gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.08
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.08
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.08
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ерөнхий сайдын хэлсэн үгсээс ОНЦОЛЪЁ

Б.Нямдарь
Улс төр
2025-06-02
89
Twitter logo
Б.Нямдарь
89
Twitter logo
Улс төр
2025-06-02
Ерөнхий сайдын хэлсэн үгсээс ОНЦОЛЪЁ

Идеологи минийх, санал та нарынх. Хэрхэхийг Монгол Улсын парламент шийдтүгэй!

Төрийн байгуулалтын байнгийн хорооны хурлаар Ерөнхий сайдын итгэл үзүүлэх тогтоолыг хэлэлцэж, санал хураалт явууллаа. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гишүүдийн асуултад хариулж, өгсөн мэдээллээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна. 

Цаашид бид гадна, дотнын янз бүрийн асуудалтай тулгарна. Яг бодитой байдлаар Монголын нийгэм тогтвортой байдлыг л хүсэж байна. 

Засгийн газрын алдаа нь том төслүүдээ маш хурдан явуулчихсан. Том төслүүдээ явуулсан тул одоо АН хэрэгтэй юу, үгүй юу гэдэг асуудал гарч ирсэн нь нууц биш шүү дээ. 

АН-ын гишүүд маш сайн ажилласан. Би үнэхээр чин сэтгэлээсээ талархаж байна. Монгол Улсын хувьд түүх болж үлдэнэ.

Үндэсний баялгийн сан зэрэг томоохон ажлыг явуулахад тодорхой асуудлууд үүссэн. Ингээд сүүлийн хэдэн өдөр асуудал өрнөлөө. 

Монголын нийгэм тогтвортой байдлыг л хүсэж байгаа, судалгаагаар ч тийм байгаа. 60-аас дээш хувь нь төр засаг хямарч, хөрөнгө оруулалт гацаж, төслүүд зогсож, ирээдүйн хөгжлийн боломжуудаа улс төрийн ийм асуудлаас болж алдах вий гэж бодож байгаа юм. 

Огцрох амархан, үнэн. Гэхдээ огцорсны дараах үр дүн ямар байх вэ гэдгээ олон талаас нь ярилцах нь зүйтэй ба энэ нь та бүхний бүрэн эрхийн асуудал. 

Энэ үйл явдлын дараа хэвлэлд нээлттэй мэдээлэл өгнө. Парламентаар эхэлж ярих нь ард түмний төлөөллийн өмнө ярьж буй зүй ёсны асуудал. Түүнээс өмнө тайлбар хийгээд, өөрийгөө зөвтгөх гээд, асуудлыг нэг талд нь тайлбарлах сонирхол байхгүй. Миний хувьд хэвлэл мэдээллийнхэнтэй нээлттэй харьцдаг. 

Сонгодог парламентад байдаг нийтлэг жишгийг хэвшүүлэх гэж л Итгэл үзүүлэх тогтоолыг оруулж ирж байна. Үүнд хэн ч, ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй байх учиртай. Олон талаас шүүн хэлэлцээд, парламентаар дамжуулж олон нийтийн эргэлзээг тайлах нь Монгол төрийн шийдвэр учир, ийм агуулгаар уг асуудлыг оруулж ирсэн. 

Гашуунсухайтаас ирээд тэр өдрөө АТГ-т тайлбар мэдээллээ өгсөн. Хүүтэйгээ уулзсан, бас тайлбар өгсөн. Юу болов гэж асуусан. Яалт ч үгүй, нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болоод, бие давхар болж бөгж бэлэглэсэн юм байна лээ.  Бөгж нь ₮17 сая. Бугуйвч бэлэглэсэн, бугуйвч нь ₮500 мянгын үнэтэй юм байна. Авсан дэлгүүрийн мэдээллээ АТГ-т өгсөн байсан. Харин тэр машин бол худлаа мэдээлэл.

Хамтарсан ЗГ-ын гэрээнд, би улсын эрх ашиг 1-рт, намын эрх ашиг 2-рт, хувийн эрх ашиг 3-рт гэж албаар заасан. Ийм л алдаанаас болж Засгийн газраа унагаж, чөтгөрийн тойрогт ордог. 

Хэн нь юу ярьж байна, хэн нь сайд болоод явах нь вэ гэдгийг ард түмэн харах байх. Энд байгаа хүмүүс одоо бие биеэ харж худлаа яриад яах вэ. Уулзсанаасаа өөр юм яриад байх юм. Бодит үнэнээ хэл л дээ. 

Санал хураалтад Ерөнхий сайд миний бие оролцохгүй. Энэ бол ёсзүйн асуудал. Идеологи минийх, санал та нарынх. Хэрхэхийг Монгол Улсын парламент шийдтүгэй. 

Дэлгэрэнгүйг дараах видеоноос хүлээн авна уу. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан