Монгол Улсын их сургуулийн /МУИС/ төв номын санд өнөөдрөөс эхлэн гурван өдрийн турш үргэлжлэх ховор номын үзэсгэлэн болж байна.
Энэхүү үзэсгэлэнд
- МУИС-ийн номын сангийн сан хөмрөг дахь 399 ховор ном,
- Монгол бичгээр хэвлэгдсэн 600 ном,
- МУИС-ийн Монгол хэл шинжлэлийн танхим, Түүхийн танхим, Философи, шашин судлалын тэнхимүүдэд хадгалагдаж буй 95 бүтээлийг дэлгэлээ.
Мөн Монгол улсад нэн ховор тооцогддог, хэдэн онд хэвлэгдсэн нь тодорхойгүй номууд ч байгаа аж.
МУИС-ийн хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Заяабаатар "Аливаа улс үндэстний хамгийн их гайхуулдаг зүйл бол ном соёлын ордон. Тухайн ордны хамгийн чухал хэрэглэгдэхүүн нь үндэстний бичиг үсэг, хэл соёлын амьд хэрэглэгдэхүүн болсон эх сурвалжууд байдаг юм" гэв.
Нэн ховор номуудаас онцолбол:
- Монгол бичгээр хэвлэгдсэн “Монгол Ганжуур” 83 боть
- Бээжин хотод хэвлэгдсэн “Хятад Ганжуур” 168 боть
- “Хөх судар” 3 дэвтэр
- “Алтангэрэл судар”
- Төвд монгол бичгээр “Жадамба судар”
- Монгол бичгээр, Тод үсгээр “Банзрагч судар”
Тус үзэсгэлэн нь олон нийтэд нээлттэй бөгөөд өнөөдрөөс эхлэн гурван өдрийн турш болох юм.
МУИС-ийн номын сангийн захирал Г.Цэрэн "Одоогийн байдлаар МУИС-ийн санд хадгалагдаж байгаа байгалийн, хүмүүнлэгийн, нийгмийн, анагаахын, хуулийн чиглэлийн монгол бичгээр хэвлэгдсэн 399 бүтээлээ тавьсан. Үүний 366 ширхэг нэн ховор нандин гэсэн зүйлүүдээ үзэсгэлэн дээрээ танилцуулж байна" хэмээв.