“Сэтгүүлч: Ээж ээ өлсөөд байна аа гэвэл ээж нь юу гэдэг вэ?
Хүү: Мөнгө байхгүй ээ гэнэ.
Хүүгийн ээж: Манай хүүхэд айлд ороод, юм өгвөл идэж л байгаа. Одоо идэхээс өөр яая гэхэв. Өгөхгүй бол айлд ороод улайм цайм аваад идэхгүй” гэх яриа хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгж, олон ч хүний сэтгэлийг үймүүлсэн.
Нэг хэвд цутгасан мэт хүн бүр нэг ижил бодол санаатай байхгүй. Тиймээс хүн байгаа газар их, бага хэмжээгээр зөрчил гарч байдаг. Энэ жишээнээс үзвэл асран хамгаалагч нь хүүхдийг тэжээн тэтгэх үүргээ бүрэн биелүүлэхгүй байгааг харж болно” гэж Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Т.Ихтамир бидний яриа эхлэв.
Тэрбээр ирэх есдүгээр сарын нэгнээс хэрэгжих Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг тоймлон тайлбарлалаа.
"Энэ хуулийн гол зорилго нь хүүхэд хамгааллын тогтолцоо, хүүхэд хамгаалалд оролцогч талуудыг эрх, үүргийг тодорхойлох, хүүхдийг эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай шуурхай тусламжийн буюу хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлэх, хүүхдийн аюулгүй байдал, хамгаалуулах эрхийг хангахад оршиж байгаа юм.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар урьд өмнө хуулийн хүрээнд зохицуулагдаагүй байсан олон чухал зүйлүүдийг шинээр тусгаж, зохицуулсан.
Хүүхдийн эрхийн асуудлыг өргөжүүлж, эцэг эхийн хариуцлагыг нэмэгдүүлсэн. Боловсрол, соёл, спортын салбар дахь хүүхэд хамгааллын асуудал, тэр дундаа хурдан морь унаач хүүхдийн хамгааллын асуудлыг ч чухалчлан тусгасан. Мөн гамшиг, онц байдлын үеийн хүүхэд хамгаалал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хүүхэд хамгаалал, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийг илрүүлэх. Цахим орчин дахь хүүхэд хамгааллыг нарийвчлан тусгаж, үүнтэй уялдуулан Зөрчлийн тухай хуульд холбогдох шийтгэлийг ногдуулж тодорхойлсон.
Он гарсаар 7219 хүүхэд эрсдэлт нөхцөлд байна.
2023 оны эцсийн байдлаар 15,905 гаруй хүүхэд эрсдэлт нөхцөлд байна гэж бүртгэгдэж, өнгөрсөн оны эхний хагас жилд 8,400 хүүхэд эрсдэлт нөхцөлд байсан бол харин энэ оны мөн үед 7,219 хүүхэд эрсдэлт нөхцөлд байна. Үүнийг хооронд нь харьцуулбал 17.5 хувиар буурсан гэсэн үзүүлэлттэй байна.
Эрсдэлт нөхцөл гэдэг нь эрүүл мэнд, амь насанд нь аюул учруулахуйц аюултай орчин нөхцөлд байгаа, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, үл хайхралд өртсөн, эцэг, эхийн хараа хяналт суларсан, сурч хөгжих боломж дутмаг, хоол хүнс, орон байраар гачигдаж байгааг ерөнхийд нь хэлнэ.
Харин ийм нөхцөлд байгаа хүүхдүүдийг илрүүлэх, үнэлгээ хийх, хамгааллын үйлчилгээг хүргэхийг "кейс менежмент" гэж нэрлээд байгаа юм. Энэ нь Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын цөм хэсэг гэж ойлгож болно.
Хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдол гарлаа гэхэд өмнө нь бол зөвхөн хүүхдэд л хамгааллын арга хэмжээ авч, гэр бүл нь орхигддог байсан. Хууль шинэчлэгдсэнээр хүүхэд, гэр бүлийн хамгааллын асуудлыг хамтад нь цогцоор нь авч үзэх болж байна.
Бид хүүхдээ хамгаалаад л байдаг. Гэтэл цаана нь хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулаад байгаа эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь хөгжөөгүй, хандлага нь өөрчлөгдөөгүй хэвээр үлддэг. Хүүхэд эцэг, эхдээ очоод дахиад л эрх нь зөрчигдөнө.
Тиймээс л хүүхдүүд хоёр ба түүнээс дээш удаа түр хамгаалах байраар удаа дараа үйлчилгээ авч байгаагаас харж болно. Ийм үйлчилгээ авч байгаа хүүхдийн тоо өндөр байгаа нь энэ асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлагатайг харуулж байгаа юм.
Тиймээс бид хүүхдийг эрсдэлтэй нөхцөлд байлгаж буй эцэг эхчүүдэд
- Гэрлэлт гэж юу вэ?
- Гэр бүлийн үнэ цэн, гэр бүлийн гишүүд ямар эрх үүрэгтэй вэ?
- Гэр бүлийн гишүүдийн тэгш байдал гэж юуг хэлэх вэ?
- Хүүхдийг зодож шийтгэх, загнаж зандрахаас илүү эерэг, уламжлалт хүмүүжлийн аргад суралцуулах талаар зөвлөгөө, мэдээлэл өгч, сургалтад хамруулна.
-Ажил хийдгүйдээ огт санаа зовдоггүй, хүний эрхийг зөрчиж байгаагаа ч мэдэхгүй, буруу гэж боддоггүй хүмүүст нэг удаагийн сургалтаар нөлөөлөх маш хэцүү байх. Тухайн гэр бүлийн амьдралд өөрчлөлт гарч байгааг хэрхэн үнэлэх вэ?
-Хүүхдийн эрхийн улсын байцаагч, мэргэжилтэн очоод хуулийн заалт хэлж өгөөд шууд л хүмүүсийн, эцэг, эхчүүдийн хандлага, харилцаа өөрчлөгдөхгүй.
Үе шаттай, давтамжтай үйл ажиллагаа байх ёстой. Тухайн хүнтэйгээ урт удаан хугацаанд яг л тулж ажиллана гэсэн үг.
Үүнтэй холбоотойгоор бидэнд хүний нөөцийн асуудал тулгамдаж байна. Жишээ нь Сонгинохайрхан, Баянзүрх зэрэг хүн ам ихтэй, мөн “кейс” их гардаг дүүрэгт 5-6 мэргэжилтэн ажиллаж байгаа нь олон хүнд хүрч ажиллах боломж, нөөц дутмаг байгааг харуулж байгаа юм.
Тиймээс хүүхэд хамгааллын чиглэлээр магадлан итгэмжлэгдсэн төрийн бус байгууллагатай хамтрахаас гадна сайн дурынхныг ажиллуулах боломжтой байгаа юм.
Цаашдаа эдгээр мэргэжилтнүүд маань нөхцөл байдлыг нь үнэлээд, хамгаалах байранд авах уу, сэтгэл зүйч, эмнэлэгтэй холбох уу, нөхөн сэргээх эмчилгээ хийх үү, хууль зүйн туслалцаа үзүүлэх үү гэдгийг шийдэх юм. Хамгийн гол нь аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх буюу гэр бүлийн бүх гишүүдтэй шат дараатайгаар ажиллах талаар хууль, журамд тусгагдсан.
Нөгөө талаас хүүхдийн боловсрол эзэмшиж буй орчинд хамгааллын асуудлыг сайжруулахад хуулийн зорилт чиглэж байна.
Бүх байгууллагууд хүүхэд хамгааллын бодлоготой байхын зэрэгцээ энэ чиглэлд нийт төсвийнхөө нэг хувийг зарцуулна гэж хуульчилсан.
Үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтад өртсөн, үл хайхралд өртсөн, гэр бүлийн хүчирхийлэлд амьдардаг хүүхдүүдийг ажиглаж, илрүүлэхэд багш, нийгмийн ажилтнууд маш сайн ажиллах хэрэгтэй.
Зарим тохиолдолд эрсдэлт нөхцөлд орсон хүүхдийн талаар мэдээлэхгүй, анзаарахгүй орхиж байна. Ялангуяа орон нутагт, хүн ам цөөтэй, бүгд нэгнээ таньдаг учраас нууцлалын асуудал хөндөгдөж байна. Хүүхэд хамгааллын арга хэмжээ авахаас илүүтэй хэн нэгэнд амьдралын нөхцөл байдлыг нь сонин болгож ярих, эсвэл хүүхдийн эрхийн зөрчлийг нуух, мэдээлэхгүй байх зэргээр хүүхдийн эрхийг нь зөрчих явдал байна.
Тиймээс хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллаж буй хүмүүс мэргэжлийн ёс зүйтэй байх ёстой.
Ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Хүүхэд хамгааллын тухай хууль /шинэчилсэн найруулга/-д улсын хэмжээнд хүүхдийн мэдээллийн нэгдсэн сантай байхаар тусгасан.
Зөвхөн мэргэжлийн байгууллагад ажиллаж байгаа мэргэжилтэн гэлгүй хүн бүр хүүхэд хамгаалагч.
Манай улсын нийт хүн амын 1.2 сая гаруйг нь буюу 37 хувийг нь хүүхэд эзэлж байна.
Түрүүнд дурдсан, өнгөрсөн онд эрсдэлт нөхцөлд байгаа гэж бүртгэгдсэн 15,905 хүүхэд одоо яг ямар нөхцөл байдалд байгааг нэг бүрчлэн нөхцөл байдлыг нь үнэлж, мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ.
Ингэхдээ эрсдэлт нөхцөл байдал нь арилсан байна уу, аав, ээжийнх нь хандлага өөрчлөгдсөн үү, гэх зэргээр нарийвчлан судалж, бүртгэлжүүлнэ. Тухайлбал эцэг, эх байх үүрэг хариуцлагаа ухамсарлаж, хандлагаа өөрчилж чадвал хүүхдийн эрсдэлт нөхцөл байдал арилна. Тиймээс мэдээллийн санд бүртгэлтэй байгаа хүүхэд нэг бүрийн байдлыг дахин нягталж, ажиллана гэсэн үг.
“Гэхдээ зөвхөн мэргэжлийн байгууллагад ажиллаж байгаа мэргэжилтэн гэлтгүй хүн бүр хүүхэд хамгаалагч” гэлээ.
Ирэх есдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх Хүүхэд хамгааллын тухай хуульд /шинэчилсэн найруулга/ дараах онцлог зохицуулалтыг нэмж тусгажээ.
Үүнд:
1. Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийг үл хайхарсны улмаас хүүхэд бие махбод, сэтгэл санаа, бэлгийн дарамт, бэлгийн хүчирхийлэлд өртөх, гэмт хэргийн улмаас хохирсон, нас барсан хүүхдийн тоо жил бүр нэмэгдэж, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлсэн иргэдийн 68 хувийг хүүхэд эзэлж байна. Хүүхэд хамгааллын үйлчилгээг эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд бүрд чанартай, хүртээмжтэй хүргэх, эцэг, эх хүүхдээ үл хайхрахыг хориглосон заалтыг тусгасан.
2. Эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, хүүхдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэх, эсхүл хэрэглэсэн үедээ хүүхдийн амьдарч, суралцаж байгаа орчин, орон байранд нэвтэрснийг хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулсантай адилтгаж үзэхээр болов.
3. Боловсролын орчин дахь хүүхэд хамгааллын хүрээг өргөжүүлж, боловсролын сургалтын байгууллага, сүм хийдийн дэргэдэх шашны сургуульд суралцаж байгаа хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг тусгасан. Хүүхэд эрсдэлт нөхцөлд байгаа эсэхийг үнэлэх, зөвлөгөө өгөх, хүүхэд бүрийн нийгэм, сэтгэл зүйн асуудлыг илрүүлэх, тандан судлах, хүүхэд тодорхойгүй шалтгаанаар хичээлдээ ирээгүй тохиолдолд гэр бүл, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид даруй мэдэгдэхийг боловсролын сургалтын байгууллагын холбогдох ажилтанд үүрэг болголоо.
Боловсролын сургалтын байгууллага үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн болон хохирогч хүүхэдтэй хэрхэн харилцах, сургуулийн удирдлагын зүгээс авч хэрэгжүүлэх арга хэмжээний хэлбэрийг өөрчилсөн. Үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн хүүхэдтэй ганцаарчилсан уулзалт хийж, түүнд зөвлөгөө өгөх, хохирогч суралцагчаас уучлалт гуйлгуулах, сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээг үзүүлэх, хүүхдийн төлөвшилд нөлөөлөх сургалт, үйл ажиллагаанд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт хамруулах зохицуулалтыг тусгасан.
Мөн боловсролын сургалтын байгууллага, насан туршийн суралцахуйн төвд суралцаж байгаа хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын нөхцөл байдлын тандалт судалгааг гурван жил тутам боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага хийх зохицуулалтыг оруулсан болно.
4. Хүүхдийн цахим орчин дахь зохистой хэрэглээг дэмжих, цахим орчинд хүүхдийг эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, цахим орчны үйлчилгээ эрхлэгч өөрийн үйлчилгээнд хориотой агуулгыг түгээхгүй байх, хүүхдэд хортой агуулгыг хянах, хязгаарлах, хаах арга хэмжээ авахыг үүрэгжүүлэв.
Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч өөрийн сүлжээнд хүүхдийн эрүүл мэнд, бие махбод, оюун санаа, ёс суртахууны хөгжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц хориотой, хортой контентыг хязгаарлах, контентын ангиллын тэмдэглэгээг олон нийтэд түгээхийн өмнө байршуулах, насанд хүрэгчдэд зориулсан тохиргоог идэвхжүүлэх боломжоор хэрэглэгчийг хангасан байна.
Хүн, хуулийн этгээд хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, цахим орчинд хориотой агуулга түгээснээс хүүхдийн эрх зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй гэж үзвэл гомдлоо хүүхдийн эрхийн улсын байцаагч, цагдаагийн байгууллагад гаргаж, шийдвэрлүүлэх бөгөөд хүүхдийг цахимаар урхидах, дээрэлхэх, дарамталсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар торгох шийтгэл ногдуулахаар хуульчилсан.
5. Гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдлын үед хүүхдийг насанд хүрсэн хүнд харгалзуулалгүйгээр орхих, хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахаас бусад тохиолдолд хүүхдийг байгаа газраас нь авч явах, тээвэрлэхийг хориглосон.
6. Хүүхдийн эсрэг болон хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн хүнийг хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлдэг байгууллагад ажиллуулах, хүүхэдтэй холбоотой ажил, үүрэг гүйцэтгүүлэхийг хориглосон.
7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүүхдийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцох эрхийг баталгаажуулж өгсөн.
8. Засгийн газрын гишүүн бүр эрхлэх асуудлын хүрээнд салбарын хүүхэд хамгааллын үйлчилгээ, төрийн байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвтөө тусгуулах арга хэмжээ авахыг хуульчилсан болно.
Хүүхэд хамгааллын тухай хууль батлагдсанаар дараах ач холбогдолтой.
Үүнд:
- Хүүхэд хамгааллын асуудлаар төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг тодорхой болж, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд бүрд хүүхэд хамгааллын үйлчилгээг хүргэх нөхцөл, боломжийг бүрдүүлнэ.
- Хуульд хүүхэд хамгааллын үйлчилгээний түвшин, үйл явц, төрөл, хэлбэрийг тодорхойлж, хүүхэд хамгаалалд шаардагдах төсвийг тусгаснаар хүүхэд бүрд чанартай, хүртээмжтэй хүүхэд хамгааллын цогц үйлчилгээг үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн.
- Хүүхэд хамгааллын кейс менежментийн алхмыг тодорхойлж, мэргэжлийн удирдлагын чиг үүргийг хуульчилснаар хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээг цаг алдалгүй, үр дүнтэй хүргэх, хүүхдийн сайн сайхан байдлыг дэмжих, үр дүнг үнэлэх, хянах механизм сайжирна.
- Магадлан итгэмжлэгдсэн, мэргэшсэн төрийн бус байгууллагаар хүүхэд хамгааллын үйлчилгээг хүүхдэд хүргэх, сум, хороонд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтантай болсноор хүүхэд хамгааллын хууль тогтоомжийн хэрэгжилт анхан болон дунд шатанд сайжирч, хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэнэ.
- Салбар бүр хүүхэд хамгааллын бодлоготой байхыг хуульчилж өгснөөр хүүхдийн эсрэг хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлага, хариуцлага нэмэгдэж, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогч бүр ажилтныхаа хүүхдэд ээлтэй хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлж, хүүхэд бүрд оруулах хөрөнгө оруулалт нэмэгдэж, хүүхдийн сайн сайхан байдлыг хангахад бодит хувь нэмрээ оруулах болно.
Хэрэв дээр дурдсанчлан хүүхдийн эрх зөрчигдвөл Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйл буюу Хүүхдийн эрхийг зөрчих тухай заасны арга хэмжээ авах юм.