ХААН Банк тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк сангаараа дамжуулан “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг Хавдар судлалын үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизтэй хамтран 15 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Өнөө жил аяны хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд 2025 оны 4-р сарын 14-19-ний хооронд Дорноговь аймагт, 4-р сарын 20-26-нд Архангай аймагт ажиллаж, эрт илрүүлгийн үзлэг, оношилгоо, сургалт, зөвлөгөө өгөх юм.
Эмнэлгийн тусламж үйлчилгээг алслагдсан бүс нутгийн иргэдэд ойртуулах, үзлэг оношилгоо хийх, хавдар хэмээх аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх зан үйлийг хэвшүүлэх, эрүүл мэндийн боловсролыг нь дээшлүүлэхээс гадна орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулах зэрэг олон үр дүнтэй ажлыг энэхүү аяны хүрээнд уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн.
Дорноговь аймгийн хувьд 2024 оны байдлаар хорт хавдрын өвчлөл, нас баралтын түвшин улсын дунджаас өндөр байна. Жилийн эцсийн байдлаар хавдрын 176 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт өвчтөний 71.7 хувь нь хожуу үедээ оношлогджээ. Өмнө нь тус аймагт 2011, 2012, 2015 онуудад “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг хэрэгжүүлж, нийт 5,266 иргэнийг эрт илрүүлгийн үзлэгт хамруулаад байсан юм.
Өнгөрсөн хугацаанд ХААН Банк сан энэхүү аяны хүрээнд 136 мянга гаруй үзлэг хийж, зөвхөн хортой хавдрын тохиолдол 680 илрүүлэн, нийт 1.4 гаруй тэрбум төгрөг зарцуулсан нь эрүүл мэндийн салбарт хувийн хэвшлээс оруулсан томоохон хөрөнгө оруулалт болсны дээр мэргэжлийн байгууллага, хувийн хэвшлийн сайн түншлэлээр нийгэмд бодитой өөрчлөлт авчирсан сайн жишээ болж буй.
Хорт хавдрын эрсдэлээс өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалах хамгийн зөв арга бол урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх явдал юм. Иймд иргэд та бүхэн хорт хавдраас сэргийлэхийн тулд урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдан, сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарч, эрүүл хооллож, тогтмол дасгал хөдөлгөөн хийж, хорт зуршлаас татгалзаарай.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк