Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагад хийгдсэн бүтээн байгуулалтууд, шат дараатай төлөвлөгөөт ажлуудын талаар ЦЕГ-ын Санхүү,аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа Х.Доржсүрэнтэй ярилцлаа.
-Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын төсөв, хөрөнгө мөн Санхүү, аж ахуйн албаныхаа бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар танилцуулахгүй юу?
-Бидний үндсэн үйл ажиллагаа бол Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын төсвийг Хууль зүй, дотоод хэргийн болон Сангийн яаманд уламжлан Улсын Их Хурлаар батлуулж, төсөв захиран зарцуулах 62 нэгж, байгууллагад хуваарилан, хууль тогтоомжийн хүрээнд төсвийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахад чиглэгддэг.
Мөн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах,олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ гүйцэтгэх боломж нөхцөлийг хангах, дэмжлэг үзүүлэх чиг үүргийг Санхүүгийн хэлтэс, Хангамжийн хэлтэс, Автобааз, Хангалт, үйлчилгээний төв, “Сүүж-уул” амралт, сэргээн засах сувилал гэсэн 5 бүтцийн нэгжтэйгээр хэрэгжүүлж байна.
2020 оны төсвийн төсөл, 2020-2021 оны төсвийн төсөөллийг нийт 560.6 тэрбум төгрөгөөр боловсруулан, Хууль зүй, дотоод хэргийн болон Сангийн яаманд хүргүүлснээр 242.2 тэрбум төгрөг батлагдсан.
-Цагдаагийн ерөнхий газар гэх олон мянган алба хаагчтай том байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт байдаг уу?
-Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад жил бүр санхүүгийн тайлангийн аудит болон Хууль зүй, дотоод хэргийн яамны Санхүүгийн хяналт шалгалт, Татвар, нийгмийн даатгалын байгууллагуудаас төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтууд хийгддэг. 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудитаар цагдаа, дотоодын цэргийн 44 байгууллага, нэгж “Зөрчилгүй” гэсэн санал дүгнэлт авсан.
Сүүлийн жилүүдийн аудитын дүнг харьцуулж үзэхэд илэрсэн алдаа, зөрчил багассан бөгөөд 2017 онд 4 байгууллагад, 2018 онд 7 байгууллагад аудитын байгууллагаас итгэл үзүүлж “Зөрчилгүй санал, дүгнэлт” өгсөн нь санхүүгийн алба хаагчдын ажлын хариуцлага, чадавх сайжирсан гэж дүгнэхээр байна. Цагдаагийн ерөнхий газрын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон харьяа байгууллагуудын санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын шалгалтаар өгөгдсөн зөвлөмж, төлбөрийн акт, албан шаардлагын хэрэгжилтийг хангуулж, цаашид давтан гаргахгүй байх талаар тодорхой ажлуудыг зохион байгуулж, зөвлөмж 100.0, төлбөрийн акт 100.0, албан шаардлага 100.0 хувийн биелэлттэй байна.
-Энэ их айлын алба хаагчдын хувцас, хэрэглэл, техник тоног төхөөрөмжийн хангалтыг яаж хийдэг вэ?
-Цагдаа, дотоодын цэргийн байгууллага нь Монгол Улсын цэрэгжсэн байгууллагууд дотроо алба хаагч олонтой төрийн тусгай алба юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолын дагуу алба хаагчдын хувцас хэрэглэлийг бэлтгэдэг.
Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад шаардагдах 47 нэр төрлийн дүрэмт хувцасны жилийн зардалд дунджаар 11.6 тэрбум төгрөгийн төсөв, дотоодын цэргийн алба хаагчдын нормын хувцасны зардалд 1.2 тэрбум төгрөг нийт жил бүр 12.8 тэрбум төгрөг шаардлагатай байдаг.Жил бүрийн улсын төсөвт энэхүү зардлыг тусгуулахаар саналыг уламжилдаг боловч Монгол Улсын санхүү, эдийн засгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан сүүлийн 4 жилд дунджаар 4.3 тэрбум төгрөг төсөвт сууж байгаа нь цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын дүрэмт хувцасны 34.0 орчим хувийг бэлтгэхэд хүрэлцэж байгаа.
Жил бүрийн улсын төсөвт энэхүү зардлыг тусгуулахаар саналыг уламжилдаг боловч Монгол Улсын санхүү, эдийн засгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан сүүлийн 4 жилд дунджаар 4.3 тэрбум төгрөг төсөвт сууж байгаа нь цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын дүрэмт хувцасны 34.0 орчим хувийг бэлтгэхэд хүрэлцэж байгаа.
Батлагдсан төсөвтөө багтаан цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын нэн тэргүүнд шаардлагатай дүрэмт хувцсыг үйлдвэрлэх бодлогыг барьж ажиллаж байна.
Хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд алба хаагчдын өдөр тутам өмсөж хэрэглэж буй дүрэмт хувцасны материалын чанар байдалд онцгойлон анхаарч байна. Тухайлбал, Хээрийн хувцас, өвлийн хүрэм, өмд, албаны китель өмд, албаны цагаан цамцны материалуудыг гадаад орнуудаас судалж ирүүлсэн материалаар хийн, эргүүлийн цагдаа, цагдаа зохицуулагч, эрүүлжүүлэх байрны цагдаа гэх мэт өдөр тутам иргэдтэй харьцаж үүрэг гүйцэтгэдэг алба хаагчдад өмсүүлж хэрэглүүлэн материалын чанар байдлыг шалгаж, тэднээс ирүүлсэн санал шүүмжлэлийн дагуу материалын шинж чанарт сайжруулалт хийсний үндсэн дээр худалдан авалт хийж байна.
Бид цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын хувцасны тендерийг хууль тогтоомжийн дагуу ил тод нээлттэй зохион байгуулж, Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өгсөн чиглэлийн дагуу 100 хувь дотоодын компаниудаар бэлтгүүлж, үйлдвэрлэх явцад тогтмол хяналт тавьж ажиллаж байна. Сүүлийн 2 жилийн худалдан авалтаас 754.0 сая төгрөгийг хэмнэж ажилласан бөгөөд хэмнэсэн мөнгөөрөө цаг уурын эрс тэс уур амьсгалтай аймгууд, зам дээр үүрэг гүйцэтгэж байгаа замын цагдаагийн алба хаагч, цагдаа жолооч нарт хөдөлмөр хамгааллын өвлийн гутал, савхин бээлий, утаанаас хамгаалах шүүлтүүртэй амны хаалт зэргийг бэлтгэн хангалт хийсэн.
-Сүүлийн жилүүдэд тусгай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдээ шинэчилж чадсан уу?
-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тусгай хэрэгсэл, тусгай зориулалтын техник хэрэгсэл бэлтгэхээр нийт 4.1 тэрбум төгрөгийн өртөгтэй 47 нэр төрлийн, 12827 ширхэг техник, тусгай зориулалтын болон нэг бүрийн хамгаалах тусгай хэрэгсэл, богино долгионы холбооны хэрэгсэл, галт зэвсгийн тоноглол бэлтгэж хангалт хийсэн.Цагдаа, дотоодын цэргийн нийт бүрэлдэхүүнийг шаардлагатай нэг бүрийн болон олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр бүрэн хангахад 70.0 орчим тэрбум төгрөг шаардлагатай тооцоо судалгаа байдаг.
Энэхүү төсвийг Улсын Их Хурал, Засгийн газарт танилцуулсан боловч төсвийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан төдийлөн бүрэн шийдвэрлэгдэхгүй байсаар ирсэн. Цагдаагийн байгууллагын өгөгдлийн сан сүлжээний болон бэлэн бус торгуулийн системийн тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах зорилгоор улсын төсвийн 5.1 тэрбум төгрөгөөр 3000 орчим мобайл, таблет зэрэг техник хэрэгслийг худалдан авч хангалт хийсэн.
Алба хаагчдын ажлын онцлог, хэрэгцээ, шаардлагыг хангасан суурин болон зөөврийн компьютер, хэвлэгч, хувилагч зэрэг 1.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий 1500 гаруй техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг худалдан авч ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн. Дэлхийн жишигт нийцсэн дэвшилтэт техник, тусгай хэрэгсэл, тоног төхөөрөмжийн худалдан авч, үйл ажиллагаандаа ашиглахыг зорьж ажилладаг. Тухайлбал, Бүгд Найрамдах Солонгос Улсад үйлдвэрлэсэн цахилгаан бороохой, бугуйн гав, дулаан мэдэрдэг нисгэгчгүй нисдэг төхөөрөмж, мэргэн буудагчийн буу зэргийг худалдан авч, ашиглаж байна.
-Хөдлгөөнт камержуулалтын ажил мөн хийгдэж байгаа бил үү?
-Тийм. Улсын төсвийн 2.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх, Баянгол дүүрэг, Дархан-Уул аймгийн зарим хороо, багт чиглэлийн, хөдөлгөөнт, дугаар таних, хадгалах ой санамж сайтай дэвшилтэт технологиор гудамж талбайн камержуулалтын ажлыг хийж гүйцэтгэлээ. Ингэснээр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн гэмт хэргийг нотлох ажиллагаанд ахиц гарна гэж харж байгаа.
Түүнчлэн улсын төсвийн 2019 оны урсгал зардлын хөрөнгөөр шатахуун, түлш, тос тосолгооны материал нийлүүлэгч “Петростар” ХХК-тай гэрээ байгуулж, 17 нэр төрлийн 9515 литр тос тосолгооны материал хүлээн авсан. Нийгмийг цочроож буй хар тахал болох мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх ажилд шаардлагатай техник хэрэгсэл болох гар болон суурин скайнерууд, илрүүлэгч багаж, тестүүдийг бэлтгэн хилийн бүсийн аймгууд, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагуудад ашигласнаар энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд ихээхэн түлхэц болж байна. Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудын албан хэрэгцээнд ашиглах 460 ширхэг тоон гарын үсэг худалдан авах гэрээг “Нью компасс” ХХК-тай байгуулж тоног төхөөрөмжийг хүлээн авсан.
-Цагдаагийн алба хаагчдын тав тухыг хангах, албаа аюулгүй орчинд гүйцэтгэх тал дээр ямар ажлууд хийгдсэн бэ?
-Цагдаагийн алба хаагчид хоногийн 24 цагийн ихэнхийг ажлын байрандаа үүрэг гүйцэтгэж өнгөрүүлдэг. Тиймээс бид ажиллах орчин, нөхцөл дээр анхаарал тавих үүрэгтэй. Энэ хүрээнд сүүлийн жилүүдэд олон жил засвар шинэчлэл хийгдээгүй, шаардлага хангахаа больсон барилга, нэгжүүдийг шат дараатай шинэчлэх, засах ажлуудыг хийж байна. Тухайлбал, Улсын төсвийн 2016-2020 оны хөрөнгө оруулалтаар нийт 16 барилга, 14 аймгийн 22 кобан, 20 аймаг, 2 дүүрэгт замын хөдөлгөөний байнгын 43 пост, аймгийн цагдаагийн газар, хэлтсийн байрны 8 их засварын барилгын ажлыг 35.6 тэрбум төгрөгөөр тус тус гүйцэтгүүлсэн.
Ялангуяа сүүлийн 2 жилийн хугацаанд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хувьд бүтээн байгуулалт өрнөсөн он жилүүд байлаа.
Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хөрөнгө, санхүүжилтийг шийдвэрлүүлж, Мөрдөн байцаах албаны байр, Дундговь, Өвөрхангай, Хэнтий аймаг, Багануур, Багахангай дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтэс, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс, Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн конторын шинэ барилга, Баянхонгор аймаг дахь цагдаагийн газарт “Бэлтгэлжилтийн танхим”, Дотоодын цэргийн 05 дугаар ангийн байрлалд хугацаат цэргийн алба хаагчийг байрлуулах “Цэргийн байр”-ыг шинээр барьж ашиглалтад оруулснаар алба хаагчдын ажил үүргээ гүйцэтгэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдраа хөгжүүлэх, иргэд цэргийн алба хаах ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлсэн.
Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр баригдах барилга, их засварын ажлыг Барилгын тухай хууль, норм дүрмийн дагуу батлагдсан зураг төсвөөр богино хугацаанд чанартай барьж ашиглалтад оруулах бодлого чиглэл барьж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд тус албаны бүтцэд Барилга, байгууламжийн хяналтын тасгийг шинээр байгуулсан нь зохих үр дүнгээ өгч байгаа.
-Алба хаагчийн бэлэн байдлыг хангаж ажиллахад автомашин, техник хэрэгсэл чухал ач холбогдолтой байдаг. Цагдаа нарт тулгардаг асуудлуудын нэг нь автомашины эдэлгээ байдаг юм билээ. Энэ чиглэлд хэрхэн анхаарч байгаа вэ?
-Улаанбаатар цагдаагийн хүрээний хэмжээнд 627, орон нутагт 500 гаруй тээврийн хэрэгсэл иргэдийн амар амгалан байдал, албаны шуурхай байдлыг ханган ажиллаж байна. Цагдаагийн ерөнхийн газрын Автобаазын алба хаагчид цагдаа, дотоодын цэргийн байгууллагын нийт тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг ханган ажиллаж байна. Парк шинэчлэлт хийхэд шаардлагатай төсвийн саналыг жил бүр дээд шатны байгууллагад танилцуулдаг боловч төдийлэн хангалттай хэмжээнд батлагддаггүй.
Хэдий бодит байдал ийм боловч сүүлийн 4 жилийн хугацаанд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 150 автомашин, 40 мотоциклоор парк шинэчлэлт хийсэн. Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд ашиглагдаж байгаа тээврийн хэрэгслүүдээс 90.0 хувь нь 5 жилээс дээш насжилттай байна. Энэ тоо баримтаас харахад тээврийн хэрэгслийн ашиглалт ямар хүндрэлтэй байгааг илэрхийлнэ.
Улаанбаатар хотод хөдөлгөөнт эргүүлийн 68, замын хөдөлгөөний хяналтын 48 тээврийн хэрэгсэл хөдөлгүүр унтраалгүй нийслэлчүүдийн аюулгүй байдлыг сахин хамгаалж ажилладаг.
Улаанбаатар хотод хөдөлгөөнт эргүүлийн 68, замын хөдөлгөөний хяналтын 48 тээврийн хэрэгсэл хөдөлгүүр унтраалгүй нийслэлчүүдийн аюулгүй байдлыг сахин хамгаалж ажилладаг. Өөрөөр хэлбэл, шөнийн эргүүлд явсан алба хаагч өглөө ээлжнээс буухдаа дараагийн ээлжиндээ автомашинаа асаалттай нь хүлээлгэж өгөөд ажлаасаа буудаг. Энэ онцлогоосоо хамаарч төрийн бусад яам, агентлагуудын автомашинуудтай харьцуулахад хурдан элэгдэж, чанар нь мууддаг.
Хамгийн сүүлд 5 жилийн өмнө хөдөлгөөнт эргүүлүүдийн автомашиныг 100.0 хувь шинэчилсэн боловч эдгээр автомашины 70.0 орчим хувь нь ашиглалтын эдэлгээний хугацаа дуусч, чанар байдал муудсан хэдий ч Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын засварын хэсгийн засварчид, инженерүүд эдгээр автомашиныг эмчилж албаны бэлэн байдлыг хангахад тасралтгүй ажиллаж байна.
Дашрамд сонирхуулахад Цагдаагийн ерөнхий газрын Автобааз нь Монгол Улсын хэмжээнд байгаа хамгийн том Автобааз юм.
-Халуунд халж, хүйтэнд хөрж үүрэг гүйцэтгэдэг алба хаагчдынхаа эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр ямар ажил хийж байна?
-Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид цаг наргүй, өдөр, шөнөгүй, гэр оронгүй, ар гэргүй юм шиг ажилладгийг ард түмэн мэднээ. Хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж ажиллахад алба хаагчдын орон тоо хүрэлцээгүйгээс нэг хүнд ногдох ажлын ачаалал их байдаг. Үүнтэй холбоотойгоор ажлын байрнаас шалтгаалах хам шинж өвчнүүд, сэтгэл гутрал, ажлаас халшрах өвчлөлүүд нийтлэг илэрдэг. 2018 онд 7111 алба хаагчийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, өвчлөлийн судалгаанд хамруулахад 884 нь хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэгтэй, 507 нь зүрх, судас, цусны эргэлтийн эрхтэн тогтолцооны эмгэгтэй, 668 нь бөөр, шээс ялгаруулах эрхтэн тогтолцооны эмгэгтэй, 403 нь нүдний эмгэгтэй, 244 нь амьсгалын эрхтний тогтолцооны эмгэгтэй, 2019 онь мэдрэлийн эмгэгтэй мөн харшил, дотоод шүүрэл, яс, булчин холбогч эдийн гэмтэл зэрэг олон төрлийн өвчлөлтэй байсан.
Энэ байдлыг хэрхэн шийдвэрлэх талаар бид ярилцаад цагдаагийн байгууллагын удирдлагаас “Эрүүл цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэр гарч 4 зорилт, 38 ажлыг төлөвлөн ажилласнаар давхардсан тоогоор 13500 алба хаагч хөтөлбөрт хамрагдаж, ердийн болон мэргэжлээс шалтгаалах өвчнөөр хөдөлмөрийн чадвар түр алдсан алба хаагч, ажилтны тоо 165 буюу 31.8 хувь буурсан үр дүнтэй ажил, арга хэмжээ болсон. “Эрүүл цагдаа” хөтөлбөрийн хүрээнд үндсэн дөрвөн стратегийн зорилт дэвшүүлсэн. Үүнд:
- Нэгдүгээрт: алба хаагчдыг өвчлөлд хүргэх эрсдэлд зан үйл буюу архи тамхины хэрэглээнээс аль болох татгалзуулах, эрүүл зөв хооллох,
- Хоёрдугаарт: өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг алба хаагч бүр дээр жил бүр авч байх. Ингэснээр өвчлөлийг эрх үед нь илрүүлж, өвчлөхгүй байхад нь нөлөөлөх.
- Гуравдугаарт: алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, спортын уралдаан тэмцээн зохион байгуулах,
- Дөрөвдүгээрт: мэдрэлийн гаралтай өвчлөл буюу стрессээс гаргах, урьдчилан сэргийлэх,
Тус хөтөлбөрийн хүрээнд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын хэмжээнд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл”, “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх үүрэг бүхий орон тооны бус байнгын комисс” байгуулж 62 анги, байгууллага нь салбар зөвлөл /комисс/, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтанг томилж осол, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг зохион байгуулснаар үйлдвэрлэлийн ослоор гэмтсэн алба хаагчдын тоо 2017 онд 110, 2018 онд 73, 2019 онд 27 алба хаагч буюу 63 хувиар буурсан байна.
Мөн ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдлээгүй, үүргээ гүйцэтгэх үедээ бэртэж гэмтсэн, хөдөлмөрийн чадвараа түр алдсан алба хаагчдыг төв орон нутгийн эмнэлэг, сувиллын газарт сувилуулах, биеийн тамир, спорт, соён гэгээрүүлэх, сургалтын арга хэмжээнд хамруулж, ажил болон хувийн амьдралдаа хандах хандлага, харилцааг эерэгжүүлэх, сэтгэл зүйг засах, стрессийн түвшин, сэтгэл зүйн хямрал, гутрал, депрессийн түвшинг оношлох ажлыг үе шаттай зохион байгуулснаар
2019 онд ердийн болон мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчилсөн алба хаагчийн тоо 479 буюу 39.5 хувь, гэмтэж бэртсэн алба хаагчийн тоо 41 буюу 53.2 хувиар тус тус буурсан.
“Эрүүл цагдаа” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад дотоод аудит хийлгэж, доголдож байгаа болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар зөвлөмж гаргуулан хэрэгжилтийг хангаж ажилласныг Төрийн архивын улсын үзлэгийн ажлын хэсэг сайшааж бидэнд урам өгсөн. Энэхүү хөтөлбөрийг 3 жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд бодит үр дүн, алба хаагч, гэр бүлийнхний талархлыг харгалзан дахин хугацааг сунган хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа.Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэгч анги, байгууллагуудыг зохион байгуулсан ажил, үр дүнгээр байр эзлүүлж урамшуулсан.
-Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдэхэд чиглэсэн ямар ажил хийж гүйцэтгэв?
-Цагдаагийн байгууллагын алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд “Бүх алба хаагчдад орон сууц хөтөлбөр”-ийг /2016-2020 он/ хэрэгжүүлж байгаа бөгөөд нийслэлийн Баянзүрх дүүрэгт 500 айлын 6 блок барилга бүхий “Хууль сахиулагч-1 хотхон”-ны 110 айл, 540 айлын 6 блок барилга бүхий “Цагдаа-амгалан хотхон”-ны 360 айлын 4 блок барилгыг ашиглалтад оруулан эхний ээлжийн алба хаагчид хамрагдаад байна. Хан-Уул дүүрэгт 256 айлын 4 блок “Хансвилл-Экстра” хотхоны барилгын ажил явагдаж байна.
-Орон нутагт Булган аймагт 30 айл, Ховд аймагт 18 айл, Дундговь аймагт 30 айл, Баян-Өлгий аймагт 24 айл, Хөвсгөл аймагт 48 айлын орон сууцны барилга баригдаж ашиглалтад оруулсан.
-Сүүлийн 4 жилийн хугацаанд 1061 айлын орон сууц барихаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар нийслэлийн 2 дүүрэгт 470, орон нутгийн 4 аймагт 150 айлын орон сууцанд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид хамрагдсан. Орон сууцнууд зах зээлийн үнэ ханшаас 50.0-60.0 хувь хямд 800.000-1.100.000 төгрөгийн өртөгтэйгөөр баригдаж байна.
Засгийн газрын шийдвэрээр албан үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан 3 алба хаагчийн орон сууцны асуудлыг шийдвэрлэсэн. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын шийдвэрээр албандаа олон жил үр бүтээлтэй ажилласан, өрх толгойлсон олон хүүхэдтэй 7 алба хаагч, ажилтанд 1-3 өрөө байрыг олгохоор болсон нь алба хаагчдын ажиллах урам зориг, албандаа итгэх итгэл үнэмшлийг төрүүлсэнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн талархаж байгаагаа танай сониноор дамжуулан уламжлахыг хүсч байна.
-Санхүү, аж ахуйн албаны зорилго, бахархал юу вэ?
-Манай албаны зорилго нь цагдаа, дотоодын цэргийн алба хаагч, нэгж бүрийг хуулиар хүлээсэн үүргээ хэвийн гүйцэтгэх боломжийг аль болох хангаж өгөх, өөрөөр хэлбэл өдөр шөнийн аль ч цагт гудамжинд үүрэг гүйцэтгэж байгаа эргүүлийн цагдаа, улсын онц чухал обьектыг хамгаалж буй дотоодын цэргийн алба хаагч, өвөл зуны аль ч цагт зам дээр үүрэг гүйцэтгэж буй замын цагдаа, гэмт хэргийн халуун мөрөөр шуурхай ажиллаж байгаа мөрдөгч нарыг албаны хувцас, холбоо, тээвэр, тусгай хэрэгсэл зэрэг шаардлагатай зүйлээр хангаж үүрэг гүйцэтгэх нөхцөл бололцоог хангаж өгөхөд оршино. Дүрэмт хувцсаа цэвэрхэн өмсөж, тусгай хэрэгслээр хангагдсан алба хаагч маань ард иргэдийнхээ дунд, тэдний хүндлэлийг хүлээж хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж явааг харах бидний бахархал юм.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлал, ард иргэдийнхээ амар амгалан байдлыг хангах чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдах зүйлсийг хуваарилагдсан төсөв, хөрөнгөд нийцүүлэн тасралтгүй бэлтгэн, дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаагаа цаашид нэр төртэй хэрэгжүүлэн ажиллах болно.
Эх сурвалж: ЦЕГ