НИТХ-аас нийслэлд автомашины улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоож, 2024 оны 11-р сарын 8-ны өдрөөс эхлэн Улаанбаатарын бүртгэлтэй автомашины дугаар шинээр олгохыг зогсоох шийдвэр хэрэгжиж эхлэв.
Уг шийдвэр хэрэгжиж эхэлснээс хойш 2025 оны 4-р сарын 10-ны байдлаар нийслэлээс нэг ч дугаар олгож эхлээгүй байна. Гэвч иргэдийн хэрэгцээ, зах зээлийн эрэлт байгаа тул автомашины худалдаа хэвийн үргэлжилж байна.
Иргэд өөрийн нэр дээр удаан байсан, машин нь хэрэглээнээс гарсан дугааруудаа сэргээн авч, тохиролцон худалдах, худалдан авах бизнес фэйсбүүкт цэцэглэжээ.
Энэ талаар иргэн Б, Улаанбаатарын дугаар олголтыг зогсоогоод удаагүй байхад “тооны цуглуулга” болсон дугааруудыг 400 мянгаар худалдаж байсан бол ханш нь өссөөр 800 мянга, 1 сая төгрөгт хүрсэн. Харин дөрөвдүгээр сар гарсаар “тооны цуглуулга” дугаарууд 1.2 сая төгрөгөөс буухгүй байна. 1.1 сая төгрөгөөр Улаанбаатарын дугаар олдохгүй байна. Иргэдийн нэр дээр байгаа автомашины дугаар хямддаа 1.2 сая төгрөгөөс эхэлж, АААА, АААО, ООАА, АООА гэх мэт дараалалтай дугаарууд 10-20 саяар ч олдохгүй” гэж ярив.