Нью-Йоркийн дэлхийн худалдааны төвийн буйрны дэргэд лалын сүм болон соёлын төв байгуулахыг эсэргүүцсэн жагсаал болжээ.
Лалын сүм байгуулах төлөвлөгөөг эсэргүүцэж байгаа хүмүүс "Лалын сүмийг яасан ч байгуулж болохгүй", "Дэлхийн худалдааны төвийн дэлбэрэлтэд нас барагсдын нэр хүндийг хамгаалъя", "2001 оны есдүгээр сарын 11-нийг хэзээ ч мартаж болохгүй" гэх зэрэг уриаг өндөрт өргөж, "Эх оронч" дууг дуулсан байна.
Харин дээрх төлөвлөгөөг дэмжиж байгаа хүмүүс "Шашны гадуурхлыг эсэргүүцэцгээе", "Шашны эрх чөлөөг хамгаалцгаая" гэх зэргээр хашхирчээ.
Ерөнхийлөгч Барак Обама "Лалын шашинтнууд дэлхийн худалдааны төвийн ойр орчмын хувь хүний эзэмшлийн газар дээр соёлын төв болон лалын сүм байгуулах эрхтэй. АНУ шашин суртахууны эрх чөлөөг хамгаалах байр сууриа өөрчлөхгүй" гэжээ.
Үүний зэрэгцээ хотын дарга Михайл Рубенс Блүүмберг Ныо-Йоркийн соёлыг баяжуулахыг үргэлжлүүлэн дэмжихээ илэрхийлсэн байна. Гэвч Бүгд найрамдах намын гишүүн Сара Хиц Палин эсэргүүцсэн гэнэ. Америкчууд дэлхийн худалдааны төвийн дэргэд лалын сүм байгуулах асуудалд хоёр талтай хандаж байгаа. Энэ байдал хурцадвал шашны мөргөлдөөн гарч болзошгүйг олон улс анхааруулжээ.