"Авлигыг илрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх ажиллагаанд иргэний нийгэм, хэвлэлийн үүргийг нэмэгдүүлэх нь’’ сэдэвт хурал өнөөдөр болов.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталсан. Үүнд тусгасан ажлуудыг төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, олон улсын байгууллага, хэвлэл мэдээлэл болон иргэдийн хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлнэ.
Судлаач Л.Галбадрах “Мэдээллийн ил тод байдал, иргэдийн болон төрийн албан хаагчдын ойлголт мэдлэг хангалтгүй байна. Хуулийн хэрэгжилтийг хариуцсан орон тооны бус зөвлөл Хууль зүйн дотоод хэргийн яамны дэргэд ажилладаг. Нийтийн мэдээллийн ил тод байдлыг хангах энэ зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай. Мөн Хүний эрхийн үндэсний комисс мэдээллийн ил тод байдлыг хангах чиглэлээр гомдлыг хүлээн авах, шалгах, шийдвэрлэх үүрэг хүлээсэн. Комисс энэ үйл ажиллагааг идэвхжүүлэх гэх мэт хүчин зүйлс авлигатай тэмцэхэд чухал байна.
Авлигын эсрэг конвенцын 33-р зүйлд шүгэл үлээгчийг хамгаалах хууль, тогтоомж батлах шаардлагатай гэсэн. Гэвч манай улс шүгэл үлээгчийг хамгаалах хуульгүй. Гурван жилийн өмнө Засгийн газар төсөл өргөн барьсан ч батлагдаагүй л байна. Шүгэл үлээгчийг хамгаалах, сэтгүүлчийн эх сурвалжийг нууцлах асуудлыг хуульчлаагүй үед мэдээллийн ил тод байдал хязгаарлагдах, улмаар авлигатай тэмцэхэд сөргөөр нөлөөлнө.
Шүгэл үлээгчийг хамгаалаагүй үед авлига, гэмт хэргийн мэдээллүүд улам далд болж, ил гарахгүй, авлига улам даамжрах үр дагавартай тул мэдээллийг яаж ил болгох, мэдээллийг үндэслэлгүйгээр нууцлахаас хэрхэн сэргийлэх вэ гэдэг чиглэлээр туршлага судалж, энэ бага хурлыг хийж байна гэв.
НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны авлигатай тэмцэх зөвлөх Жон Хайде “Энэ хэлэлцүүлгээр ярьж байгаа нэг чухал асуудал бол иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс Монголд авлигатай тэмцэх асуудлаар иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааны нэгдэл байгуулах санал юм.
Энэ нэгдэл албан эсвэл албан бус зохион байгуулалттай байж болно.
Иргэний нийгмийн сүлжээ байгуулснаар Авлигатай тэмцэх газарт ард иргэдийн үзэл бодол, дуу хоолойг хүргэх, иргэдтэй зөвлөлдөх, санал бодлоо солилцох боломж илүү нээгдэнэ гэж хэллээ.
НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Зүүн өмнөд Ази Номхон далайн бүсийн эрх зүйч Мегуми Хара “Хурлын оролцогчид олон асуудлын талаар ярилцлаа. Эдгээрээс үндсэн таван асуудлыг нэн тэргүүнд хэлэлцэх хэрэгтэй хэмээн тодорхойлсон. Нэгдүгээрт, иргэний нийгмийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, тэдний хамтын ажиллагааг дэмжих дээвэр байгууллага байгуулах нь ач холбогдолтой гэж үзсэн.
Хоёрдугаарт, мэдээллийн ил тод байдал, төрийн байгууллагуудаас олон нийтэд нээлттэй тавьдаг мэдээллийн хүрээг нэмэгдүүлэх хэрэгтэй. Гуравдугаарт, иргэдийн болон иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог дэмжих боломжуудыг хайх хэрэгтэй. Дөрөвдүгээрт, хувийн хэвшил дэх шударга ёсыг дэмжсэн, түгээн дэлгэрүүлсэн, авлигаас ангид бизнес эрхлэх боломжийг хөхиүлэн дэмжсэн нөлөөллийн ажлыг явуулах шаардлагатай. Тавдугаарт, хүүхэд залуучуудад авлигагүй, цэвэр нийгмийн шударга иргэд болж төлөвшихөд нь дэмжих нөлөөллийн ажлыг зохион байгуулах талаар ярилаа гэв.
Бага хурал АТГ-ын байранд болов.
Л.Оюунчимэг