- “Ногоон Ирээдүйг Бүтээнэ” гэсэн уриатай NCD групп одоо хэрэгжиж буй 4 төсөлтэйгөө зэрэгцүүлээд дахин нэг мега төсөл эхлүүлжээ.
- Вега Сити төсөл нь Орчлон олон улсын дунд сургуулийн баруун талд байрлалтай.
- Тус группийн төслүүдийн signature болсон ногоон байгууламж энэ хотхоны 70%-с багагүй талбайг эзэлнэ.
Өмнө нь Улаанбаатар болон Эрдэнэт хотод Өнөр хороолол, Зайсанд Цэцээ Гүн гэдэг хотхон барьж ашиглалтад оруулж байсан NCD групп нь Ривер Гарден хотхоноороо олноо танигдсан билээ. Барилга барих газрынхаа нийт талбайн 70 гаруй хувьд нь ногоон байгууламж хийж, алхах, зугаалах, гүйх, дугуй унах боломжтой тохижилтыг шийдэж өгсөн учраас аргагүй л дээ. Учир нь Ривер Гарден төслөөс өмнө барилгын компаниуд орон сууцны барилгыг цогцолбороор нь төлөвлөж барих нь ховор байв. Барьсан ч компанийнхаа ашгийг эн тэргүүнд тавьж, газрынхаа хэмжээг тултал нь ашиглаж, хүүхдийн тоглоомын талбай бүү хэл явган хүний зам ч төлөвлөөгүй хотхон олноор баригддаг байлаа.
Иймээс ч оршин суугчдынхаа тав тухыг бүрдүүлэх зорилгоор NCD групп Ривер Гарден төсөл дээрээ шинэлэг бас зоримог алхам хийсэн нь үнэхээр зөв шийдвэр байсныг тус хотхоны оршин суугчид, тэнд очиж үзсэн хүмүүс баталдаг.
Нөгөөтээгүүр, Ривер Гарден төслөөс нь болоод түүнээс хойш хэрэгжсэн орон сууцны бараг бүх хорооллууд шинэ орон сууц сонирхогчдын анхаарлыг татахын тулд ногоон байгууламж, хиймэл нуур, авто замаас тусгаарлагдсан хүүхдийн тоглоомын талбай төлөвлөж эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Энэ утгаараа, Ривер Гарден хотхон Улаанбаатар хотын орон сууцны хороолол чухам ямар байх ёстой босгыг өндөрт өргөсөн. Түүний ачаар олон гэр бүл, хүүхдүүд эрүүл, аюулгүй орчинд өсөж, торниж, амьдарч байна.
Ривер Гарден 1 төслөөс хойш NCD групп Ривер Гарден 2, Тайм Скүэр, Гарден Сити, Ривер Плаза, Каса Да Винчи гэсэн 5 төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд Группийн нэрийн хуудас болсон ногоон байгууламж нь тус төслүүдийн нийт талбайн 50 ба түүнээс дээш хувийг эзэлдэг.