Онцгой байдлын ерөнхий газраас алба хаагчдын хувцас хэрэглэлийн стандарттай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд “Гал унтраах үйл ажиллагаанд 120 гаруй нэр төрлийн техник хэрэгсэл ашигладаг. Объектын буюу ой хээрийн түймрийг унтраах ажиллагаанд тусгайлан зориулсан хувцас хэрэглэдэг. Хамгийн сүүлд 2004 онд ОХУ-д евро стандартын дагуу хийгдсэн хувцас хэрэглэлийг ашиглаж байна. Стандарт хангаж байгаа.
2019 онд хувцас бүрээр нь салгаж, тусдаа стандарттай байхаар баталсан. Сүүлийн жилүүдэд төсөв, санхүүжилттэй холбоотойгоор худалдан авалт сайжраад явж байна. Жил бүр дэлхийн стандартад юу хэрэглэж байна, түүнийг авч хэрэглэж, шинэчлэхийг зорьдог.
2022 оноос хойш дуут дохио өгөх төхөөрөмж нэмэгдсэн. Энэ нь алба хаагч утаатай орчинд 15 секундээс дээш хөдөлгөөнгүй болсон тохиолдолд ойр орчимдоо дуут дохио илгээнэ. Мөн алба хаагч бүр баг дотроо хувийн станцтай учраас бие биедээ мэдээлэл чөлөөтэй өгөх боломжтой болсон” гэв.
Алба хаагчдад хувцас хэрэглэл хүрэлцээтэй байдаг эсэх талаар тодруулахад “Хүн бүр тусдаа амьсгалын бие даасан төхөөрөмж, хамгаалах хэрэгсэлтэй. Өөрийн ээлж дээр өмсөөд бохирдсон бол цэвэрлэгээнд өгч, дараагийн ээлждээ өмсөх бүрэн боломжтой болсон” гэлээ.
Стандартын дагаа алба хаагчдын хувцас хэрэглэлийг хоёр жилд нэг удаа эсвэл дуудлагын тоогоор буюу 500 удаа дуудлагад явсан бол эсвэл гал унтраах ажиллагааны үеэр урагдаж, түлэгдсэн бол сольж, нөхөн хангалт хийж өгдөг аж.