gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.09
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.09
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.09
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Амаржаргал: Адууны дэл сүүлээр гар урлал хийх уламжлал мартагдаж буй соёлын нэг хэлбэр

Соёл урлаг
2025-06-06
11
Twitter logo

Саха Якут үндэсний гар урчуудын нийгэмлэгээс санаачлан зохион байгуулж буй “Морь шүтлэг” нэртэй тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейн төв танхимд өнөөдөр нээлтээ хийв.

''Симэх'' үндэсний гар урлалын төв, Якут улсын гадаад харилцааны яам, соёл оюуны яам, Монголын үндэсний музей хамтарсан энэ үзэсгэлэн зургадугаар сарын 6-аас 12-ныг хүртэл үргэлжилнэ.

Адууны дэл, сүүл хялгасыг нэхэж гэр ахуйн эд хэрэгсэл, хурцас, малгай, цүнх зэрэг гоёл чимэглэл хийхээс гадна, шашны зан үйлийн зүйлсийг ч хийдэг аж. Энэ нь тухайн  үндэстний соёлын үнэт өв болон уламжлан иржээ. Бүтээл болгон нь өөрийн түүх, онцлогийг агуулах бөгөөд адуугаа дээдэлж хүндэтгэж буйг илэрхийлдэг гэж зохион байгуулагчид хэлэв. 

Төмрийн дархад, хатгамалч, эмээл урлаачдын нарийн арга ухаанаар бүтсэн бүтээлүүд байх аж. Үүнээс гадна хуш модон эдлэл, гар урлалын эрдэнэсийн санд тооцогдох зүйлсийг дэлгэн үзүүлсэн нь үзэгчдийн сонирхлыг татаж байлаа.

Монгол Саха нийгэмлэгийн тэргүүн Б.Амаржаргал тус  үзэсгэлэнгийн талаар “Саха Якут үндэстний наадам Нарны баяр зургадугаар сарын 7-нд маргааш болох гэж байна. Дэлхий даяар тархан суурьшсан мөн монголд амьдардаг Якут үндэстнүүд маань оролцож зохион байгуулдаг нүүдэлчин ард түмний баяр юм. Энэ нүүдэлчин өв уламжлалтай үндэстнүүдийн эв нэгдлийг харуулсан баяр гэж хэлж болно. Үүнтэй холбогдуулан уг үзэсгэлэнг гаргасан. Адууг дээдлэн шүтдэгээрээ Якут үндэстэн монголчуудтай маш ижилхэн. Мөн хоёр улсын соёлын харилцааны хүрээнд хийж буй ажил билээ. Адууны дэл сүүлээр гар урлал хийх уламжлал мартагдаж буй соёлын нэгэн хэлбэр гэж ярьдаг. Иймээс үүнийг сэргээн таниулахаар зорьж байна" гэв.

Монголчуудад зориулан гаргаж буй уг үзэсгэлэнд Якутаас 250 гаруй хүн ирж оролцон өөрсдийн үндэсний дуу, бүжиг, уламжлалаа толилууллаа.

Б.Төрбаяр

Б.Төрбаяр

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан