Монголын цемент үйлдвэрлэгчид анх удаа хамтран зохион байгуулсан “Cement Expo-2025” үйл ажиллагааг олон улсын мэргэжлийн хэвлэл World Cement онцолжээ. Тус арга хэмжээ энэ сарын 2-нд болж, цементийн салбарын шилдэг технологи, туршлага, тулгамдсан асуудал, ирээдүйн чиг хандлагын талаар хэлэлцсэн юм.
World Cement нь дэлхийн цементийн үйлдвэрлэл, зах зээлийн чиг хандлага, шинэ технологийн талаар мэдээлэл хүргэдэг нэр хүндтэй мэргэжлийн сэтгүүл бөгөөд тавдугаар сарынхаа дугаартаа Монголын экспог онцолсон байна.
Сэтгүүлд тэмдэглэснээр, нүүрсний экспортоос хамааралтай Монгол Улсад нүүрсний үнийн уналт томоохон сорилт болж байна. Тиймээс эдийн засгийг төрөлжүүлж, ялангуяа дотоодын үйлдвэрлэл, цементийн салбарыг дэмжих бодлого хэрэгтэйг салбарынхан Засгийн газарт илэрхийлж байгаа аж.
2015 оноос өмнө Монгол Улс нийт хэрэгцээт цементийнхээ 80 хувийг импортоор хангадаг байсан. Тэгвэл өнөөдөр дэвшилтэт технологи бүхий долоон цементийн үйлдвэр, тээрмийн цехүүд ажиллаж, жилийн хэрэглээнээс давсан буюу 2 сая тонны хүчин чадалтай болжээ.
Гэсэн ч салбарын төлөөлөл төрийн бодлогын тогтворгүй байдалд санаа зовниж байгаагаа экспогийн үеэр илэрхийлэв. Тухайлбал, өнгөрсөн жил импортын цементэд ногдуулдаг гаалийн татварыг бууруулах буюу чөлөөлөх шийдвэр гарсан нь дотоодын үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж, хөрөнгө оруулалтад эрсдэл дагуулж байна гэв.
Бид Монгол улсын цементийн хэрэгцээг бүрэн хангах, цаашлаад экспортлох ч боломжтой. Гэвч импортыг дэмжсэн бодлого зах зээлд сөргөөр нөлөөлж, цаашдын хөгжлийг хязгаарлаж байна” гэж салбарын төлөөлөгч хэлж байлаа.
Гадаадын хөрөнгө оруулалтыг татахыг зорьж буй энэ үед салбарын удирдагчид үйлдвэрлэлийг дэмжсэн, тогтвортой төрийн бодлого нэн шаардлагатайг экспогийн үеэр онцолж байв. Хэрэв бодлогын тогтворгүй байдал үргэлжилбэл, Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, импортоос хараат бус болох зорилгод саад учирч болзошгүйг тэд хэлж байлаа.
“Cement Expo-2025” арга хэмжээнд гадаад, дотоодын 500 гаруй зочин, мэргэжилтэн, ханган нийлүүлэгчид, хэрэглэгчид оролцсон бөгөөд салбарынхны хувьд туршлага солилцох, шинэ технологитой танилцах, хиймэл оюун ухааныг үйлдвэрлэлд нэвтрүүлэх талаар хэлэлцэх чухал боломж болсон юм.
Түүнчлэн, хиймэл оюун ухаан нь дэлхийн цементийн салбарт эрчимтэй нэвтэрч буй шинэ чиг хандлагуудын нэг болоод байгааг онцолсон байна.