Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд иргэд гараа угаах, ариутгах, амны хаалт зүүхээс гадна гэртээ тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийх нь чухал. Тиймээс Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөгөө, мэдээллийн цагаараа Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн дэд захирал, доктор Б.Амгаланбаяртай ярилцжээ.
Иргэд гэртээ цэвэрлэгээ хийхдээ юуг анхаарах талаар тэрбээр,
-Халдваргүйжүүлэлт энгийн цэвэрлэгээнээс эхэлдэг. Айл бүр гэрээ, ажлын байраа цэвэрхэн байлгах хэрэгтэй. Аяга таваг угаахдаа тусгай шингэн хэрэглэдэг. Эдгээр зориулалтын шингэн нь дотроо халдвагүйжүүлэгчийг агуулсан байдаг. Хүн бүр тусдаа аяга таваг, халбагатай байх нь чухал.
Харин хатуу гадаргуу дээр хүн байсан байгаагаагүйгээс үл хамаараад байнгын бохирдол үүсэж байдаг. Хүн байнгын хатуу гадаргуутай харьцаж байгаа тул хана, шал, гар утас, телевизийн удирдлага, чийдэнгийн унтраалга гэх мэтийг тогтмол цэвэрлэж, халдваргүйжүүлж байх хэрэгтэй. Ингэж цэвэрлэхдээ белизна ашиглах нь зүйтэй. Бохирдох бүрд нь эсвэл өдөрт тогтмол белизнатай усаар цэвэрлэж, арчиж болно.
Хэрэглэхдээ нэг литр усанд 15-20 мл орчим байхаар тооцож, уусмалаа бэлдэж, арчина. Энэхүү бодис нь ахуйн зориулалттай хэдий ч цэвэрлэгээ хийхдээ резинен бээлий өмсөх нь чухал гэдгийг хэллээ.
Ухань хотод ажиллаж буй эмч нарын өгч байгаа мэдээллээр өвчтэй хүмүүсийн өтгөн болон шингэн ялгадсаар халдвар гарсан тохиолдол бий. Тиймээс ариун цэврийн өрөөг ч сайтар цэвэрлэх ёстой. Паалантай болон шил тольтой гадаргууг ч мөн белизнатай усаар цэвэрлэх боломжтой бөгөөд өдөрт нэг удаа их цэвэрлэгээ хийх зөвлөмжийг мэргэжилтэн өгч байна.
Цэвэрлэгээ хийсний дараа салхивчаа 5-10 минут онгойлгож, агаарын солилцоо хийж байх хэрэгтэй. Түүнчлэн хоёр цаг тутамд 10 минут салхивчаа нээж байх нь агаарыг цэвэржүүлж байдаг.
Ажлын байранд цэвэрлэгч цэвэрлэгээ хийх ёстой гэж боддог. Гэвч тухайн ажилтан өөрийн сууж байгаа ойр орчмыг ариутгаж, цэвэрлэх нь чухал гэдгийг ч тэрбээр онцолж байна. Мөн иргэд халдвагүйжүүлэлт гэхээр мэргэжлийн бодисоор хийх ёстой гэж боддог гэвч тогтмол чийгтэй цэвэрлэгээ нь халдваргүйжүүлэлт хийж байгаа хэлбэр гэдгийг тэрбээр онцолсон юм.
НҮХЭН ЖОРЛОНГ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХДЭЭ: Хлорийн шохойг 1 литр усанд 400 грамм хийж найруулаад нүхэн жорлон, муу усны нүхний бохир харагдах хэсгийг далд ортол уусмалаа хийнэ. Гэр хорооллын нүхэн жорлон, муу усны нүхийг дулааны улиралд сард нэг удаа, хүйтний улиралд гурван сард нэг удаа халдваргүйжүүлэлт хийхийг зөвлөдөг.