-Дэлхийн шилдэг гэрэл зураг-
Энэ зураг бол Вьетнамын Ханой хотын гэрэл зурагчин Маика Эланы уран бүтээл.
Ижил хүйстнүүдийг Дорно дахины орнууд төдийлөн таашаадаггүй бөгөөд ад үздэг нь нууц биш. Вьетнамчууд ч мөн адил. Харин гэрэл зурагчин Маикагийн хувьд ижил хүйстэн хэдэн зуун хостой харилцдаг аж.
Тэрбээр 2006 онд Нийгмийн шинжлэх ухааны их сургуулийг төгссөнийхөө дараа баримтат зураг авч эхэлжээ. Улмаар нэлээд олон жил ижил хүйстнүүдийн амьдралыг судалсаныхаа дараа тэдэнд зориулсан “Ягаан сонголт” нэртэй цуврал зургийн анхны төслөө хэрэгжүүлэхээр зориг шулуудан олон гэр бүлд санал тавьсаны эцэст ердөө 70 хос л түүнтэй хамтран ажиллахыг зөвшөөрч байсан гэдэг.
Харин үүний ачаар зурагчин бүсгүй бидний төдийлөн сайн мэддэггүй, олны дунд эрх чөлөөтэйгөөр хамтдаа алхаж чаддаггүй хууль бусаар хамтран амьдарч буй ижил хүйстэн гэр бүлтэй хэсэг хугацааг хамт өнгөрүүлж, тэднийд зочилж, харилцан ярилцаж, тэдний хувийн амьдрал, хоорондын харилцааны маш дотно агшнуудыг гэрэл зургийн хальснаа буулгаж чаджээ.
Тэрбээр энэ зургийг Вьетнамын Хо Чи Мин хотод авсан байна. Зурган дээрх энэ хоёр бүсгүй бол Пан Ти Ту, Дан Ти Бич Бэй нар юм. Тэд дөнгөж 20 настай их сургуулийн оюутнууд бөгөөд амралтынхаа өдрийг телевиз үзэн өнгөрүүлж байгаа нь энэ. Хосууд бараг нэг жил хууль бусаар хамтран амьдарчээ.
Энэ зураг дэлхийн хэвлэлийн шилдэг зураг шалгаруулах “World photo press 2013” тэмцээний “Орчин үед тулгарч буй асуудал” зургийн төрөлд тэргүүн байр эзэлсэн юм.
Gay /гэй/ гэдэг үг нь Get As You /Чамтай л адил хүн/ гэсэн утгатай
Ер нь хүмүүсийг бэлгийн чиг хандлагынх нь хувьд гетеросекс буюу эсрэг хүйстэн хүнд татагдах, гомосекс буюу ижил хүйсийн хүнд татагдах, бисекс буюу эрэгтэй, эмэгтэй хүний аль алинд татагдах гэсэн гурван хэсэгт хуваан үздэг талаар бид сургуульд байхдаа багш нараасаа сонсч л байсан. Гомосекс хүмүүсийг мөн дотор нь гэй, лесби гэж хоёр хуваагаад байгаа.
Учир нь гомо гэдэг үг ихэнх хүнд гаж гэсэн ойлголтыг төрүүлдэг болохоор гомосекс эрчүүд өөрсдийгөө “гэй” гэж нэрлэх болсон гэнэ. Gay /гэй/ гэдэг үг нь Get As You /Чамтай л адил хүн/ гэсэн утгатай аж.
Харин эмэгтэй хүнд сэтгэл татагддаг эмэгтэйг лесби гэх бөгөөд энэ нэрийн гарлыг манай эриний 600 жилийн тэртээ Грекийн Лесбос гэх аралд амьдарч байсан нэрт яруу найрагч Саппо гэх эмэгтэйтэй холбоотой гэж үздэг байна.
Тэрээр эмэгтэйчүүдэд зориулсан хайр дурлалын сэдэвтэй яруу найргаараа алдаршсан нэгэн байсан юм байна.
Дэлхийн улс орнууд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрч эхлээд байгаа орчин үед Маикагийн энэ уран бүтээл соёлын ч, улс төрийн ч “дуу хоолой” болно гэдэгт эргэлзэх хэрэггүй биз.
Б.Даваахүү