“Монос косметик” ХХК-ийн хамт олон ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх үүднээс хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлийг хэвийн үргэлжлүүлж, зах зээлд нийлүүлсээр байна. МХЕГ-аас өгсөн заавар, зөвлөмж, үйлдвэрлэлийн нөхцөл байдлын сайжруулалтыг ханган ажиллаж буй “Монос Косметик” ХХК анх 2009 онд “H1N1” халдварт өвчин гарсантай холбоотойгоор гар халдваргүйжүүлэх, ариутгах бүтээгдэхүүнээ нийгмийн хариуцлагын хүрээнд үйлдвэрлэн, дотоодын зах зээлд нийлүүлж байжээ.
Гар ариутгах, халдваргүйжүүлэх бүтээгдэхүүнийг тусгай зөвшөөрлийн дагуу, MNS 5524:2014 стандартын шаардлага хангасан үйлдвэрт үйлдвэрлэсэн байх ёстой. Энэхүү шаардлагуудыг “Монос Косметик” ХХК нь хангаж, тогтмол хяналт шалгалт дор үйлдвэрлэлээ явуулж үүнийгээ ISO 9001:2015 чанарын удирдлагын тогтолцооны стандартын батламжаар баталгаажуулан ажиллаж байна.
Одоо тус компани холбогдох хууль дүрмийн хүрээнд Эрүүл мэндийн яамнаас ариутгах халдваргүйжүүлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг авч, MNS 6159:2010 стандартын дагуу хүнсний 1-р зэргийн буюу тансаг ангилалын спиртээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна.
Мөн үйлдвэрлэж буй бүх бүтээгдэхүүнээ хөндлөнгийн лабораторын шинжилгээнд хамруулж, тогтмол баталгаажуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын харьяа “Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабортори”-той хамтран ажиллаж баталгаажуулалт хийдэг байна.
Ташрамд сонирхуулахад, Санитас брэнд, Яруу брэнд хамтран гар ариутгах төхөөрөмж хамтран бүтээсэн байна. Уг төхөөрөмж нь гарын оролцоогүй тул нян бактерийг гараас гарт дамжих эрсдэлийг 100 хувь бууруулах юм байна.Уг шинэ бүтээгдэхүүнээ эрсдэл өндөртэй, хүнд нөхцөлд ажиллаж буй ЭМЯ, ХӨСҮТ-д хандивласан бөгөөд уг төхөөрөмжийг эрүүл мэндийн салбарынхан цаг үеэ олсон тун чиг хэрэгцээтэй бүтээгдэхүүн болохыг онцолсон юм.