НҮБ–аас жил бүр Ази, Номхон далайн бүсийн орнуудын дунд "Хариуцлагатай бизнес ба хүний эрх"-ийн асуудлаар нэгдсэн форум зохион байгуулдаг билээ. Тухайн жилийн онцлог, чиг хандлагаас хамааран сэдвийн хувьд харилцан адилгүй байдаг. Харин 2020 онд КОВИД-19 цар тахлаас хөдөлмөр эрхлэгч болон тэдгээрийн гэр бүлд үзүүлж байгаа нийгмийн үр дагаврыг бууруулахад бизнесийн гүйцэтгэх үүрэг” сэдвээр форумаа зохион байгууллаа.
Уг форумаар КОВИД-19 цар тахлаас шалтгаалан үүсээд байгаа нөхцөлд хөдөлмөр эрхлэгч болон тэдгээрийн гэр бүлд үзүүлж байгаа нийгмийн нөлөөлөл, сөрөг үр дагаврыг бууруулахад төр, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагуудын хэрхэн ажиллаж байгаа талаар илтгэл тавин, туршлагуудаа хуваалцсан юм.
Энэ жилийн цахим форумд Ази, Номхон далайн бүсээс зөвхөн Монгол, Вьетнам, БНХАУ гэсэн гурван улсын хувийн хэвшлийн төлөөлөл сонгогдон, КОВИД-19-ийн үеэр ажилтнуудаа хамгаалах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдээ танилцуулсан нь онцлог байлаа. Монгол Улсаас хувийн хэвшлийг төлөөлөн Мобиком Корпораци ХХК-ийн Ерөнхий захирал Тацуяа Хамада илтгэгчээр оролцсон юм.
Нийгмийн хариуцлагыг эрхэмлэгч Мобиком Корпораци нь байгуулагдсан цагаасаа эхлэн ажилтнуудынхаа эрх ашгийг дээдлэхийн зэрэгцээ хариуцлагатай бизнес эрхлэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байгаа билээ. "Хариуцлагатай бизнес ба хүний эрх" форумын үеэр Мобиком Корпораци ХХК-ийн Ерөнхий захирал Тацуяа Хамада хэлэхдээ:
“Аливаа байгууллагын хамгийн үнэт зүйл бол ажилтан байдаг билээ. Тиймээс ч удирдлагын зүгээс маш хурдтай, оновчтой шийдвэрүүдийг гарган, үнэн зөв мэдээлэл, чиглэлээр ханган, энэхүү хүнд хэцүү цаг үед ажилтнуудынхаа сэтгэлзүйг тогтвортой байлгаж, аюулгүй байдлыг хангах нь туйлын чухал юм. Үүнээс гадна тэдний сэтгэл ханамжийг ямагт өндөр байлгаж, орлогыг нь тасалдахгүй байлгах нь тэдний гэр бүлийн амьдралд хамгийн чухал эерэг нөлөөлөл билээ. Гэр бүлийн аз жаргал бол ажлын амжилтын үндэс байдаг. Тийм ч утгаараа дижитал технологи, хувьслыг ашиглан гэр бүлдээ аль болох их цагийг зарцуулах боломжийг олгохыг зорин дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна” хэмээн онцолсон юм.
Энэ дашрамд Мобиком Корпорацийн зүгээс КОВИД-19 цар тахлаас ажилтан, ажиллагсдаа урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдээс дурдвал:
- Ажилтнууддаа үнэн зөв мэдээллийг цаг тухайд нь хүргэж, сэтгэлзүйн тогтвортой байдлыг хангах,
- Office 365 үүлэн технологи ашиглан гэрээсээ ажиллах,
- Уян хатан, богиносгосон цагаар ажиллах боломжийг олгох,
- Хөл хорионы хугацаанд жирэмсэн ажилтнууддаа цалинтай чөлөө олгох,
- Ханиад томуугаар өвдсөн 0-5 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа ажилтнууддаа цалинтай чөлөөг олгох,
- Ариутгал цэвэрлэгээ, заавар зөвлөмжүүдийг тогтмол өгөх,
- Япон улсын KDDI Корпарациас Мобикомын ажилтнууддаа 80,000 маск хандивласан зэрэг тухай бүрд нь түргэн шуурхай шийдвэрүүдийг гарган ажиллаж байна.
Түүнчлэн Мобиком Корпораци ХХК нь зөвхөн ажилтан, албан хаагчдадаа анхаарал хандуулж ажиллахаас гадна нийгэмдээ болон хэрэглэгчдэдээ чиглэсэн КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх олон олон арга хэмжээ, аяныг зохион байгуулан ажилласаар байна.