JCI Улаанбаатар салбар байгууллагаас 2020 онд нийгмийн хариуцлагын хүрээнд “AS ONE” буюу “Бидний нэг” хэмээх аутизмын эмгэгтэй хүүхэд залуучууд руу чиглэсэн төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ нь хүүхдүүдэд нийгмийн тэгш эрх бий болгох, эрүүл мэндийн мэдлэг олгох, ЕБС-ийн боловсролыг тэгш хамруулах зэрэг дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтвортой хөгжлийн гол зорилтыг хангах зорилготой аж.
Монгол Улсын хэмжээнд одоогийн байдлаар аутизмын эмгэгтэй хэмээн оношлогдсон 800 хүүхэд байдаг. Үүнийг дэлхий нийтийн дундаж судалгаатай харьцуулан үзэхэд цаана нь 18,000 хүүхэд, залуучууд, залуу үе мань энэ төрлийн эмгэгтэй байх магадлалтай байгаа аж. Үүнээс улбаалан эл төслийг эхлүүлэх шалтгаан урган гарчээ.
2020 оны нэгдүгээр сараас эхлэн нийгэмд өөрийн гэсэн өнгө төрхийг таниулж:
- “ХҮНЛЭГ ХАРИЛЦАА – Аутизмыг зөвөөр ойлгоё” гэсэн уриан доор безнес эрхлэгч, эцэг эхийн төлөөлөл, сэтгэл судлаач эмч, хүүхдийн байцаагч цагдаа, дуучин зэрэг таван хүний сэтгэлээсээ ярилцаж буй цуврал видео,
- Аутизмтай хүүхдийн нүдээр бидний амьдрал хэрхэн харагддаг вэ? сэдэвт хүүхэлдэйн кино,
- Аутизмтай эцэг эхчүүдэд гардаг хүндрэл, найзалж нөхөрлөж түүнд тусалснаар аутизмтай хүүхэд хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар харуулсан богино хэмжээний кино,
- Цахим орчинд мэдээлэл видеогоо цацах, www.autism.mn нэгдсэн сайтыг ажиллуулж олон нийтэд таниулаад буй юм.
С.ТҮМЭНГЭРЭЛ:ТЭД ЗҮГЭЭР Л ЭНГИЙН, ХҮМҮҮСИЙН ХООРОНДЫН ХАРИЛЦААГ ХҮСДЭГ
Аутизмтай хүмүүсийг хамгийн их зовлонд учруулдаг зүйл нь хөгжлийн бэрхшээл нь биш хүмүүсийн харилцаа, харж байгаа харц, хэлж байгаа үг байдаг. Тэд зүгээр л энгийн, хүмүүсийн хоорондын харилцааг хүсдэг, өөр юу ч хүсдэггүй. Аутизм бол хэнд ч тохиолдож болох эмгэг. Тэгэхээр тэр хүмүүсийг зөв ойлгож харьцах хэрэгтэй.