gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     6.05
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 19
Зурхай
 6.05
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 6.05
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ч.Хашчулуун: Гаднын бүү хэл дотоодын компаниуд хөрөнгө оруулалтaa зогсоосон

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2025-05-29
55
Twitter logo

Чухал ашигт малтмалын эдийн засагт үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв.

Хэлэлцүүлгийг Монголын чухал ашигт малтмалын ассоциацаас зохион байгууллаа. Тус ассоциацын УЗ-ийн дарга М.Дагва "Манай улс юуг чухал ашигт малтмал гэж үзэхээ одоогоор тогтоогүй байна. Засгийн газар ойрын хугацаанд чухал ашигт малтмалын жагсаалтыг батална гэж найдаж байна. Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд чухал ашигт малтмалын бүлэг багтсан" гэж хэлэлцүүлгийг нээхдээ мэдээлэв.

Алт, зэс, нүүрс гэх мэт олон төрлийн ашигт малтмал бий. Эдгээрээс аль нь илүү чухал вэ гэсэн асуултад улс бүр өөр өөрөөр хариулдаг. Жишээ нь дэлхийн хамгийн том эдийн засагтай АНУ 50 ховор элементийн жагсаалт гарган, эдгээрийн нийлүүлэлтийг хянадаг байна. Учир нь эдгээр элементүүд өндөр технологийн гол түүхий эдүүд юм.

МУИС-ийн профессор, эдийн засагч Ч.Хашчулуун илтгэлдээ дэлхийд газрын ховор элементийн нөөцөөр тэргүүлдэг улсуудыг танилцуулав.

  • БНХАУ 40 сая тонн
  • Бразил 22 сая тонн
  • Вьетнам 21 сая тонн
  • ОХУ 10 сая тонн
  • Энэтхэг 7сая тонн

Манай улс газрын ховор элементийн нөөцөөр дэлхийд эхний арван улсад багтах боломжтой аж. Одоогоор дөрвөн том орд илрүүлсэн ч өнөөг хүртэл олборлож эхлээгүй, олон төрлийн саадтай тулгарсаар байна. 

Ч.Хашчулуун багш илтгэлдээ, манай хоёр хөрш газрын ховор элементийн нөөцөөр тэргүүлдгийг онцлоод, эдийн засгаас илүүтэй улс төрийн зорилгоор эдгээр элементийг ашиглаж байгааг дурдав. Жишээ нь БНХАУ-Японы харилцаа муудахад БНХАУ хоёр сарын турш газрын ховор элементийн нийлүүлэлтээ тасалжээ. 

Японоос гадна АНУ, БНСУ гэх мэт өндөр технологи эзэмшдэг улсууд БНХАУ-аас хэдийнэ ихээхэн хамааралтай болж, өөр нийлүүлэгчийг идэвхтэй хайж байна гэв.

АНУ 50 элементийг зарласан бол Их Британи 18, Япон 31, Европын холбоо 34 металлыг чухалд тооцжээ.

ОХУ-Украины дайн эхэлснээс хойш Украины газрын ховор элементийн нөөц дэлхий нийтийн анхааралд орсон. Уул уурхайн урт түүхтэй Украин руу ОХУ дайрсан нэг хүчин зүйл нь энэ улсын баялаг юм. Тэд АНУ-тай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Дайн дууссаны дараа АНУ руу эрдэс баялаг нийлүүлж эхэлнэ.

Чухал ашигт малтмалын нэгдсэн жагсаалт байхгүйг дурдсан. АНУ 50 элементийг зарласан бол Их Британи 18, Япон 31, Европын холбоо 34 металлыг чухалд тооцжээ. Япончууд далайн гүнд чухал ашигт малтмал эрэн хайж, Вьетнамтай хамтран ажиллахаа мэдэгдсэн байна. 

26 элементийг чухал ашигт малтмал хэмээн үнэлсэн Австрали олборлолтоо дотоодоос хангадаг ч боловсруулах үйлдвэрүүдээ Индонезод олноор нь барьжээ. Мөн Казахстан саяхан томоохон ордоос олборлолт эхлүүлж, ОХУ-ын Засгийн газар чухал ашигт малтмалын хөтөлбөр баталж, газрын ховор элементийн үйлдвэрлэлээ 3000 тоннд хүргэнэ гэжээ.

Тэгвэл Монголд?

Эдийн засагч Ч.Хашчулуун, бид үйлдвэрлэгч улс биш. Өндөр технологи эзэмшдэггүй тул нийлүүлэгч улс болно. 2010 онд Үндэсний шинэтгэлийн хороо энэ чиглэлд анхны судалгааг хийсэн. Бид газрын ховор элемент нийлүүлэхэд манай хоёр хөрш хоёулаа томоохон тоглогчид тул дэмжихгүй.

Иймд төрийн биш хувийн хэвшил олборлож, хөрөнгө оруулалтыг гуравдагч улсаас татах нь манай үндэсний аюулгүй байдалд нийцнэ. Гэвч гаднын бүү хэл дотоодын компаниуд ч хөрөнгө оруулалт хийхээ болив. Тэднийг хуулиар хамгаалахгүй байна. Нийгмийн сүлжээгээр гүтгэж, доромжилж, байнга дарамтад ажилладаг гэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан