gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     5.23
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 23
Зурхай
 5.23
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 5.23
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ж.Уранболор: Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэгт 27 наснаас эхлэн хамрагддаг болсон

Б.Азбаяр
Эрүүл мэнд
2025-05-19
39
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  15 цаг 11 минут
2025.04.14

"Умайн хүзүүний хорт хавдрыг хөгжил буурай орны өвчин гэдэг. Манай улс энэ төрлийн өвчлөлөөр 185 орноос 57-д жагсдаг. 

Монгол эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдож буй өвчлөлийг элэг, ходоод, умайн хүзүүний хорт хавдар тэргүүлж буй.. 2024 оны байдлаар манай улсад умайн хүзүүний хорт хавдраар 521 эмэгтэй өвдөж, 167 нь нас баржээ" хэмээн ХСҮТ-ийн Хавдрын эрт илрүүлгийн бүртгэл, тандалтын албаны их эмч АУ-ны доктор Ж.Уранболор мэдээллээ. Тэрбээр үргэлжлүүлэн энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярив.

Ж.Уранболор "Нийт хавдраас хоёр төрлийн аргаар буюу вакцин, эрт илрүүлгээр урьдчилан сэргийлэх боломжтой. Элэг болон умайн хүзүүний хорт хавдраас эрт илрүүлгийн аргаар урьдчилан сэргийлж болдог. Мөн умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх вакцин бий. Гэтэл энэ хоёр өвчлөл зонхилж буй.

Манай улсын хувьд 2012 оноос умайн хүзүүн хорт хавдрыг эрт илрүүлдэг болсон. Үүнд 30-60 насны эмэгтэйчүүд гурван жил тутамд эсийн шинжилгээ өгөөд, өрхийн харьяа эмнэлэгтээ үнэ төлбөргүй хамрагдах боломжтой. Эдгээр тоон мэдээллүүд манай албанд ирж, бүртгэгддэг. Нийт 13 жилийн дунджаас харахад манай эмэгтэйчүүдийн 38 хувь нь л эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагддаг.

Хуучин заавраар бол 30 наснаас эхэлж эрт илрүүлэгт харуулж байсан бол 2025 оны нэгдүгээр сард батлагдсан тушаалаар бол 27 наснаас эхлэн эсийн шинжилгээ өгдөг болсон. Харин 30, 40 настай эмэгтэйчүүдийн хувьд хавдрыг үүсгэдэг вирусийн шинжилгээг өгнө. 45-63 насныхан бол эргээд эсийн шинжилгээ өгдөг болж шинжлэх аргачлалд өөрчлөлт орсон.

2008 онд Германы эрдэмтэн хүний папиллома вирус нь умайн хүзүүний хавдар үүсгэдэг гэдгийг баталж, анагаах ухааны Нобелийн шагнал хүртэж байсан. Түүнээс хойш энэ вирусийн эсрэг л үйл ажиллагаа явуулж тэмцэх ёстой юм байна гээд вакциныг бий болгосон. Энэ вирус өөрөө маш түгээмэл буюу 10 хүн тутмын 8 нь амьдралынхаа туршид ямар нэгэн байдлаар өвдсөн байдаг юм. Өөрөөр хэлбэл хүйсийн ялгаагүй халдварлаж, өвддөг.

Эрэгтэйчүүдийн хувьд тээгч нь болдог. Тиймээс, хэрэв бэлгийн харилцаанд орсон л бол вирусийн халдвар авсан байхыг огт үгүйсгэхгүй. Мөн хэдэн настай байх нь огт хамаагүй. Түүнчлэн анхны бэлгийн хавьтлаар вирус авах магадлал маш өндөр.

Хүний папиллома вирусийг эмэгтэй хүнд буюу умайн хүзүүний хавдарт түлхүү хамаатуулж яриад байгаа ч, эрэгтэйчүүдийн хувьд хошного, шодой, ам залгиурын хавдруудыг ч үүсгэдэг.

Тэгэхээр яагаад 11 настай хүүхдүүдийг сонгон вакцинд хамруулж байна гэхээр арай бэлгийн харьцаанд орж амжаагүй гэдэг утгатай юм. Ингэснээр бэлгийн харилцаанд орсон ч гэсэн хүний папиллома вирусийг авахгүй гэсэн үг. Охид өвдөхгүй, хөвгүүд насанд хүрсэн ч тээгч болохгүй юм. Тиймээс эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдэд вакцин хийх гээд байгаа юм" хэмээн ярилаа.

Эмчийн зөвлөгөөг болон умайн хүзүүний хавдрыг даван туулж буй эмэгтэйн ярилцлагыг дараах бичлэгээс үргэлжлүүлэн үзнэ үү.

Ярилцлагыг шууд үзэх:

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан