Мега, томоохон төслийн шийдвэр гаргалт, удирдлага, төслийн багт ажиллаж буй хүмүүст "How big things get done" номыг уншихыг санал болгож байна.
Энэ номын автор Bent Flyvbjerg нь Оксфордын их сургууль, Копенгагены мэдээллийн технологийн их сургуулийн профессор бөгөөд KPMG-ийн тодорхойлсноор “Мега төслийн дэлхийн тэргүүлэгч шинжээч” юм. Хатран зохиогч Dan Gardner нь сэтгүүлч бөгөбд Нью Йорк Таймсын бестселлер “Risk, Future Bubble and Superforecasting (Philip E. Tetlock) автор юм.
Эцэст нь, мега төслийн манлайлал, менежментэд мөрдөх 11 эрхэм дүрмийг зөвлөмж болгосон.
Том төслүүд яагаад “нухацтай бодож, хурдан гүйцэтгэ” гэсэн жанжин шугам барьж, төлөвлөлтийн процесст төвлөрөх ёстойг, төслүүд эсрэгээр нь “хурдан бодож, удаан гүйцэтгэл” гэдэгт унаснаар ямар эрсдэлүүдтэй нүүр тулдаг болохыг, хэт яарсан, гоомой шийдвэрт ямар хүчин зүйлс нөлөөлдгийг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарласан.
Эрх мэдэл (улс төр), сэтгэл зүй (өөдрөг байдал, хэт итгэлтэй байдал) гэсэн 2 ерөнхий хүчин зүйл төслийн бүтэлгүйтлийн суурь шалтгаан болдог. “Амлалтын төөрөгдөл”, “Төлөвлөлтийн төөрөгдөл”, “живсэн зардлын төөрөгдөл”, улс төрийн ашиг сонирхол туршлага, туршилтыг үл тоомсорлоход хүргэдэг тухай гээд олон төөрөгдөл, “алдаа-засах мөчлөг”-төө живдэг тухай сонирхолтой жишээгээр тайлбарладаг.
Гэхдээ төслийн хэмжээ томрохын хэрээр мөнгө, ашиг сонирхол нэмэгддэг тул улс төр, эрх мэдлийн нөлөө зонхилдог тухай тайлбарлана. Улс төрийн ашиг сонирхлоор “Яарвал даарна” гэгчээр зардлын хэтрэлт, хугацааны хоцролт нь төсөөлснөөс ч өндөр эрсдэлд хүргэж болохыг, төслийн төрөл тус бүр дээр харилцан ялгаатайг 25 салбарын 16000 гаруй төслийн статистик дээр суурилан тайлбарлана. Төслийн зорилго дээрээ төвлөрч, төлөвлөлтөө няг нямбай, туршилт, симуляц дээр суурилж хийхийн ач тусыг, туршлага чухлыг, төлөвлөлт дээр орхигдуулсан, үл тоомсорлосон зүйлс л хожим толгой дээр буудгийг, хичнээн сайн төлөвлөгөө гаргасан ч, түүнийг гүйцэтгэх сайн баг бүрдүүлэх ёстойг маш олон кейс, баримтаар тайлбарлана.

Энэ номыг уншсаны дараа, улс төр хэт оролцсон, амбиц, ашиг сонирхол орсон олон мега төслүүдийн хувь заяа муугаар эргэх муу совин татсаныг нуух юун. Иймээс ажил хариуцаж байгаа найзуудаа энэ номыг уншиж, “мордохыг хазгай”-г засаж, хувь хүний болон төслийн эрсдэлийг бууруулаасай гэж хүсэж байна.
Энэ номын тойм дээр суурилан бичсэн “Том төслийн төлөвлөлт, хэрэгжилтэд анхаарах зарим асуудал: Олон улсын туршлага” нийтлэл (хамтарсан) гарах үед хуваалцана.