gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     7.22
  • Валютын ханш
    $ | 3585₮
Цаг агаар
 24
Зурхай
 7.22
Валютын ханш
$ | 3585₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 7.22
Валютын ханш
$ | 3585₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Наро Банчэн: Сайхан сэтгэлийн үүднээс сайн үйл бүтээсний үр дүнд аз жаргал ирнэ

Э.Оргил
Соёл урлаг
2024-05-16
1474
Twitter logo

Бурхан багшийн дүйчин өдөр зориулсан эрдэм ном, соёлын өдөрлөг өнөөдөр Гандантэгчэнлин хийдэд боллоо. Энэ үеэр Наро Банчэн гэгээнтэн сүсэгтэн олонд хандаж “Нинжин сэтгэл” хэмээх номын айлдвар хүргэлээ.

Наро Банчэн гэгээнтэн, Бид бүхэн ямар шашин шүтдэгээс үл хамааран бүгд нэг зүйл хүсдэг жаргалтай байх. Жаргалтай байхын тулд боловсрол эзэмших, гэр бүл, үр хүүхэдтэй болох гэх мэтээр маш их зүйлийг хийдэг. Гэтэл тэр байдлаасаа сэтгэл ханамж авахгүй, дотоод сэтгэлд уур уцаар муу сэтгэл хүчтэй байвал гадна талд хэчнээн сайхан зүйл байсан ч бид амар амгалан болохгүй. Тэгэхээр жаргалтай байх нь сэтгэлзүйгээс хамаарна. Бидний дайсан гадна байгаа гэхээс илүү дотоод сэтгэлд байдаг.

Гадна талд дайсан байгаа тохиолдолд сэрэмжилж болно. Гэхдээ дотоод сэтгэлийг зовоох дайсан бол гаднах дайснаас илүү аюултай. Уур уцаар, муу сэтгэлийн мөн чанар нь хүний сэтгэлийн амар амгаланг үгүй хийх, бусдын жаргалтай байдлыг бусниулах үр дагавартай. Сайхан сэтгэлийн үүднээс бусдад тусалж, сайн үйл хийгээд байвал үр дүнд нь жаргал, харин уур уцаар муу  үйлийн үрээр зовлон бэрхшээл ирнэ. Энэ бол шашны номлол гэхээс илүү байгалийн хууль, жам ёсны асуудал гэж хэлж болно.

Зовлонг хүсэхгүй байгаа бол зовлонгийн шалтгааныг бүү хүс. Дотоод сэтгэлд стресс, уур уцаар хүчтэй байвал дархлаа унаж, бие махбодь хүртэл өвчин ороодгийг шинжлэх ухааны эртэмтэд ч нотолсон. Мял богд айлдсан байдаг. “Могой харахад их өрөвдмөөр амьтан. Явъя гээд хөл байхгүй, нисье гээд далавч байхгүй. Тэгсэн хэр нь харахад айдас, тавгүй байдал үүсгэдэг. Энэ юуны хүч вэ? гэхээр уурын хүч юм байна. Могой их ууртай амьтан аж.

Тэгэхээр бид уур уцаартай байвал хайртай дотно хүмүүсээ гомдоож, өөрөөсөө түлхэх холдуулдаг. Ууц уцаар нь бидний буяны үр дүнг шатаадаг. Ажил үйлс бүтэлгүйтэх, барцад саад тохиолдох зэрэг асуудал дотоод дахь муу сэтгэлээс үүсэж байна гэсэн үг.

Бусдад сайхан сэтгэлээр туслахын дээр бусдын ач тусыг маш сайн санах хэрэгтэй юм. Эцэг эхийн хайр энэрлийн ач тусыг санах ёстой. Жаахан хүүхэд бол ээж нь гараад ирэх хооронд л дагаад уйлдаг шүү дээ. Том болоод ирэхдээ хүүхдийнхээ төлөө “тэг ингэ” гэж хэлэхэд дургүйцэж, уурлах хандлага ажиглагддаг. Энэ бол эцэг, эхийн ач тусыг санахгүй байгаа алдаа юм. Сайхан сэтгэлийн үүднээс сайн үйл бүтээсний үр дүнд аз жаргал ирнэ.

“Бодьсадвын явдалд орохуй” номонд:

Энэ насанд эдэлж байгаа жаргал бүхэн бусдыг энхрийлэн хайрласнаас гарч байна
Энэ насанд эдэлж байгаа зовлон бүхэн амин хувиар хичээснээс гарч байна гэж айлдсан байдаг.

Аминч үзлийг бусдыг энхрийлэн хайрлах үзлээр солихгүй л бол төгс гэгээрэх байтугай, энэ насанд амгалан байх боломжгүй гэж айлдсан байдаг. Тэгэхээр хамаг амьтанд жаргал хүссэн сэтгэлийг өөртөө дадуулах нь зүйтэй юм. Сайхан сэтгэлийн үүднээс сайн үйл бүтээсний үр дүнд аз жаргал ирнэ гэж айлдав. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан