Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Ж.Алдаржавхлан, А.Ариунзаяа, Н.Батсүмбэрэл нар 2025 оны 3-р сарын 31-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн. Донорын тухай хууль 2000 онд батлагдсан бөгөөд анх цусны донорын харилцааг зохицуулж байв. Үүнээс хойш 2018, 2022 онд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хуулийн төслийг санаачлан боловсруулсан нь энэ юм.
Хүнийг цусаа хандивлахыг уриалж болдог бол эрхтэн, эд, эсээ хандивлахыг уриалж болдоггүй учир нэг хуулийн энэ хоёр заалт зөрчилддөг. Иймд Донорын тухай хуулийг Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хууль, Цусны донорын тухай хууль гэж нэрлэн, тус тусад нь хуулийн төсөл болгон боловсруулсан гэж Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн тайлбарлав.
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн танилцуулж байна. Анагаах ухаан хөгжихийн хэрээр эрхтэн шилжүүлэн суулгахаар зогсохгүй эд, эс, үр шилжүүлэн суулгах эмчилгээний төрлүүд эрчимтэй хөгжлийг дагаж, үүнтэй холбоотой харилцаа, шинэ нэр томъёог хуульчлах шаардлага бий болжээ.
Тухайлбал, Төсөлд “эс шилжүүлэн суулгах” гэж нэр томъёог тусгасан бөгөөд энэ нь “Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээнд хэрэглэгдэх эд, эсийн сантай байна. Эсийн сангийн ажиллах журмыг эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн буюу Эрүүл мэндийн сайд батална. Хүүхдэд эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээний төлбөрийг Эрүүл мэндийн тухай хуульд зааснаар төр хариуцна.
Тээгч эх гэсэн нэр томъёо 2020 оны хуульд байдаг. Энэ төсөлд ямар тохиолдолд тээгч эхийн тусламж авахыг тодорхой тусгажээ. Төсөлд, Эрүүл мэндийн шалтгаанаар ураг тээж, төрүүлэх боломжгүй нь эрүүл мэндийн байгууллагаар нотлогдсон бол тээгч эх авна. Эрүүл мэндийн байгууллагаас өөрөө хүүхэд тээх боломжгүй нь батлагдсанаас бусад тохиолдолд тээгч эх ашиглахыг хориглоно гэж төсөлд тусгажээ. Үүнээс бусад тохиолдолд тээгч эхээр дамжуулан хүүхэд төрүүлэхийг боолчлол гэж үзэх тул хориглоно гэж УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн тодотгосон.
ЭРҮҮЛ ХҮН МЭС ЗАСАЛД ОРОХ ГАНЦ ШАЛТГААН НЬ ДОНОР БОЛОХ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах мэс засалд амьд болон амьгүй донорын эрхтэнийг суулгана. Дэлхий нийтээр эрүүл хүнийг хөндөхгүй, аль болох амьгүй донороос эрхтэн авахыг зөвлөж байна. Өндөр хөгжилтэй орнуудад энэ төрлийн мэс заслын 90 хувийг амьгүй донороос авч эрхтэн авч хийж буй бол Монгол Улсад 90 гаруй хувийг амьд донороос хийж байна.
2023 оны судалгаагаар Монгол Улсын эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний дараах амьдрах чадвар буюу эмчилгээний үр дүн дэлхийн дунджаас өндөр үзүүлэлттэй байгааг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан УИХ-ын байнгын хорооны хурлын үеэр онцолж байв.
МОНГОЛД 182 ХҮН ЭЛЭГ, 683 ХҮН БӨӨР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГУУЛАХААР ХҮЛЭЭЖ БАЙНА
Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгуулах тоо нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд 2025 оны 4-р сарын байдлаар эрхтэн шилжүүлэх суулгуулах шаардлагатай 1094 иргэн дараалалд бүртгүүлснээс 182 нь элэг, 683 нь бөөр шилжүүлэн суулгуулах шаардлагатай.
Төсөлд “Амьд донор” гэж бусдын эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг сайжруулах зорилгоор эрхтэн, эд, эсээ сайн дураар өгөгч гэр бүлийн гишүүн бөгөөд гэрлэгчид, төрөл садангийн хүн, хүргэн, бэр гэсэн дарааллаар сонгогдсон хүнийг хэлнэ. Амьд донор нь дараах шаардлагыг хангасан байна.
- 21 насанд хүрсэн
- Гэрлэгч нь гэрлэлтээ бүртгүүлснээс хойш гурваас доошгүй жил болсон байх, хэрэв гэрлэгчид дундаасаа хүүхэдтэй бол жил харгалзахгүй
Төсөлд, Донор болох шийдвэрээ сайн дурын үндсэн дээр бие даан гаргасан, өөрийн шийдвэрийн эрсдэл, үр дагаврыг бүрэн ухамсарласан, сэтгэцийн эмгэггүй гэдгийг эрх бүхий байгууллага тодорхойлсон байна.
Жишээлбэл, Аав нь өвдсөн байлаа гэхэд охиндоо шахалт үзүүлж донор болгож болохгүй. Охин нь аавыгаа аваръя гэсэн чин сэтгэлээр донор болох шийдвэр гаргах ёстой. Энэ хуулийн төсөлд чин сэтгэлээсээ донор болов уу гэдгийг тусгай тестээр шалгана.
Амьд донор нь хүний эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг дээшлүүлэхэд зориулан эрхтэн, эд, эсээ өгөхдөө оршин суугаа газрынхаа хууль хяналтын байгууллагад мэдэгдэж, бүртгүүлсэн байна.
Хүүхдээс ясны хэм, захын цус авахдаа 14 хүртэлх настай бол эцэг, эх болон асран хамгаалагчийн, 14-өөс дээш настай бол өөрийнх нь болон эцэг, эх, харгалзан дэмжигч, асран хамгаалагчийн зөвшөөрлийг бичгээр авч, дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулсан байна гэж тусгажээ.
Энэ нь хүүхдээс эрхтэн авах тухай ойлголт биш, тариа тарьдагтай адил хатгалт хийж, цусны хэмт хэсгээс соруулж авах ажилбар юм. Хүүхдийн амь насанд ямар ч эрсдэлгүй бөгөөд ах нь дүүдээ, дүү нь ахдаа цусаа өгөх зэрэг шаардлага үүсдэг тул төсөлд уг зохицуулалтыг оруулсан байна.
Донор болж бусдад амьдрал бэлэглэсэн амьд донор нь хөдөлмөрийн чадвар алдсан хугацаандаа дундаж цалин хөлстэй тэнцэх олговор авна.
Ж.ЧИНБҮРЭН: АМЬГҮЙ ДОНОР НЬ НАЙМАН ХҮНИЙ АМЬ АВАРДАГ
“Амьгүй донор” гэж цус харвалт болон осол, гэмтлийн улмаас тархи нь бүрэн үхжиж, үйл ажиллагаа эргэшгүй алдагдсан, тархины үхэл нь тогтоогдсоны дараа үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа зарим эрхтэн, эд, эсийг шилжүүлэн суулгахаар авч болох донорыг хэлнэ. Эрүүл мэндийн байгууллагын бүтцэд тархины үхэл тодорхойлох мэргэшсэн баг ажиллуулна.
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Амьгүй донор нь найман хүний амь авардаг гэсэн судалгаа бий. П.Батчулуун эмчийн удирдан ажиллаж байсан алба дотнын хүнээ алдсан ар гэртэй уулзаж, “Амьгүй донор болгооч” гэсэн санал тавьдаг. Тийм хүнд хэцүү хэлэлцээг дуу, дүрс бичлэгээр давхар давхар баталгаажуулах ёстой. Хүний амь аврахын тулд энэ үүргээ биелүүлснийхээ төлөө эмч хүн ял сонслоо.
Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг Монголд хөгжүүлэхийн тулд гар бие оролцон зүтгэсэн эмч хүний хувьд хэлэхэд энэ бол ганцхан П.Батчулуун эмчтэй холбоотой асуудал биш.
П.Батчулуун эмчтэй холбоотой яригдаад байгаа зүйл бол эмчийн зүтгэл, иргэний сэтгэл дээр тогтдог маш нарийн үйл ажиллагаа. Ийм хүнд албыг хариуцдаг эмчээ яллаж, эмч нар нь иргэдээ хуурдаг гэсэн ойлголтыг нийгэмд хүчтэй түгээвэл Монголд энэ өндөр ур чадвар шаардсан ажлыг хийх эмч, хүнд өвчтөнтэй “ноцолдох” эмч олдохоо болино гэсэн юм.
4447 ИРГЭН ИРЭЭДҮЙД ЭД, ЭС, ЭРХТЭНИЙ ДОНОР БОЛОХОО ЗӨВШӨӨРЧ, ДОНОРЫН КАРТ АВААД БАЙНА
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга Б.Алтантулга, Манай алба 2018 онд байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл тархины үхэлтэй 292 боломжит донор илрүүлснээс 220 нь шалгуур хангаагүй. Үлдсэн 72 боломжит донорын гэр бүлтэй уулзаж, донор болгох хүсэлт тавихад 37 хүний гэр бүл донор болгохыг зөвшөөрсөн. Үр дүнд нь 31 амьгүй донороос 45 хүнд бөөр, 27 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийгээд байна.
Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Донорын тухай хуульд зааснаар 21 ба түүнээс дээш насны Монгол Улсын иргэн өөрөө хүсвэл ирээдүйд донор болохыг зөвшөөрч болно. Үүний тулд И-Монголиа руу нэвтэрч, Үйлчилгээ цэснээс "Донорын зөвшөөрлийн хүсэлт" нэрээр хайж, хүсэлтээ гаргаж болно.
Энэ нь Монгол Улсын иргэний гэнэтийн осол болон тархинд цус харваж тархины үхэлд орсон тохиолдолд өөрийн эд, эрхтэнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн донор болох хүсэлтийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба руу илгээх болон донорын бүртгэлийн мэдээллийг шалгахад зориулсан үйлчилгээ юм.
Иргэдийн цахимаар гаргасан хүсэлтийг дээрх мэргэжлийн байгууллага баталгаажуулж, Донорын карт хэмээх ногоон карт олгож И-Монголиа цэсэн иргэдийн нэр дээрх хуудасны Бичиг баримт цэсэнд байршуулсан иргэний үнэмлэх, гадаад паспорт, жолооны үнэмлэхийн адил байршуулна. Иргэн хүсвэл Донорын ногоон карт захиалан авч болно. И-Монголиа цахим системээр дамжуулан 2024 оны 12-р сарын дүнгээр 1500 гаруй иргэн Донорын карт авсан бол 2025 оны 4-р сарын 15-ны өдрийн байдлаар 4447 иргэн ногоон карт аваад байна гэв.
Харамсалтай нь амьгүй донороос эрхтэн авсан асуудалд тус албаны дарга, Гавьяат эмч П.Батчулууныг буруутгаснаас хойших сүүлийн хоёр жил орчим хугацаанд нэг ч амьгүй донор гараагүй аж.
Донорын гэрчилгээ эзэмшигч нь донор болох хүсэлтээсээ татгалзах эрхтэй гэж төсөлд тусгажээ. Энэ бол маш нарийн зохицуулалттай эмзэг тогтолцоо учир ирээдүйд донор болно гэдгээ ил тод зарладаггүй. Нууцлалтай байх ёстой юм.
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлсэн нь нийгэмд энэ дуулиан дэгдээд буйтай цаг хугацааны хувьд давхцаж байна. Тиймээс ирээдүйд ийм төрлийн маргаан, үл ойлголцол гарахаас сэргийлэх заалтуудыг төсөлд тусгажээ.
Тухайлбал, Амьгүй донор болсон иргэний гэр бүлд Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэхээс үл хамааран хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний оршуулгын зардал олгоно гэж тусгажээ. 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 мянган төгрөг болгон нэмэгдүүлээд байна.
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн бүрэн эхтэй танилцах бол ЭНД дарна уу.