gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     5.28
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Миний санал болгох кино: “Сүүлчийн Самурай”

А.Анужин
Миний санал болгох кино
2025-05-25
65
Twitter logo
А.Анужин
65
Twitter logo
Миний санал болгох кино
2025-05-25
Миний санал болгох кино: “Сүүлчийн Самурай” Кино найруулагч,зохиолч,продюсер А.Миеэгомбо

Кино үзэх дургүй хүн гэж байхгүй. Кофе уунгаа, хоолоо идэнгээ, ажлын дараа, унтахын өмнө, замд түгжрэхдээ ч киногоо үздэг хорхойтнууд бидний дунд зөндөө бий. Хүн бүрийн сонирхол өөр. Үздэг арга барил, дуртай сэдэв, таашаадаг хэлбэр ондоо.

Гэхдээ нэг л асуудалтай ижилхэн тулгардаг нь шинэ киноны сонголт. Амралтын өдрүүдэд найз нөхөд, гэр бүлийнхэнтэй тухлан үзэх киног танд санал болгож байна. Миний санал болгох кино булангийн энэ удаагийн дугаарт кино зохиолч,найруулагч,продюсер А.Миеэгомбо оролцлоо.

Нэр: А.Миеэгомбо
Эрхэлж буй ажил: Кино найруулагч, зохиолч, продюсер
Сошиал хуудаснууд: Miyegombo Alexander,  https://www.instagram.com/miyegombo_alexander/
 
-Таны амьдралыг, хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн кино?
-Би багаасаа кино шимтэн үздэг байв. Ундааны шил тушааж, байрны подволоос кино түрээслэн авч үздэг байлаа. Айл болгон өнгөт зурагтгүй байсан үе. Тэр орчинд л Холливудын алдарт кинонуудтай анх танилцаж, долоо хоногт дор хаяж гурван кино үздэг байсан нь кинонд дурлах шалтгаан болсон юм.

Миний ертөнцийг үзэх үзэлд иран кинонууд хүчтэй нөлөө үзүүлсэн гэж боддог. 1979 оны Исламын хувьсгалын дараа Ираны найруулагчид арай өөр урсгалаар кино хийх шаардлагатай нүүр тулсан. Түүний нэг төлөөлөл Мажид Мажиди найруулагчийн “Children of Heaven” буюу Монгол хэлнээ “Тэнгэрлэг хүүхдүүд” гэж орчуулагддаг киног онцолъё.

Тус кино 1999 оны Оскарын “Гадаад хэл дээрх шилдэг кино” төрөлд нэр дэвшиж байсан. Найруулагч эгэл амьдралыг элдэв чимэггүйгээр дүрслэхдээ гүн гүнзгий утгыг илэрхийлсэн нь миний амьдралын философийг өөрчилсөн.

-Хамгийн сүүлд үзсэн кино?
-Хэд хоногийн өмнө Японы “Yakuza and the a Family” киног Нэтфликсээс үзлээ. Якузагийн тухай байсан. Якуза байсан залуу шоронгоос гараад буцаад хуучин амьдралаа сэргээх үү, гэр бүлээ чухалчлах уу гэсэн сонголттой нүүр тулдаг. Энэ хоёрын заагийг харуулдаг.

Найруулагч тус киногоороо Якуза байх бахархал биш, харин ч нийгмийн сөрөг хандлагыг дагуулдаг болсон гэж хэлэхийг зорьсон юм болов уу гэж дүгнэсэн. Нийгмийн соёл, үзэл бодол хэрхэн өөрчлөгдөж буйг энэ кино тун ухаалаг байдлаар дүрсэлсэн. Түүнчлэн гэр бүл, соёлын ялгаа, хүн хоорондын харилцааны талаар гүн гүнзгий сэдвүүдийг хөндсөн, сэтгэл хөдөлгөм бүтээл байсан.

-Та үзэх киногоо хэрхэн сонгодог вэ?
-Хүн өсвөр насандаа ямар кино үзэж, түүнээс юу мэдэрснээс шалтгаалж цаашдын амьдралд нь нөлөөлдөг юм шиг санагддаг. Би олон төрлийн кино үздэг байсан ч драм төрлийн кинонд л хамгийн их татагддаг гэдгээ ойлгосон. Тиймдээ ч дэлхийн томоохон кино наадмуудад шилдэг шагналуудыг авч буй кинонуудын дийлэнх нь драм төрлийнх байдаг. Бидний сайн мэдэх “Parasite” (Шимэгч) киног дурдаж болно. 

Мөн сүүлийн үед баримтат кино сонирхож эхэлсэн. Дэлхийн түүхэнд бодит хувь нэмэр оруулсан хүмүүсийн амьдралыг өгүүлдэг нь сонирхол татдаг. 

-Өөрийгөө киноны гол дүрээр илэрхийлбэл та аль киноны, ямар дүр вэ?
-Оросын “Вокзал для двоих” (Буудалд учирсан хоёр) киноны гол дүрийн залуутай зүйрлэх юм болов уу. Гол дүрийн эмэгтэй гал цогтой, хөдөлмөрч бүсгүй. Харин залуу нь тайван, төлөв зантай. Тэдний хайр дурлалын түүх, хоорондын зөрчил, сэтгэлзүйн гүн гүнзгий илэрхийлэл өөртэй минь ойр мэдрүүлдэг гэж бодогдлоо.

-Таны дуртай кино зохиолч?
-Нэлээн хэдэн дуртай зохиолч бий. Тэдний нэг нь Николас Спаркс. Тэр бол орчин үеийн хамгийн алдартай, уншигчдын сэтгэлд хүрсэн романтик зохиолчдын нэг. Түүнийг голчлон “The Notebook” киноны зохиолч гэдгээр нь сайн мэдэх байх. Түүний бүтээлүүд хайр дурлал, амьдралын сорилт, хувь тавилан, уучлал зэрэг сэдвээр гүн сэтгэгдэл төрүүлдэг. Бараг бүх зохиол нь кино болсон байдаг.

 “Алтны дэргэд гууль шарлана” гэдэг шиг, миний охин ч түүний үнэнч шүтэн бишрэгч. Нэг дурсамж санаанд орж ирлээ. Арваад жилийн өмнө би Энэтхэгт гадаад продюсертой уулзахаар явсан юм. Тэр үед охин минь надаас “Николас Спарксийн номуудыг авчраарай” гэж захиж байлаа.

Тэгээд уулзалтын дараа ойролцоо байсан номын дэлгүүр орсон чинь яг үүдэнд нь түүний 10 ном багцлагдан зарж байсан. Тэр үед охиноосоо ч илүү баярласан байх аа.

-Манай уншигчдад ямар кино санал болгох вэ?
-Би 2019 оноос хойш кино зохиолын анхан шатны сургалт явуулж байна. Жилдээ нэг удаа зохион байгуулахыг хичээдэг. Сургалтдаа 7-8 киног үзүүлж, задлан хийн хичээлээ ордог юм. Тэнд санал болгодог хэд хэдэн кино бий. Түүний нэг нь Америкийн Питер Фаррелли найруулагчийн бүтээл “The Green book“. 

Кино зохиолын тэр дундаа драм киноны оргил жишээ болсон энэхүү киног уншигчдадааа заавал санал болгомоор байна.

Дараа нь Том Крузын тоглосон  “The Last Samurai” киног  онцлохыг хүслээ. Анх энэ киног үзээд ойлгоогүй юм шиг байгаа юм. “The Movie Guide” кино нэвтрүүлгийг хөтөлдөг байхад зочин маань ярихад дахин үзсэн. Энэ кино Монголын өнөөгийн нийгэмтэй тун төстэй санагдсан.

Японы Мэйжийн шинэтгэлийн үеэс орчин цагийн барууны соёлд нэвтэрсэн тэр үеийг харуулдаг. Кинонд хуучин нийгмийн соёлоо тэр чигт нь хадгалаад шинэ нийгэмтэй мөр зэрэгцэх ёстой гэсэн нэг бүлгэм болон хуучин соёлоо халж, барууны үзэл суртлыг тэр чигт нь оруулж ирээд урагшилъя гэх нөгөө хэсэг байгаа юм. Цаад утгаараа энэ хоёр үзэл суртлын тэмцлийг харуулсан.

Өнөөдөр Монголын нийгэмд яг энэ зүйл тохиож байна. Бид хөгжих гээд хөгжлийн бодлого боловсруулаад, олон бүтээн байгуулалт ч хийсээр байгаа. Тийм боловч чухам яаж хөгжих вэ гэсэн гол агуулга нь алга. Өөрөөр хэлбэл, барууныг бүхлээр нь дуурайх уу, өөрийн соёлоо хадгалж, хөгжих үү гэдэг асуулт өнөөг хүртэл тодорхойгүй хэвээр байна. Иймээс хөгжлийн бодлогоо зөв тодорхойлох хэрэгтэй санагдсан. 

Киноны төгсгөлд нэг гоё хэсэг гардаг юм. Ахмад Натан Олгрен захирагч Морицугу Кацумотогийн илдийг эзэн хаанд өргөн барихдаа  “Энэ бол олон мянган жилийн турш Япон хүмүүсийн эрхэмлэн дээдэлж ирсэн соёлын илэрхийлэл. Үүний төлөө л энэ хүмүүс амиа өргөсөн юм шүү” гэсэн утгатай "Tell him how he lived" гэдэг өгүүлбэрийг хэлснээр төгсдөг.

-Ярилцсанд баярлалаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан