1.Үнийн
хөөрөгдлийг зогсоо.
2. Сонгуулийн хуулийг өөрчилж пропорциональ болго.
3.Таван толгой, Оюу толгойн лицензүүдийг төрд буцааж,
М.Энхболдын Засгийн газрын үед орсон хуулийн төслийг шинээр оруулах.
4.Одоогийн Засгийн газрын бүтцийг
дахин хийж цомхон чадварлаг болгох.
5.Хууль ёсны Засгийн газрыг яаралтай байгуулах.
Хэнч зэрвэсхэн уншихад эдгээр таван даалгаврыг МАХН шинэ Ерөнхий сайддаа үүрэг болгон өгсөн нь МАХН шинэчлэгдэж байна даа гэж бодмоор. Таван толгойн олигархиудаас салж дээр нь Оюу толгойн алт эрдэнэсийг нэмээд ард түмэндээ алт мөнгөөр "хишиг" хүртээнэ. Үнийн хөөрөгдөл зогсож гурилаа гурван зуугаар, Махаа мянган төгрөгөөр иднэ. Таван яамтай ажиллаж төрийн албаны авлигачдыг хална. Сонгууль гэж толгой эргүүлж мөнгө зарахгүй МАХН гэдэг нэрийг дугуйлаад нам нь хэнийгээ парламентад оруулахаа шийднэ. Ийм л өөрчлөлтийг ард түмнийхээ хүсэлтээр хий гэжээ. Сайхан сонсогдож байгаа биз. Харин улс төр гадарладаг ажиглагчид МАХН-аас С.Баярт өгсөн дээрх даалгавруудыг С.Баярыг дүүжлэх урхи буюу эрүү шүүлт гэж нэрлэж байна. Үнийн өсөлт аль хэдийнэ ямар ч Засгийн газрын мэдлээс гараад явчихсан. Мах, гурил, бензинээ төрөөс татаас өгөөд ч дийлдэхгүй болсон. Сонгуулийн хуулийн пропорциональ хувилбар гэдэг нь МАХН ирэх сонгуульд ялагдана гэдгээ хүлээн зөвшөөрлөө гэж хэлж болно. МАХН даргаасаа эхлээд албан тушаалаар нь ярайтал жагсаана.
Зар нь сонгогч олон намын нэрийг дугуйлахад авсан саналын тоогоор С.Баяр, Т.Ганди, Н.Болормаа гээд л голдуу одоогийн МАХН-д дээгүүр жаалдаг нөхөд жагсаалтаар УИХ-ын гишүүн болно. Гэвч энэ систем МАХН-ын нэр хүндээ алдсан томчуудын мөрөөдөл. Үүнийг С.Баяр хийж барахгүй болов уу. Цаг хугацаа ч байхгүй болсон. С.Баярыг "хууль ёсны Засгийн газар" байгуул гэж шахаж байна. Энэ мөн л танил өгүүлбэр. Хууль ёсны Засгийн газар, Эрх зүйн чадамжтай Засгийн газар, Үндсэн хууль зөрчөөгүй Засгийн газар ч гэж яригддаг. Энэ сонгуулийн гурав дахь Засгийн газрын тэргүүн нь С.Баяр. Өнгөрсөн сонгуульд "Эх-Орон-Ардчилал" эвсэл, МАХН, БНН гэсэн гурван бүлэг бид төрөө барина гэж орсон. Сонгогчид "Эх орон-Ардчилал эвслийг бараг ялуулсан. Гэтэл бут үсэрч удирдагчид нь нам байгуулж МАХН-тай хашааны булан булаацалдаж явна. МАХН дангаараа Засгийн газраа байгуулж болох болоод байдаг. Ардчилсан нам ахиж хэнтэй ч эвсэхгүй явахыг яс махаараа ойлгосон. Ийм будлиан хагарал бутрал төрд балаг тарьдгийг дэлхий аль эрт мэдэж азаар манайх Үндсэн хуулиндаа оруулж. Үүнээс үүдэн хууль ёсны Засгийн газар байгуулна шүү гэж хашир МАХН С.Баярт үүрэг өгчээ. Өөрөөр хэлбэл МАХН-ын 38 дээр, БНН-ын нэг нэмэгдэж Засгийн газар байгуулахгүй бол хууль зөрччих гээд байдаг. Хууль зөрчих ч яахав гэхэд Үндсэн хуулийн Цэцийн нэг нөхөр С.Баярыг эрх зүйн чадамжгүй Засгийн газар байгуулах юм бол хохь чинь шүү гээд алхаа далайгаад, Ц.Нямдорж яалаа гэж сануулаад зогсч байдаг. Гэтэл Ардчилсан нам болохоор та нар манайхаас урвасан Ц.Батаатайгаа засгаа байгуул гэв. МАХН-аас С.Баярт тулгасан эрүү шүүлт үүгээр зогсоогүй. М.Энхболдыг унагахад гарамгай гавьяа байгуулсан "элснийхэн" сайдын суудал нэхнэ. Ерөнхийлөгчийн зүгээс хоёр нэгэн хүн бодоорой гэнэ.
Ажиглагчдын үзэж байгаагаар хамгийн хүнд эрүү шүүлтийг ОХУ-аас тулгаж байна. ОХУ Монголыг улс төрийн хяналттай сөрөг хүчинтэй ардчилсан улс орон гэдгийг бараг мартжээ. Тэд дахин нөлөөгөө Монголд хүчтэй болгож ашигт малтмалын томоохон ордуудыг атгандаа авах гэсэндээ С.Баярыг Засгийн газрын тэргүүнд түлхсэн гэж бичигцэж байна. Тэд С.Баяртай нийлүүлж парламентад байгаа коммунистууд болон удам нэгтнүүдээрээ энэ Засгийн газрыг бүрдүүлэхийг санаархаж байгаа нь С.Баярын хувьд хамгийн хүнд тамлал байж болох юм. С.Баяр гэдэг хүн ийм олон эрүү шүүлт давж чадна гэж үү.
Г.Дашрэнцэн