АНУ-ын Нью-Мексико мужийн Белен хотын гал сөнөөгч Крис Мартинез хоёрдугаар сарын 6-нд ажлынхаа нэгэн энгийн өдөр үүдэнд нь хүүхэд уйлахыг сонссон байна. Ажлын бусад нөхдийн хамт хаалгаа нээтэл алчуурт ороосон, хүй нь ч тасраагүй хүү хайрцагт байжээ.
Крис зөнгөөрөө мэдрэв. Гар нь чичирсэн хэвээр эхнэр рүүгээ утас цохив. 39 настай эхнэр Жанай Мартинез хожмоо дурсахдаа “Тэр над руу залгаад хамгийн түрүүнд хэлсэн үг нь "Би одоо уйлж байна" гэсэн" гэжээ. 44 настай Крис эхнэртээ хэн нэгэн гал командын байрны “Аюулгүй хайрцаг"-т нярай хүүг орхисон тухай тайлбарлажээ. Энэ хайрцаг нь хүүхдээ асран хамгаалах чадваргүй хүмүүс хүүхдээ орхих боломжийг олгодог юм. Төрөхдөө ойролцоогоор 2.3 кг жинтэй байсан хүү хүйтэнд хөхөрч, дааран чичирч байжээ.
Хүүгийн дунд нэрийг "Грейсэн" гэж өгсөн нь “Бурханы ивээл биднийг түүнтэй учруулсан” гэсэн утгатай аж.
Хүүгийн дэргэд ямар ч захидал байгаагүй. Крис “Би түүнийг харсан тэр мөчид л аав нь болохыг хүссэн. Би түүнийг хамгаална гэж шийдсэн” хэмээжээ.
15 жилийн турш үргүйдэлтэй тэмцэж ирсэн тэдний хувьд эцэг, эх болох цаг нь ирсэн нь энэ аж. Бусад гал сөнөөгчид хүүхдүүдийнхээ тухай ярих бүрд Крис хүүхэдтэй болохыг маш их хүсэж заримдаа хөнгөн гунигт автдаг байснаа хуваалцжээ.
“Бид хүүхэдтэй болохыг үнэхээр их хүсэж байсан” хэмээн эхнэр Жанай хэлэв. Хүүг олсноос хойш хоёр хоногийн дараа Крис, Жанай хоёр Нью-Мексикогийн их сургуулийн эмнэлэгт очиж хүүтэй уулзах зөвшөөрөл авсан байна. Хүү тэнд уушгины үрэвслийн улмаас нярайн хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байв.
Крис, Жанай хоёр Майкелын төрсөн эхэд хэзээд талархаж явдаг гэжээ.
Жанай анх удаа хүүгээ тэвэрсэн талаараа сэтгэгдлээ хуваалцахдаа “Тэр маш эмзэг, турьхан байсан. Би түүнийг анх удаа угжаар хооллохдоо нүд рүү нь хараад л шууд "хайлчихсан". Би тэр мөчид л энэ бол миний хүү гэж мэдэрсэн" гэжээ. Тэд хүүг сар гаруй эмнэлэгт байхад нь өдөр бүр ирж уулзсаар байжээ. “Тэр бол хамгийн хүнд үе байсан. Бид түүнд улам л дасаж, хайрласаар байсан ч түүний албан ёсны асран хамгаалагч болох эсэх нь тодорхойгүй байсан” гэж ээж Жанай дурсав.
Ийнхүү тэд Майкелыг асран хамгаалж байгаад 3-р сарын 10-нд албан ёсоор өргөж авчээ. Хүүгийн дунд нэрийг "Грейсэн" гэж өгсөн нь “Бурханы ивээл биднийг түүнтэй учруулсан” гэсэн утгатай аж.
Өдгөө Майкел ой нэг сартай. Түүний хийх дуртай зүйлс нь оймс шургуулганаас гаргах, бүжиглэх, бусдыг үнсэх, тэврэлдэх гэнэ. Тэр мөн удахгүй хөлд орох гэж байгаа аж. Крис, Жанай хоёр Майкелын төрсөн эхэд хэзээд талархаж явдаг гэжээ. Тэд “Бид хүүд хамгийн сайн амьдралыг бэлэглэнэ. Тэр үнэхээр гайхамшигтай хүүхэд" хэмээжээ.
Эх сурвалж: Today