Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр МҮХАҮТ-д боллоо. Хуулийн төслийг 2023 онд тус яамны дэд сайд асан С.Зулпхараар ахлуулан боловсруулж, хагас жилийн өмнө цахим хуудсанд байршуулан, иргэдээс санал авч байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн бодлогын газрын дарга Д.Ренчиндорж хуулийн төсөлд нэмсэн, шинэ заалтыг танилцуулав. Тэрээр ажиллах хүчний нийлүүлэлтийн дунд хугацааны таамаглал судалгаанд үндэслэн хуулийн төслийг боловсруулсан гэсэн юм. Мөн ажиллах хүчний хомсдол үүссэн нь дараагийн шалтгаан гээд үүнд дараах хүчин зүйлс нөлөөлсөн гэсэн юм.
- Төрөлт буурсан
- Залуус олноороо гадаад орнууд руу явсан
- Бодит цалин өсөөгүй.
Яг өнөөдрийн байдлаар манай улсад 48 мянган сул ажлын байр байна. Ирэх онд Засгийн газар 14 мега төсөл эхлүүлснээр ойрын хугацаанд нийт 280 мянган ажлын байр бий болно гэж ГБХНХЯ-наас танилцуулав. Гадаад харилцааны яамнаас мэдээлснээр манай 196 мянган иргэн гадаад улсад амьдардаг.
Харин манай улсад 19611 гадаад хүн ажилладаг. Энэ тоо 2014 онд хамгийн өндөр буюу 26104 байжээ. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн бодлогын газрын дарга Д.Ренчиндорж “280 мянган хятад хүн манай улсад ирнэ гэдэг нь ташаа мэдээлэл. Манай улсад хамгийн ихдээ л 54 мянган гадаад иргэн амьдарч байсан. Мөн гадаад иргэд дээд тал нь таван жил оршин суух боломжтой. Гадаад иргэдэд Гадаадын иргэн, харьяатын газраас хяналт тавин ажилладаг.” Гэв.
АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭ ЗААЛТУУД
- Цаашид гадаад ажилтны тоог тухайн жилд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтаас хамаарч тогтоодог болно.
- Улсын төсвийн тухай хуулийг баталсны дараа гадаад ажилтны тоог тогтоодог болно.
- Гадаад ажилтан авах үйл явцыг хялбаршуулна, хүнд суртлыг арилгана.
- Гадаад ажилтны бүртгэл мэдээллийг ЭЗХЯ-ны цахим бүртгэлтэй нэгтгэнэ.
- Бүртгэл хяналтыг сайжруулна.
- Газрын тос боловсруулах, ашигт малтмалын салбар энэ хуульд хамаарахгүй.
- Гадаад ажилтны төлбөрийг хөнгөлнө.
- Дээрх мэдээллийг өгсний дараа хэлэлцүүлэгт оролцогчид байр сууриа илэрхийлэв.
Монголын барилгын ассоциацын тэргүүн Н.Баярсайхан:
-УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын таван гишүүний өргөн барьсан хуулийн төсөлд сайн заалтууд байсан. Гэвч эргүүлэн татав. Харин яамнаас энэ төслийг оруулах гэж байгаад баяртай байна. Бид 100 ажилтан гаднаас авъя гэхээр яам 50 болгон хасдаг. Энэ зөвшөөрлийг авах гэж даргын үүдийг сахидаг. Одоо бидний бензин дуусаж байна. Ирэх хавраас яаж ажиллана даа гэцгээж байна. Өртөг дагаж, барилгын үнэ ихээхэн өслөө. Гэвч бизнес эрхлэгчид энэ мэт асуудлаа ил ярьдаггүй нь бидний нийтлэг дутагдал мөн. Иймээс популистуудаар удирдуулж байна. Ийм арчаагүй баймааргүй байна.
МҮХАҮТ-ын дарга Л.Төр-Од: Бид Боловсролын яам, ХБНГУ-ын GIZ байгууллагатай хамтран, ажилтнуудыг МСҮТ-д дадлагажуулах ажлыг эхлүүлэхээр ярьж байна. Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийг батлахдаа эдийн засгийн аюулгүй байдлаа харгалзах ёстой. Барилга, дэд бүтцийн салбар гадаад ажилтан оруулсан бол хөнгөлөлтөд хамрагдахгүй байна.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан бодит байдлыг мэдэхгүй байна. Монгол Улс бүү хөгжөөсэй, том төслүүд битгий хөдлөөсэй гэсэндээ л тэд эсэргүүцлээ.
“Сэлэнгийн тариалант” компанийн төлөөлөл Э.Жаргал:
-Хөдөө аж ахуйн салбар ажиллах хүнгүй болсон. Намар оюутнууд, цэргүүдийг дайчлаад ч бид ургацаа бүрэн авч чаддаггүй. Өдөрт найман цаг ажиллана, өдрийн цалин 150 мянган төгрөг гэхэд хүн ирдэггүй. Малчид өдөржин малаа дагаж яваад хадлангаа авч амжихгүй байна. Энэ хуулийн төслийг улс төржүүлж байгаа нь буруу.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан бодит байдлыг мэдэхгүй байна. Монгол Улс бүү хөгжөөсэй, том төслүүд битгий хөдлөөсэй гэсэндээ л тэд эсэргүүцлээ. Манай салбарт гаднаас нэг ажилтан авбал нэг сая 350 мянган төгрөг төлөөд дараа нь үүнийхээ 50 хувийг эргүүлэн авдаг.
Гадаад ажилтан авахад хэцүү, шат дамжлага ихтэй. Хүмүүс баахан хятадууд ирэх нь гэх юм. Тэд биднээс хөгжлөөрөө хол тасарсан, цалин нь ч өссөн. Тэд Монголд тоож ирэхгүй. Харин филиппин, энэтхэг ажилтнууд ирнэ. Бидэнд тракторын жолооч, механикч хэрэгтэй. Нарийн мэргэжлийн, өндөр ур чадвартай ажилтан илүү хэрэгтэй байна. Дроноор хор цацах гэх мэтээр автоматжуулалтыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр хичээж байна. Гэвч сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд өндөр үнэтэй байдаг.
Ажил олгогч эздийн холбооны гүйцэтгэх захирал Ч.Нанжидсамбуу:
-Бид энэ хуулийг дэмжинэ. 2010-аад онд Хойд Солонгосоос 5000 ажилтан гэрээ байгуулж, 2700 хүн ирсэн ч НҮБ-ын хоригт орох эрсдэл үүсэж, тэдгээр ажилтан буцсан. Хөдөө ажил хийх хүн олох нь хотынхоос илүү хүнд. Бизнес эрхлэгчид ил гарч, дуу хоолойгоо олон нийтэд хүргэхийг уриалж байна. Нэг ч хүн ажиллуулж, цалин тавьж үзээгүй хуульч залуу энэ хуулийг эсэргүүцэх юм.
Ийм популистуудыг бүү сонс. Эд нар бүр мэргэшиж, яаж олон нийтийг анхаарлыг татах, яаж хуулийг эргүүлэн татуулахыг их сайн мэддэг юм байна. Энэ бусармаг аргаар төр барилцаж явна. Тэднийг таслан зогсоох ёстой. Бүтээн байгуулалт хийхгүйгээр яаж хөгжих вэ? Халамжаас хөдөлмөр рүү шилжүүлнэ гэсэн ч 30-аад мянган хүний л асуудал юм билээ. Тэд бидний хүсээд буй бээлийг оёж чадах уу, плита наах уу?
Мөн зарим оролцогч энэ хуулийн төслийг эсэргүүцэв. Иргэдийн оролцооны нэгдэл намын гишүүд “Гаднаас ажиллах хүч авах нь хамгийн амархан арга. Гаднаас Монголчуудаа авчрахын тулд ямар ажил хийх вэ? Ийм төлөвлөгөө байна уу? Төр их залхуу байна. Шинэ хотууд байгуулахтай холбогдуулан үл хөдлөхийн салбар руу гаднынхан орж ирэх гэж байна. Яг үүн шиг, өөр санаархал хуулийн төсөлд нуугдсан байх вий” гэсэн юм.
Мөн хуульч н.Батболд “Би энэ хуулийн төслийг эсэргүүцэн, нийтийн өргөдөл гаргах гэсэн ч парламент.мн цахим хуудсанд байрлуулаагүй л байна. Учрыг нь асуухаар УИХ-ын Тамгын газар нэг нэгэн рүүгээ чихээд өнгөрсөн. П.Сайнзориг нарын өргөн барьсан хуулийн төслийн нэр өөр боловч зорилго нь Ажилллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуультай адилхан. Монгол хүнийг ажлын байраар хангах нь төрийн үүрэг.
Энэ хуулийг баталснаар монгол хүний үнэлэмж буурна. Том орнууд тэнэг биш учраас манайд зээл өгөөд ажиллах хүчээ хамт оруулж ирдэг. Өнөө зээлийнх нь дийлэнхийг цалинд зарцуулаад, бид зээлтэй хоцордог. Гадаад ажилтнууд орж ирсэн бол гарахгүй, гэр бүлтэйгээ хамт ирнэ. Олон улсын гэрээгээр дараагийн визээ хүсээд, Монголд үлдэх боломжтой” гэв.
2022 оноос эхлэн гадаад ажилтны тоог салбар бүрээр тогтоодог болжээ. Харин аль ААН-д хэчнээн гадаад ажилтны зөвшөөрөл олгохыг яам биш агентлаг шийддэг болсон байна. Өнөөдрийн байдлаар манай улсад нийт 4200 компани гаднаас ажиллах хүч авдаг. Энэ тоо сүүлийн жилүүдэд байнга өсжээ.
Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хуульд гаднаас арван ажилтан авсан бол тухайн ААН 30-аас доошгүй монгол ажилтантай байх үүрэгтэй аж. Энэ хуулийн төслийг УИХ-ын байнгын хороогоор хэлэлцэх, эсэхийг хойшлуулсан тул хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй байна.
Гэрэл зургийн эх үүсвэр: МҮХАҮТ