МАН-ын бага хурал дараагийн Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх гэж байна. УИХ-ын гишүүн С.Чинзоригийн байр суурийг тодрууллаа.
Тэрбээр "Өмнөх Бага хурлаас хамтарсан Засгийн газрыг дэмжихгүй гэсэн шийдвэр гараагүй. Хамтарсан Засгийн газар байгуулсан гэрээгээ зөрчсөн АН-ыг гаргая, бусад улс төрийн хүчинтэй яриа хэлэлцээ хийх л шийдвэр гарсан.
Үндсэн хуулиар олонх болсон нам Засгийн газраа байгуулах хуультай. Манай нам энэ удаагийн парламентад олонх болсон ч дангаараа Засгийн газар байгуулахад улс төр, нийгэм эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна.
Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр УИХ хууль батлах босгыг өндөрсгөж, нийт гишүүдийн 50+1 хувиар батлагддаг болсон. МАН 68 суудалтай ч дангаараа Засгаа байгуулж, 64 гишүүнээр хууль батлаад явна гэдэг амаргүй.
Цаана нь 58 гишүүн Засгийн гадна гарвал улс төрийн хямрал руу түлхэхийг үгүйсгэхгүй. АН-гүйгээр бусад улс төрийн гурван хүчинтэй хамтран байгуулах боломж нь бий.
Дараагийн Ерөнхий сайд дангаараа гэхээс илүүтэй бусад гурван намтай Засгаа байгуулах нь тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлнэ гэж бодож байна.
-Ерөнхий сайд давхар дээлтэй байх асуудалд та ямар байр суурьтай байна?
-Улс орныхоо нийгэм, эдийн засгийн амьдралыг бүхлээр нь харж чаддаг, бусад намуудтай яриа хэлэлцээ хийх туршлагатай хүн байгаасай. Засгийн газрын түвшинд ажиллаж үзсэн, төрийн ажлын туршлагатай, төсөв санхүү амаргүй энэ үед санхүү эдийн засгийн мэргэжилтэй хүн байвал зүгээр болов уу.
Дан, давхар дээлний хувьд хуулиар хязгаарласан зүйл байхгүй. С.Баяр, У.Хүрэлсүх нар давхар дээлтэй сайд байсан. Тэр хүний ур чадвараас л хамаарахаас биш, дан, давхар дээлээс хамаарахгүй.