрлэлийг дэмжиж чадахгүй нь эндээс харагдана. Тэгэхээр хүү бууруулж чаддаггүй Монголбанк байх хэрэггүй юм бол инфляцийг хөөрөгдөөд байгаа парламент бүр ч шаардлагагүй биш үү.

Ажилгүйдэл жилийн дотор 547 хүнээр буурсан хэмээн НХХЯ мэдээлсэн. Статистикийн мэдээллээр жил бүр ажилгүйдэл 30 давсан мянгаар бүртгэгдэж байна. УИХ-аас ажилгүйдэл бууруулахад юу хийсэн бэ. Энэ асуултын хариулт Оюутолгой, Тавантолгойд Монголчуудаа хөдөлмөрлүүлнэ гэж парламент сайрхдагаас биш орон зайг нь хэдийнэ хятадууд эзэгнэчихсэн.

Мэргэжил сургалтын төвүүд олноор байгуулна гэдэг ч хөдөлмөрийн зах зээлд илүүдсэн мэргэжилтнүүдийнхээ сургуулиас цөөн. Дээд мэргэжлээр төгсөөд байгаа оюутнуудын тоог үйлчилгээний салбарыг нуруундаа үүрэх боловсон хүчнийхтэй харьцуулбал тэнгэр, газар шиг ялгаа гардаг. Гол алдаа энд л байна.

Ажлын байр бий болгохын оронд мөнгө тараасан УИХ инфляцийн буруутан. Харин инфляцийг нь бууруулах гээд бодлогын хүүгээ өсгөсөөр байгаа Монголбанк ажлаа хийж байгаа нь энэ юм байна.

Ж.Цогзолмаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан