Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан өнөөдөр болсон Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар дараах мэдээллийг өглөө.
-Юуны өмнө экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсгийн мэдээллийг өгье. Бид экспортыг өсгөх, гадаад валютын нөөцийг нэмэх чиглэлээр ажиллаж байна. Энэ ажлын хэсэг өчигдөр хуралдлаа.
Энэ онд нийт 22.9 тонн нүүрс худалдлаа. Энэ нь өмнөх оны мөн үеэс давсан үзүүлэлт юм.
Энэ сарын 22-ны байдлаар Бичигт боомтоор гаргасан, эрчим хүчний нүүрсний худалдаа 2.9 дахин өслөө. БНХАУ-д эрчим хүчний нүүрсний эрэлт өслөө. Иймд бид энэ онд энэ төрлийн нүүрсний худалдаанаас нэмэлтээр 100 сая ам.доллар олох боломжтой. Гэвч экспорт өссөнтэй зэрэгцээд импорт мөн өслөө.
Ирэх сарын 1-нээс БНХАУ-ын Ганцмод манай улсын Гашуунсухайт боомтын гэрээ албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. Төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нөөс эхэлнэ. Энэ хүрээнд хоёр улсын Засгийн газар хооронд нийт 3 гэрээ байгуулсны хоёр нь манай яамтай хамаатай. Эдгээр нь Нүүрс худалдах, худалдан авах гэрээ болон ЭТТ ХК-ийн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэрээ юм. Уурхайн хүчин чадлыг нэмэх хүрээнд ажлын хэсэг яг одоо БНХАУ-д ажиллаж байна.
Уул уурхайн биржийн тухай хуулийн төслийг Засгийн газар татан авсан. Ирэх долоо хоногт болох Засгийн газрын хуралдаанаар энэ хуулийн төслийг хэлэлцэн, дахин өргөн барих, эсэхийг шийднэ.
Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Дэлгэрсайхан:
-Монгол-БНХАУ-ын хооронд хил дамнасан гүүрэн байгууламж барих гэрээг манай яам бэлэн болгосон. Ирэх сарын эхээр энэ гэрээг байгуулж, ирэх сарын 14-нөөс барилгын ажил эхлэх төлөвлөгөө урьдчилсан байдлаар гарсан. БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хороо, ЭСЯ гэх мэт олон газар хамтран ажиллаж байна. Нээлтийг ямар түвшинд, ямар оролцоотойгоор хийх талаар бид ярилцаж байна. Нээлтэд сэтгүүлчид та бүхэн оролцохыг урьж байна.
Нээлтийн дараа бүтээн байгуулалт шууд эхэлнэ. Хоёр улс өөр өөрийн газар нутаг дээр барилгын ажлаа эхлүүлнэ. Энэ ажлыг гүйцэтгүүлэхээр бид тендер зарлахад БНХАУ-ын Төмөр замын инженеринг корпорац буюу CREC, Хятадын төмөр замын барилгын корпорац гэх хоёр компани оролцох сонирхлоо илэрхийлээд байна.
Тендерийг энэ сарын 30-нд нээн, сонгон шалгаруулалт явуулна. Одоогоор хоёр компани саналаа ирүүллээ. Хил дамнасан төмөр зам дагуу хаалттай бүс байгуулах, гаалийн ажилтнуудыг ажиллуулах гэх мэт бэлтгэлээ хангасан.
Урин цаг ирсэн болохоор төмөр зам барих ажлыг аль болох хурдан эхлүүлэхээр зорьж байна. Төмөр замыг нэг жил хагасын дотор барьж дуусгана. Төмөр замыг холбосны дараа БНХАУ-ын "Чайна энержи" компанид олгох нүүрсийг зөвхөн төмөр замаар нийлүүлнэ. Тэр хүртэл нүүрсийг авто замаар тээвэрлэнэ гэв.