Амралт, зугаалгын улирал эхлэх энэ үед бага насны хүүхдэдээ тавих хараа хяналт суларч, хүүхдүүд гэнэтийн осол, гэмтэл, эрүүл мэндийн эрсдэлд орох нь их болдог. Энэ хэрээр ЭХЭМҮТ болон ГССҮТ-д хандах хүүхдийн тоо эрс нэмэгдэж, ачаалал оргилдоо хүрдэг тул эцэг, эхчүүд асран хамгаалагчдад анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг хүргэж байна.
Эрүүл саруул төрсөн хүүхдийг эцэг, эхийн анхаарал муугаас насан туршийн эмгэгтэй болгох, түүгээр үл барам амь насыг нь эрсдэлд оруулах тохиолдол манайд цөөн боловч бүртгэгдсээр буй юм.
Саяхны мэдээг сануулахад, Ховд аймгийн Жаргалант сумын нутагт нэг нас долоон сартай хүүхэд нүхэн жорлонд унасан. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын алба хаагчид 2 км зам туулан ослын газарт 23:25 цагт очиход 1 нас 7 сартай, эмэгтэй хүүхэд 5 метрийн гүн нүхэн жорлонд унаж, осолдсон ба хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлэхэд нэгэнт оройтсон байв.
2020 гарснаас хойш ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт мөн л нүхэн жорлонд унасан хоёр ой гарантай хүүхэд хүргэгдэн иржээ. “Зуслангийнхаа ил задгай жорлонд унасан тэр хүүхдэд яаралтай тусламж үзүүлснээр дараагийн хүндрэлээс сэргийлж, эмнэлгийн хяналтад эмчлээд гаргасан. Урин дулаан цагт эрсдэл нэмэгддэг тул эцэг, эхчүүд бага насны хүүхдэд тавих анхаарал хараа хяналтаа илүү сайн байлгах хэрэгтэй” хэмээн тус тасгийн эрхлэгч Б.Бат-Амгалан онцлон анхааруулсан билээ.
ОБЕГ-аас мэдээлснээр 2019 онд зургаан хүн нүхэн жорлонд унаж эндсэний дөрөв нь 1-6 насны хүүхэд байв. Үүн дээр өнгөрсөн зургаан сард гарсан ослыг нэмэхэд сүүлийн 18 сард Монголд таван хүүхэд нүхэн жорлонд унасан хорвоог орхисон байх юм. Өөрсдийн хариуцлагагүйгээс гэм зэмгүй бяцхан үрсээ алдсаар байх уу.
Ээлжийн болон баяр наадмын үргэлжилсэн олон хоногийн амралтаар гол устай газарт очиж, наргиж цэнгэхдээ хүүхдээ “мартдаг” гэм томчуудад бийг энд дахин сануулах нь зүйтэй болов уу.
ХҮҮХЭД ГАДНЫ БИЕТ ЗАЛГИХ ТОХИОЛДОЛ БУУРАХГҮЙ БАЙНА
ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасагт хандах хүүхдүүдийн дунд гаднын бит, соронз залгиж мэс заслын эмчилгээ хийлгэх хүүхдийн тоо буурахгүй байгааг тус тасгийн эрхлэгч Л.Ганбаяр онцоллоо.
Тэрбээр, Манай тасагт гадны биет залгисан хүүхэд өдөртөө 7-10 ирдэг. Зуны амралтаар энэ тоо нэмэгдэнэ. Мөн чих, хамар руугаа юм оруулсан тохиолдол олон байдаг, тийм хүүхдүүд Чих, хамар хоолойн тасагт хандана. Хэрэв том гадны биет амьсгалын зам руу орвол хүүхэд шууд амьсгалын дутагдалд орж, эндэх эрсдэлтэй. Тэгэхээр хамгийн ойрхон эмнэлэгт хандах шаардлагатай. Саяхны жишээ хэлэхэд, лего тоглоомны зургаан талт жижиг биет залгисан хоёр настай хүүхдийн улаан хоолой гурван газар цоорсон. Улаан хоолой нь хэд хэд цоорсноос үхлийн ирмэгт тулсан хүүхэд Орхон аймгийнхаа эмнэлгээс манай тасагт хүргэгдэж ирсэн. Яаралтай хагалгаанд орж амь нас нь аврагдлаа. Энэ мэт эрсдэлээс сэргийлэхийн тулд бага насны хүүхдийг маш сайн харж байх хэрэгтэй.
Бага насны хүүхдийн хоол боловсруулах болон амьсгалын эрхтэнд гаднын биет орвол хүүхэд эрүүл мэнд, амь насаараа ч хохирох аюултай.
Мөн соронзыг нэг, хоёроор, 20-иодоор нь залгисан хүүхдүүд ирдэг. Соронз залгиснаас гэдсээ тайруулах, хэвлийдээ идээт үрэвсэлтэй болсон хүүхэд олон бий. Гадуур зарагдаж байгаа хүүхдийн сэтгэн бодох, бүтээлч чадварыг хөгжүүлэх соронзтой тоглоомнууд байдаг. Мөн тоглоомныхоо батерейг залгиж байна. Батерей маш аюултай, химийн бодистой учир хүний биед орвол ходоодноос ялгаруулдаг шингэнүүдтэй нэгдэж задардаг. Задарвал ходоод гэдэсний ханыг цоолно, нарийсна, сорвижилт үүсгэнэ. Аав ээж, асран хамгаалагчийн анхаарал болгоомжгүйгээс эрүүл төрсөн хүүхэд насан туршийн эмгэгтэй болбол харамсалтай.
Мөн самар элбэг жил самрын яс, хатуу ааруул залгиснаас амьсгал нь боогдсон хүүхэд ч ирнэ. Бага насны хүүхдийн хоол боловсруулах болон амьсгалын эрхтэнд гаднын биет орвол хүүхэд эрүүл мэнд, амь насаараа ч хохирох аюултай. Залгисан гадны биет нарийн гэдэснээс бүдүүн гэдэс рүү шилжихдээ түгжрэхээргүй жижиг бол өтгөнөөрөө гадагшилна. Тэрийг ажиглах хэрэгтэй.
Үүнээс гадна ээмэг, хүзүүний зүүлтний кулон их залгидаг. Гаднын бие хүүхдийн ходоодонд байгаа тохиолдолд амаар нь дурангаар авчихна. Хэрэв цоолсон, ууссан, түгжирсэн бол мэс засал хийхээс өөр аргагүй. Хүүхдийн насанд тохирсон тоглоом авч өгөх хэрэгтэй. Батерейтэй төрөл бүрийн тоглоом Хятадаас оруулж ирдэг. Батерей нь шурагтай тийм амар автахааргүй байх ёстой. Гэтэл стандартын шаардлага хангаагүй тоглоом элбэгшсэнээр хүүхэд батерей залгих эрсдэл нэмэгдээд байна хэмээн Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч Л.Ганбаяр анхаарууллаа.
ЭХЭМҮТ-ИЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТАСАГТ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ХОНОГТ 250-280 ХҮҮХЭД ХАНДДАГ
ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Бат-Амгалан хүүхдэдээ тавих анхаарал халамжийг сулруулахгүй байхыг сануулан дараах зөвлөмжийг өгч байна.
ЭХЭМҮТ-ийн яаралтай тусламжийн тасгаар ажлын өдрүүдэд хоногт 150-220 хүүхэд, амралтын өдрүүдэд 250-280 хүүхэд хандаж яаралтай тусламж авдаг. Зуны улиралд гэдэсний халдварт өвчин болон хоол боловсруулах замын үйл ажиллагааны хямрал зонхилон тохиолддог. Салменёллоз, цусан суулга их тохиолдох бөгөөд хүүхэд өндөр халуурч, дүлүүлж, бага багаар цустай гүйлгэх шинж илэрнэ.
Хачигт хазуулснаас хүүхдийн элэг болон тархинд эмгэг өөрчлөлт гарах эрсдэлтэй учир орой унтахын өмнө гадаа тоглосон хүүхдийн толгой, чих болон бүтэн биеийг үзэж шалгаарай.
Хавар, зуны улиралд хачигт хазуулах эрсдэлтэй. Хүүхдийн толгой, биед хачиг орж хазах, буглах, хувалз болж томрох, хүүхдийн арьсны бүрэн бүтэн байдал алдагдах, цаашилбал хүндэрч хачигт инцафалит ч үүсэх эрсдэлтэй. Хачигт хазуулснаас хүүхдийн элэг болон тархинд эмгэг өөрчлөлт гарах эрсдэлтэй учир орой унтахын өмнө гадаа тоглосон хүүхдийн толгой, чих болон бүтэн биеийг үзэж шалгаарай. Хорхой шавж хазчихсан байх вий.
Хүүхэд янз бүрийн хорхой шавжинд хазуулж, хатгуулснаа маажиж, тэр хэсгийн арьсыг улайлгаж, үрэвсүүлдэг. Энэ үрэвсэл нь хүндэрч буглаж, идээт үрэвсэл болсон хүүхдүүд хандаж байна. Ийм тохиолдолд шавжинд хазуулсан үед түрхдэг тосыг эмчийн заавраар хэрэглэнэ. Арьс улайж, үрэвсэх шинжтэй бол яаж цэвэрлэх талаар зөвлөмж, зөвлөгөөг дагах хэрэгтэй.
ЗУНЫ ЦАГТ ХҮҮХЭД УНДАА, ЗАЙРМАГ ИХ ХЭРЭГЛЭСНЭЭС ХООЛНЫ ДУРШИЛ НЬ БУУРДАГ
Зуны цагт хүүхдэд тохирсон хоол хүнс өгөх хэрэгтэй. Зун хүүхдийн ам их цангана, гадуур тоглоно. Үүнээс бол төрөл бүрийн ундаа, жүүс, зайрмаг замбараагүй хэрэглэснээс хүүхдийн хоол идэх дуршил буурдаг. Чихэрлэг зүйлс их хэрэглэснээс харшил үүсэж, биеэр тууралт гарах нь ихэснэ. Тиймээс ус халуун бүлээн цай, шөлтэй хоол, хүнсний ногоо, амин дэмээр баялаг хүнс сонгож хэрэглэх нь зөв.
ХҮҮХДИЙГ 11.00-16.00 ЦАГИЙН ХООРОНД ГАДАА ТОГЛУУЛАХ НЬ ТОХИРОМЖТОЙ
Энэ зун халах нь гайгүй байгаа учир наршилт гайгүй байна. Наршсан хүүхэд бөөлжиж, цонхийж, хоолонд дургүй болдог учир томчууд хордлоготой андуурах нь бий. Тиймээс хүүхдийг тоглуулах, нярай хүүхдийг салхилуулахдаа нэг удаа 20 минутаар, 11.00-16.00 цагийн хооронд гаргавал зүгээр.
Бага насны хүүхдүүд эцэг, эх, эмээ, өвөөгийнхөө хэрэглэж байсан эмийг уух, мөн гэрт байсан химийн бодисын найрлага бүхий ахуйн хэрэглээний зүйлс, сав угаагч шингэн уух тохиолдол гардаг. Тиймээс хүүхдийн хордож болох зүйлийг гар хүрэхгүй газар тавих шаардлагатай гэж зөвлөв.
АМРАЛТЫН ӨДӨР ЗАМ, ТЭЭВРИЙН ОСОЛ ЭРС НЭМЭГДДЭГ
ГССҮТ-ийн Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Батзоригийн зөвлөгөөг хүргэж байна.
ГССҮТ-ийн Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгаар хоногт дунджаар 300, ачаалал ихтэй үед 450 гаруй хүн хандаж тусламж авч байгаагийн 30 хувь буюу 100 орчим нь хүүхэд. Өнгөрсөн өвлөөс хойш хорио цээрийн дэглэмд байсантай холбоотой хүүхэд осол гэмтэлд өртөх нь харьцангуй бага, хоногт 70-80 хүүхэд ирж байсан бол дулаарсантай холбоотой осол, гэмтэл ихсэж хандах хүүхдийн тоо 100-гаас дээш гарлаа гэж ГССҮТ-ийн Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Батзориг ярив.
2020 оны нэгдүгээр сараас хойш өнөөг хүртэл осол, гэмтлийн шалтгаанаар тус тасагт хандах хүний тоо хоёр дахин нэмэгдсэн нь дээрх инфографикаас харагдаж байна. Осол гэмтлийн 50-иас дээш хувь нь унах буюу явганаас, дугуйнаас, юман дээрээс, тоглоомон дээрээс, халтирч унасан зэргээс гэмтэж бэртэж байна.
Осол гэмтлийн хоёр дахь шалтгаан нь механик гэмтэл буюу гар хөлөө шилэнд зүсэх зэрэг гэмтэл.
Гуравдахь шалтгаанд зам тээврийн осол орж байна. Амралт зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотой хөдөө орон нутгийн замд гарах авто осол нэмэгддэг. Машин барьж байгаа болон бусад хүмүүсийн буруутай үйлдлээс гэр бүлээрээ хохирох осол ялангуяа амралтын өдөр нэмэгддэг.
МОГОЙД ХАТГУУЛСАН БОЛ ЯАРАЛТАЙ ЭМНЭЛЭГТ ХАНДААРАЙ
Зуны цагт хөдөө аялж, амарч яваад могойд хатгуулах тохиолдол ихэсдэг. Хэрэв хатгуулсан бол яаралтай эмнэлэгт хандах шаардлагатай. Олон төрлийн могой бий. Могой болгоны хоргүйжүүлэх чанар өөр. Могойд хатгуулсан орчимд маш их хаван үүсдэг, цус их бүлэглэх, цусны зарим үзүүлэлтэд өөрчлөлт орсноос цус алдах эрсдэлтэй. Мөн цусны бүлэгнүүлэгч эсийн тоо унадаг. Иймд хордлого тайлах эмчилгээ, шаардлагатай бол мэс заслын эмчилгээг яаралтай хийх ёстой.
Бага насны хүүхэд гартаа, том хүмүүс санаандгүй гишгэж хөлөндөө их хатгуулдаг. Гурван жилийн өмнө могойд хатгуулсан тохиолдол их байсан. Дараа жил нь гайгүй болсон.
Энэ жил өвлөөс хойш хичээл ороогүйтэй холбоотой өвлөөс хойш хүүхдүүд дүү нараа харж гэртээ үлдэж байв. Тэр үед цахилгаанаас үүдэлтэй осол, түлэгдэх, унах зэрэг гэртээ гэмтсэн осол түгээмэл байсан. Тиймээс хүүхдийг хараа хяналтгүй үлдээхгүй, хүүхдэд тавих анхаарал халамжаа алдахгүй байхыг Б.Батзориг эмч анхаарууллаа.