Монгол улсын Төрийн шагналт, Хэлбичгийн шинжлэх ухааны доктор, профессор Ш.Гаадамбын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “XX зууны монголын уран зохиолын онолын сэтгэлгээний уламжлал шинэчлэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өнгөрлөө.
Хурлыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Улаанбаатарын их сургууль, Монголын хүүхдийн номын ордон, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Ш.Гаадамбын нэрэмжит бүрэн дунд сургууль хамтран зохион байгуулсан юм.
Эрдэм шинжилгээний хуралд С.Байгалсайхан /доктор (Sc.D), профессор/ “Утга зохиолын товч ба түүний тайлбарууд ХХ зууны монголын уран зохиолын судлал шүүмжлэлийн шилдэг бүтэээл мөн”, Ч.Дагвадорж /МУСГЗ, доктор (Ph.D), профессор/ “Үе үеийн зохиолчдын туурвих чигийг заасан “Утга зохиолын онолын товч”, Д.Цэдэв /МУСГЗ, доктор (Sc.D), профессор/ “Ц.Дамдинсүрэнгийн “Бух Гомбо” өгүүллэгийн маргаанд Ш.Гаадамбын баримталсан байр суурь”, Ч.Алимаа /Булган аймгийн Хишиг-Өндөр сум, Ш.Гаадамбын нэрэмжит бүрэн дунд сургуулийн захирал/ “Ш.Гаадамбын нэрэмжит дунд сургуулийн үйл ажиллагаа” зэрэг сонирхолтой илтгэл хэлэлцүүллээ.
Хурлын дараа эрдэмтэн, зохиолч Ш.Гаадамбын туурвисан “Утга зохиолын онолын товч” (1958), “Утга зохиолын онолын үндэс” (1989) хэмээх алдарт хоёр номыг нэгтгэсэн I боть, “Зохиолчийн хөдөлмөрын тухай” (1967) номыг II боть болгон түүний хүү доктор (Ph.D) Г.Билгүүдэй эмхэтгэн гаргаснаа монголын утга зохиолын нэрт төлөөлөгчид болон хурлыг хамтран зохион байгуулсан хамт олонд гардуулав. Төгсгөлд нь дурсамж, дурдатгал, чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм.