Монгол орны зүүн өмнө жигүүрт далайн түвшнээс дээш дундажаар 1200 орчим метрийн өндөрт өргөгдсөн байгалийн дахин давтагдашгүй хосгүй үзэмжит тэгш тал байдаг.
Энэ бол Дарьгангын уудам тал нутаг билээ.
Дарьгангын тал нутагт одоогийн Сүхбаатар аймгийн Асгат, Баяндэлгэр, Дарьганга, Наран, Онгон, Халзан зэрэг сумдын газар нутгийг хамруулдаг. Нутгийн урд хэсгээр БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Шилийн гол аймаг бүр тодруулбал Шилийн гол аймгийн Зүүн Сөнөд, Авга, Зүүн Үзэмчин хошуудтай хиллэдэг Монгол Улсын хилийн бүс дагуух бүс нутаг бол баруун хэсгээрээ Дорноговь аймагтай залгадаг.

Дарьгангын нутагт байгалийн өвөрмөц тогтоц бүхий уул, нуур элбэг байдгаас олонд хамгийн их танигдсан нь Ганга нуур, Молцог элс, Шилийн Богд уул билээ. Гэвч Дарьганга нутагт байгалийн эдгээр өвөрмөц тогтоцоос гадна хүн төрлөхтний түүхийн ул мөрийг өөртөө шингээсэн 60 орчим хүн чулуун хөшөөд одоо хэр нь оршин буй юм. Тэдгээрээс дурьдвал Таван толгой, Хөргийн хөндий мөн Ламтын хөндийд оршин буй хүн чулууд болно. Эдгээр хүн чулууд нь XIII – XIV дүгээр зууны үед бүтээгдсэн Их Монгол Улсын үеийн хүн чулуун хөшөө юм. Их Монгол Улсын үед хамаарах хүн чулуудын ерөнхий төрх нь баруун гартаа хундага бүхий дүрстэй сав барьж түшлэгтэй сандалд суусан эр хүний дүрс голдуу зонхилдог.

Дарьгангын тал нутагт 200 орчим тооны сөнөсөн галт уул оршин буй гэдэг. Тэдгээрээс олноо хамгийн ихээр танигдсан уулсын нэг нь Алтан Овоо хэмээх уул юм. Тэрхүү уулыг Дарь Овоо хэмээн нэрийдэх нь ч бий. Далайн төвшнөөс дээш 1350 орчим метрт өргөгдсөн энэхүү уул нь Дарьганга сумын төвд орших бөгөөд Дарьгангачуудын шүтэн биширдэг уул юм.

Монголчууд бид төрийн тахилгат арван уултай бөгөөд тэдгээрийн нэг нь Алтан Овоо юм. Төрийн тахилгын уламжлал нь нутаг усаа хайрлах, олон нийтийн санаа бодлыг нэгтгэх, байгаль эх дэлхийгээ аргадах дээд тэнгэрээ шүтэн зохицож амьдрахад оршдог болов уу. Иймээс Монголчууд бидний газар орноо шинжин шүтсээр ирсэн уламжлалын дагуу Алтан Овоог харагдах төрх байдлаар нь нар жаргах үед зүүн урдаас нь харахад хойд зүг рүү мөлхөж яваа яст мэлхий хэлбэртэй, баруун хойноос нь Өргөөгийн ширээ дээрээс харахад дэлээ хийсгэн давхиж яваа азарга мэт, баруун өмнөөс нь ажихад хэвтэж буй арслангийн дүртэй гэж нутгийнхан хэлэлцсээр иржээ.

МУСГЗ, яруу найрагч Г.Мэнд-Ооёо нэгэн ярилцлагад дурдахдаа, Дарьгангын Алтан Овооны тахилгын судар гэж бий. Тэр сударт Алтан Овооны сүлд нь цагаан саарал хүлэг морь хөлөглөсөн баатрын дүртэй. Бурхан шашны судруудад Алтан овооны шүтээнийг тэнгэр нартай адил бүтээдэг. Алтан овооны эзэн сахиус нь 33 тэнгэрийн оронд залардаг гэж үздэг. Өөрөөр хэлбэл, Алтан овооны дээд оройд тэнгэр залардаг, ер нь бол тэнгэрийн шүтээн гэж үзэж болно. Энэ уламжлалыг хүндэтгэж Дарьгангачууд Алтан овоог тахихдаа, тийм цагаан саарал хүлэг морь сэтэрлэдэг, өөрөөр хэлбэл Алтан овооны эзнийх нь хүлэг юм. Тэхээр Алтан Овоог тийм сайхан цагаан саарал хүлэг морьтой, нутгийнхаа хүмүүсийг дагаж явдаг. 1945 онд урагшаагаа Монголын их цэрэг Алтан овооны хажуу сугаар гараад Молцог элсийг гатлаад урагшаа гарахад Алтан овооны хүлэг Дуут нууранд ундаалаад их цэргийг дагаад явсан байна. Ингээд дайн дууссаны дараагаар их цэрэг эргэж ирэхэд нуруу нь авагдсан, турсан тийм цагаан саарал морь Дуут нууранд ирж ундаалаад байж байсан гэж тэр үеийн цэрэг эрчүүд ярьдаг. Түүнээс гадна Дарьгангын Алтан овоо бол хэн намайг шүтэж чадна түүнийг хүссэн газар нь хүргэнэ гэсэн тангарагтай хэмээжээ.

Дарьганга нутгийн түүх домгийн тухай аливаа нэгэн эх сурвалж, мэдээллийг олж үзэхэд хурдан морь, адуун сүргийн тухай заавал дурдагдсан байдаг. XVII зуунаас өмнөх үеийн Дарьганга нутаг орны тухай түүхэнд өгүүлсэн нь одоо хэр ховор байдаг бөгөөд харин Монгол орон Манжийн эрхшээлд орсон үеэс хойш өгүүлсэн түүхийн сурвалж бичиг арвин байдаг. Ингэхдээ Чин улсын эзэн хааны зарилгаар 1697 онд цэргийн зориулалттай адуун сүргийг байгуулсан тухай тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

Энд Дарьганга нутгийн тухай өгүүлж буй тул Шилийн Богд болоод шилийн сайн эрсийн тухай дурьдалгүй өнгөрөх аргагүй юм.
Шилийн Богд нь Дарьганга сумаас зүүн урд зүгт 60 орчим км зайд далайн төвшнөөс дээш 1780 метрийн өндөрт өргөгдсөн байдаг ба энэ үзүүлэлтээр тухайн бүс нутагт оршин буй 200 орчим унтарсан галт уулсын хамгийн өндөр нь юм.

Шилийн Богд уулын тогоо нь баруун хойшоо сэтрэн урссан бөгөөд амсар нь 2 км орчим өргөн, 300 орчим метр гүнзгий ажээ. Шилийн Богд уулан дээрээс Зотол хан, Дөш зэрэг уулсыг харж болох бөгөөд уулсын оройг зориуд засаж янзлан зүсэж авсан мэт үнэхээрийн үзэсгэлэнтэй харагдана. Энэ хавийн уулс нь Авдар, Дөш, Сэнжит, Ацаа гэхчилэн галт уулын шовгор дүрс хэлбэрээрээ нэрлэгдсэн байдаг. Их талын хамгийн өндөр уул учраас тал дээр хааш хаашаа 60-аад км алсаас майхан барьчихсан юм шиг шовгор харагддаг.

Шилийн Богд орчмын хөрс нь хүрмэн чулуун лав бүхий нилээд чулуурхаг хар хүрэн өнгөтэй байх ба хээр, говийн бүсийг төлөөлөх нэн ховор ургамал ургадаг.

Баруун хойд зүгээс сэвэлзэх салхи нь Дорнын уудам талаар урссаар Шилийн Богдын оройд хуйлрах ба эрт цагт шилийн сайн эрс өглөөн нарнаар оройд нь гарч эр зоригоо чангалан төрийн сүлдэндээ залбирахдаа
“Эрийн хийморь сэргээсэн Шилийн богд сонсож бай
Эр чадлаа гайхуулсан халхын сайн эрчүүд дуулж бай
Арслантай тамганы чинь дардас хатваас цусаараа би дэвтээе
Алтан соёмбо чинь хазайваас ясаараа би тулж босгоё
Төрийн сүлд минь өршөө”
хэмээн тангараг тавьдаг байсан гэлцдэг.
Харамсалтай нь сүүлийн жилүүдэд манайхан хэт туйлширч энэхүү уламжлал хэт гажуудах болсоныг эрхэм уншигч авхай та тунгаан бодох буй за.

Нэгэнт Шилийн Богд болоод сайн эрсийн тухай дурдсан болохоор Торой Бандийн тухай дурсах нь зөв болов уу.
Ганга нуураас зүүн хойшоо 6 километрт Гангын цагаан овоо хэмээх уул бий. Түүний жижигхэн довцог дээр Торой Бандийн хөшөө байдаг. Энэ хөшөөнд Торой бандийг суугаа байдлаар нэг гараараа өвдгөө тулж нөгөө гартаа аягатай зүйл барьж хажуудаа малгай богц зэргийг тавьснаар дүрсэлсэн байдаг.
Торой банди буюу Данзангийн Нанзад нь Цахар хүн байсан гэх бөгөөд Монгол болон БНХАУ-ын хил дамнан орших Будрын чулуу орчимд төрсөн гэдэг. Хэдийгээр түүний намтар түүхийн сурвалж бичигт тэмдэглэгдэн үлдээгүй боловч нутгийн ард олны дунд аман түүхээр хадгалагдан үлджээ. Нанзад нь эрэлхэг зоригтой хүн байсан төдийгүй маш сайхан дуулдаг байсан тухай нутгийнхан хуучилдаг.

Түүний тухай олон янзын домог байдгаас энд нэгийг нь өгүүлье.
Хүрэхгүй, очихгүй газар үгүй байсан Тоорой банди өөрийн цаашдын хувь заяаг мэргэлүүлж зам мөр, хэтээ болгоолгох бодолтой говийн их мэргэн ноён хутагтынд нэгэн удаа хүрэлцэн очиж ороход Ноён хутагт "Шагайт" зооглон сууж байсанд Тоорой мэнд амрыг нь асуун суужээ. Гэтэл ноён хутагт Тооройгоос үг ч хүлээлгүй, "Шагайт"-ынхаа шагайг мулт мушгаад нэг хоёр орхитол "морь" босчээ. Ноён хутагт тэр морио "морь" чигт нь нь Тооройд үг хэлэлгүй өгөөд санасанчлан уншлага залбирал үйлджээ. Түүнийг нь аваад Тоорой энэ мэргэн хутагт чиний амьдрал морин дэл дээр юм байна. Морин дээр хийморь чинь дэлгэрнэ. Морьтой нөхөрлө, морь чиний хань гэсэн айлттал байна гэж ухаараад буцсан гэдэг.

Дарьганга нутгийн дурдахгүй өнгөрч боломгүй бас нэгэн гайхамшиг бол Ганга нуур ба намрын адаг, өвлийн эхэн сард тус нууранд чуулдаг хунгийн чуулган билээ. Хэдийгээр алсыг зорин ганганалдсаар нисэн одох шувуудын цувааг харах нь сэтгэлд гунигтай ч нууранд мянга мянгаараа чуулахыг хараад бахдан бишрэх мэдрэмж өөрийн эрхгүй төрнө.
Дарьганга сумын төвөөс зүүн урагш 10 орчим км зайнд Молцог элстэй хаяа залган орших 4 орчим км/кв талбай бүхий цэнгэг устай нуурыг Ганга нуур гэнэ. Ганга нуурын эрэг дагасан хайлаасан ой, моносон төгөл бүхий улаан бургасан дунд хун шувууд үй олноороо ирж бууна. Тэд өдөр өдрөөр хүйтрэх цаг агаарын эрхээр өмнө зүгийг чиглэн нүүдэллэж эхэлдэг.

Ганга нуурын тухай нэгэн домог байдаг ба тэр нь Халхын То вангийн харъяат ардуудаас хэсэг мөргөлчид Энэтхэгийн Ганга мөрний уснаас амсахаар явах болжээ. То ван тэрхүү мөрний уснаас хоёр дашмагийг авчруулан энэ нуурт хийлгэснээр Ганга нуур хэмээн нэрийдэх болсон ажээ. Өөр бас нэгэн домогт, нэгэн цагт Энэтхэг оронд номын мөр хөөж одоод нутагтаа эргэж ирсэн нэгэн мөргөлчин Ганга мөрний рашаанаас бумбанд хийж залаад түүнийгээ нуурын хажууд орших Молцог элсний хормойд булсан юм гэнэ. Хожим түүнээс булаг оргилж, Ганга нуур үүссэн гэсэн домог бас бий.

Ийнхүү Монгол орны минь олон янзын үзэсгэлэнт байгаль, газар орны нэгэн хэлтэрхий болсон Дарьгангын тухай танин мэдэхүйн нийтлэл маань энэ хүрээд өндөрлөж байна. Энэхүү нийтлэлийг сийрүүлэхдээ аль болох уншихад дөхөм байдлаар буюу хялбар үг хэллэгийг түлхүү ашигласан гэдгийг тайлбарлаж байна.