УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэв.
Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа танилцууллаа.
Тэрбээр, Үндэсний их баяр наадмын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг Улсын Их Хурал 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр баталсан бөгөөд энэ хуулийн 10 дугаар зүйлийн 10.19-т “Үндэсний их баяр наадмаар жороо морины уралдааныг зохион байгуулж болно.” гэж заасан.
Дээрх хуулийн заалттай холбогдуулан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, жороо морины уралдааны эрх зүйн зохицуулалтыг хуульд нэмж тусгах шаардлагатай болсон.
1996 оноос эхлэн жил бүрийн баяр наадмын сүүлийн өдөр буюу 7 дугаар сарын 13-ны өдөр Уяачдын наадмаар жороо морины уралдааныг зохион байгуулсаар ирсэн бөгөөд жороо морины уралдааныг зохион байгуулах, уяачид цол, чимэг олгох зохицуулалт нь тодорхойгүй байсан.
Наадамчин олны жороо морио дээдлэн хүндлэх, хайрлах, хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх, уяачдын хөдөлмөрийг үнэлэхэд чухал ач холбогдолтой гэж үзлээ.
Үндэсний их баяр наадмаар зохион байгуулах жороо морины уралдааны уяачид улс, аймаг, сумын цол, чимгийг олгох нь эрт үеэс уламжлагдан ирсэн жороо морины уралдааныг дэлгэрүүлэн хөгжүүлэх, наадамчин олны жороо морио дээдлэн хүндлэх, хайрлах, хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх, уяачдын хөдөлмөрийг үнэлэхэд чухал ач холбогдолтой гэж үзлээ.
Адуу болгонд байдаггүй жороолох өвөрмөц явдал нь эрт үеэс морьтон Монголчуудын ажигч гярхай нүдэнд өртөж улмаар жороо морийг аянд унах нь бараг үгүй дээдлэн хайрлан, найр наадам, баяр ёслол, гоёлд унадаг унаа нь болон уламжлагдаж ирсэн өнө эртний баялаг түүхтэй өв соёл юм.
Адууны сайварлах, жороолох явдлыг нүүдэлчин ахуй амьдралын ухаан туршлагаараа ялган ангилан, байгалийн үзэгдэл, амьтны хөдөлгөөнтэй зүйрлэн усан тэлмэн жороо, хонин жороо, тэмээн жороо зэргээр нэрлэж хэрэглэгдсээр ирсэн өв соёл, түүхэн уламжлалыг хойч үедээ өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх зайлшгүй шаардлагатай гэж тодорхойлсон” гэлээ.
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалт нь өөр хоорондоо зөрчилдөхгүй бөгөөд жороо морины уралдаанд морь нь түрүүлсэн, айрагдсан уяачид улс, аймаг, сумын цол, чимэг олгох эрх зүйн зохицуулалтыг хуульд нэмж тусгасан байна.
Дээрх хуулийн зохицуулалт нь үндэсний морин уралдааны төрлийг нэмэгдүүлэх, эрт үеэс уламжлагдан ирсэн жороо морины уралдааныг дэлгэрүүлэн хөгжүүлэх, уяачдын хөдөлмөрийг үнэлэхэд чухал ач холбогдолтой гэж үзжээ.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Ганболд асуулт асууж, хариулт авсан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.