Нефть ачиж явсан Оросын хоёр хөлөг Хар тэнгис орчимд явж байхдаа эвдэрч их хэмжээний нефть далайд асгарсан байна.
Хөлөг эвдэрсний улмаас хөлгийн багийн нэг гишүүн амиа алдсан гэж Оросын эрх баригчид мэдээлэв.
Энэ явдал Оросыг Украинаас тусгаарладаг Керчийн хоолой орчимд болжээ. Энэ нь Оросоос үр тариа, түүхий нефть, түлш, шингэрүүлсэн байгалийн хий экспортлох гол замд тооцогддог юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин уг хэргийг зохицуулах ажлын хэсэг байгуулахыг үүрэг болгожээ.
Тасс агентлагийн мэдээлснээр хөлөг тус бүр 4300 орчим тонн нефть ачих чадалтай гэв. Гэхдээ далайд асгарсан нефтийн хэмжээг тодорхой мэдээлээгүй.
Хөлгийн багийнхныг аврах ажиллагаа үргэлжилж буй бөгөөд хөлгүүд яагаад эвдэрснийг шалгаж байгаа аж.
2022 оны хоёрдугаар сард Украин руу довтолсноос хойш Оросын газрын тосны импортыг Украины холбоотон улсууд хориглох болсон юм.
Эх сурвалж: ВВС